НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй арга хэмжээг НИТХ-ын Тэргүүлэгчид сонсож байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "НИТХ дахь АН-ын бүлэг төсөвт тодотгол хийх шаардлага хүргүүллээ. Учир нь Ерөнхий сайд энэ сарын 27-нд мэдэгдэл гаргаж хүн амын орлогын албан татвар, НДШ зургаан сар авахгүй байх зэрэг шийдвэр гаргалаа. Энэ нь бүгд нийслэлийн төсөвтэй хамааралтай төсөв юм. Нийслэлийн төсвийн 60 орчим хувь нь татвараас бүрддэг. Дээр нь эдийн засгийн идэвхжил сулраад байна. Мөн нийслэл зүгээр суугаад баймааргүй байна. Эмч, цагдаа, онцгойгийнхонд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хэрэггүй зардлаа танъя гэсэн санал гаргаж байна".
НИТХ-ын дарга Р.Дагва “Шинээр хийх ажил, төсөв санхүүгээ эрэмбэлье. Санхүүгийн эх үүсвэрээ эргэж ярихаар болсон. Мөн Улсын төсвийг тодотгох талаар яригдаж байгаа. Боломжит бүх арга хэмжээг санаачилна гэж НИТХ хэлсэн” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)