Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Баянзүрх болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Тус шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.
Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх
№ |
Шүүхийн нэр |
Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо |
1 |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
2 |
2 |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
3 |
Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.
1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;
2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.
Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008041, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Эх сурвалж: Шүүхийн хүний нөөцийн газар