УОК-оос зарим үйлчилгээний газрын хөл хориог ирэх сарын 30 хүртэл үргэлжлүүлэх тухай шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр таницуулсан. Тэгвэл ууланд алхах замуудыг яг хэзээ нээх талаар шийдвэр байхгүй гэдгийг мөн мэдээллээ. Тэрбээр "Ууланд алхах замыг нээсэн ч олон хүн цуглаж болохгүй. Зөвхөн гэр бүлийн хүрээнд салхинд гарч болно. Түүнээс гадна иргэд агаарт гарахдаа хоорондын зай болох хоёр метрийн зайг барьж байх нь зүйтэй" гэлээ.