зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхийн тухай хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ

2021-3-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улс дахь 500 орчим шүүгч  шүүхийн шинэчилсэн зүйл, заалтыг мөрдөж эхлэх юм. .

БАРИМТ 2

Хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн 10  гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хурлаараа сонгоно.

БАРИМТ 3

Бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилно.

БАРИМТ 4

Улсын Дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлдэг байх, шүүхийн шийдвэр бичих аргачлалд тавих шаардлагаыг  хуульд  тусгасан.

БАРИМТ 5

Шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгсөн юм..

БАРИМТ 6

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзэн нэмэлт өөрчлөлтөөр хассан.

БАРИМТ 7

Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын Дээд шүүхээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлж байхаар болсон  билээ. 

БАРИМТ 8

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх,

БАРИМТ 9

Бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх,

БАРИМТ 10

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо /ШСХ/-г бие даан ажиллуулах эрх зүйн орчинг энэхүү хуулиар бүрдүүлж өглөө.

БАРИМТ 11

Шүүхийн сахилгын хороо нь есөн гишүүнтэй байна. Тэдний дөрвийг шүүгчид дотроосоо буюу Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгоно.

БАРИМТ 12

Бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр УИХ-аас томилохоор  тусгасан ба Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавих шаардлага нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тавих шаардлагатай адил байна.

БАРИМТ 13

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах үйл явц Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг сонгон шалгаруулах процесстой адил нээлттэйгээр явах юм.

БАРИМТ 14

Шүүхийн ерөнхий зөвлөл, ШСХ-ны дарга, гишүүний бүрэн эрх, хориглох зүйл, хүлээх хариуцлагыг мөн тодорхой тусгаж өгсөн билээ.

БАРИМТ 15

Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлана.

БАРИМТ 16

Шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулахаар тусгасан билээ.           

БАРИМТ 17

Хуульчийг шүүгчээр томилсноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж, эсвэл үлдэж болно.

БАРИМТ 18

Хуулиар хамгаалсан төрийн болон албаны, хувь хүн, хуулийн этгээдийн нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулна.

БАРИМТ 19

Шүүгчээр хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хүнийг томилдог ч шинээр томилж байгаа шүүгчийг гурван сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулдаг боллоо..           

БАРИМТ 20

Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.

БАРИМТ 21

Шүүгчид УИХ-аас тогтоосон 2.7-3.3 сая төгрөгийн цалин авдаг. Үүнд, хуульд заасан шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн хоёр хувийн нэмэгдэл авдаг. боллоо.

БАРИМТ 22

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг шүүгчийн хараат бус байх зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг гажуудуулсан зохицуулалт гэж үзэн нэмэлт өөрчлөлтөөр хассан.

БАРИМТ 23

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байхаар болсон юм..

БАРИМТ 24

Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ..

image

Шүүхийн тухай хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. 2000 оноос хойш Шүүхийн тухай хуульд гуравдахиа "гар хүрсэн" нь энэ юм. Парламентын түүхэнд 17 цаг тасралтгүй хуралдсан гэдгээрээ үлдэх, шүүгчдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулсан ч УИХ-ын босгыг давж, Шүүхийн тухай хууль нэлээдгүй хэл амтай байгаа энэ салбарт шинэчлэлийг авчрах учиртай гэдгийг хуульчид хэлж буй. Шүүхийн тухай хуульд орсон өөрчлөлт, шинэчлэлтийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.72.195)
    Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын иэргүүн асан О.Зандраа шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэлгүйгээр УИХ-ын гишүүн байгаад "огцорсон" Б.Батзоригийн 3 шатны шүүхийн шийдвэртэй түүгээр ч барахгүй шүүхийн тогтоол албадан гүйцэтгэх захирамж гарсан 711.2 сая төгрөгний татварын өрийг нь НЗХШ дээр хүчингүй болгож чадсан байдаг .Энэ хууль зөрчсөн "ХУЛГАЙ"-гаа нуухын тулд тухайн үед БЗД-ийн татварт ажиллаж байсан намайг хилсээр хэлмэгдүүлэн хохироож үндэслэлгүйгээр ажлаас халсан байдаг.Энэ бүгдийг Б.Батзоригийн өөрийн амаараа хэлж нотолсон түүний "гуя баз" Ц.Оюунбаатар гардан удирдсан билээ. Өөрийгөө өөрөө "хүний эрхийн хуульч" хэмээн өргөмжилдөг Ц.Оюунбаатар бол үнэндээ "хүний эрхийг ноцтой зөрчин хуулиас дээгүүр байхыг хичээдэг нэгэн" юм шүү...
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    2 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    53 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    1 цаг 14 мин
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах хуучнаар “Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    1 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөнө
    1 цаг 44 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 56 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, бороо орно
    2 цаг 6 мин
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    13 цаг 22 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    13 цаг 43 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    16 цаг 53 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    17 цаг 39 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    19 цаг 7 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    19 цаг 14 мин
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
    19 цаг 40 мин
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
    20 цаг 5 мин
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    20 цаг 57 мин
  • Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    21 цаг 40 мин
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
    21 цаг 45 мин
  • О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
    22 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
    22 цаг 37 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК