Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусний халдвар 201 улсад тархаад байна. Манай улсын хувьд батлагдсан 12 тохиолдол илэрсэн бөгөөд шинэ тохиолдол нэмэгдээгүй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 9-өөс гуравдугаар сарын 29-ний хооронд коронавирус дэлгэрсэн бүс нутагт зорчсон, халуурсан, агууламжтай 317 хүнээс вирус судлалын сорьц авч шинжилжээ. Ажиглалтад 2434 хүн байгаагаас ХӨСҮТ-д 203, Асралт мед эмнэлэгт 54, Цэргийн төв эмнэлэгт 115, Жаргалант сувилалд 79, Баян-Өлгий аймагт 402, Бага баян сувиллын газарт 47, Дархан-Уул аймагт 240, Дорноговь аймагт 58, Дорнод аймагт 28, Сэлэнгэ аймагт 196, Увс аймагт 60, Орхон аймагт 206, Хөвсгөл аймагт дөрөв, Завхан аймагт нэг, Амар зочид буудалд 164, Наранбулаг зочид буудалд 78, Парк зочид буудалд 53 хүн, Энхсаран сувилалд 174, Төмөр замын нэгдсэн эмнэлэгт 19, Туркийн Элчин сайдын яаманд хоёр, Зүчи зочид буудалд 76, Баянбуурал амралтад 150 хүн тус тус тусгаарлагдаж байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс халдвараас сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээ мэдээлэл, зөвлөмжийн сайтар дагаж шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг хүслээ.
А.Сүх