Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Гэгээн ширээт улс буюу Ватикан

2023-8-31
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Ватикан нь Итали улсын Ром хотоор хүрээлэгдсэн албан ёсны хот-улс юм. Нэгэнт уг хот улсын тодотголтой тул цаашид Ватикан улс хэмээн дуудах болно. Тус улсын газар нутгийн хэмжээ нь 0.49 хавтгай дөрвөлжин километр ба дэлхийн хамгийн жижиг газартай улс юм. Мэдээж Итали улсын газар нутаг дотор оршдог тул цор ганц хөрш оронтой.

БАРИМТ 2

Ватикан улсын нийт хүн ам нь 825 бөгөөд уг тоогоороо дэлхийд мөн л хамгийн сүүлийн байранд бичигддэг. Улсын албан ёсны шашин нь христийн (католик) шашин ба ихэнх иргэд нь итали хэлээр ярьдаг. Тэд Латераны гэрээний ачаар 1929 оны хоёрдугаар сарын 11-нд Итали улсаас салж тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 3

Ватикан улс нэгдмэл христийн теократ сонгомол үнэмлэхүй хаант засаглалтай ба улсын бүрэн эрхт удирдагч нь католик шашны хамгийн эрх мэдэлтэй хүн болох Пап Францис. Харин уг улсын төрийн нарийн бичгийн дарга нь Пьетро Паролин бөгөөд засгийн газрын ерөнхийлөгч нь Фернандо Вергез Алзага.

БАРИМТ 4

Тус улс нь дэлхийн хамгийн алдартай зарим уран зургууд болон хөшөө дурсгалуудаараа алдартай. Тэднээс дурдвал Гэгээн Петрийн сүм, Сикстин сүм, Ватиканы музей гэх мэт. Ватикан улсын эдийн засаг нь ихэвчлэн шуудангийн марк болон жуулчдын бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа болон их хэмжээний хандив дээр тогтдог.

БАРИМТ 5

Итали хэлэн дэх Ватикан улсын албан ёсны нэр бол “Stato della Citta del Vaticano”. Гэр бүл салалтын тухай хуульгүй хоёрхон улс дэлхий дээр оршдог. Тэд бол Ватикан болон Филиппин. Тус улс дахь хамгийн анхны галт тэргийн зам 1930 онд нээлтээ хийсэн. Гэвч уг замаар хүмүүсийг бус зөвхөн ачаа зөөвөрлөдөг.

БАРИМТ 6

Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж тэр чигээрээ ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц улс бол Ватикан. 2007 онд тэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болох шийдвэрийг гаргасан ба Унгар улсад ой байгуулж өгөхөөр тохиролцож байсан. Андорр, Сан Марино, Монако гэх зэрэг жижиг улсууд өөр нэгэн улсын дотор оршдог хэдий ч Ватикан шиг хот дотор байрладаг улс байхгүй.

БАРИМТ 7

Ватиканы музей нь ойролцоогоор 14.5 километр урт үргэлжилдэг ба 16-аар зууны эхэн үед байгуулагдсан. Гэгээн Петрийн сүм нь дэлхийн хоёр дахь том христийн сүм бөгөөд 120 жилийн турш баригдсан. Уг сүм нь 120 метрийн өндөртэй ба сүмийн загварыг Италийн нэрт уран бүтээлч Микеланжело гаргасан.

БАРИМТ 8

Итали улс нийт татварынхаа 8 хувийг Ватикан улсад хандивладаг. Ингэснээр тус улс зардлаа нөхөх боломжтой болдог. Ватикан улсад дотоодын нийт бүтээгдэхүүн гэж байхгүй. Учир нь тэд ямар нэгэн барааг гадаадын зах зээлд борлуулдаггүй. Тус улсын нийт хүн амын дөнгөж 5.5 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг

БАРИМТ 9

Хоёрдугаар Пап Жон Паул 1981 оны тавдугаар сарын 13-нд Ватикан улсын газар нутаг дээр алуурчдын довтолгооноос амжилттай мултарч чадсан ба тэдэнд хоёр дахь боломжийг олгож уг үйлдлийг нь өршөөсөн. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро бөгөөд өөрсдөө еврогоо үйлдвэрлэдэг.

БАРИМТ 10

Дэлхийн хамгийн өндөр гэмт хэргийн тохиолдлын хувьтай улсуудын нэг бол Ватикан. Энэ нь тэдний бага хүн амтай нь холбоотой бөгөөд тус улсад ямар нэгэн шорон гэж байхгүй. Мөн Ватикан улсад нэг ч шүүгч байдаг ба шийтгэл хүлээх болсон хэрэгтнүүд Итали улс руу илгээгддэг.

БАРИМТ 11

Ихэнх орнуудад тухайн оронд мэндэлсэн хүүхдүүд тус улсынхаа иргэншлийг авах боломжтой байдаг. Харин Ватикан улсад уг нөхцөл байдал ялгаатай. Ватикан улсын иргэн байхын тулд та заавал тус улсад хөдөлмөр эрхэлдэг байх шаардлагатай. Хэрэв та өөр улсад ажилд орж Ватикан улсаас нүүвэл таны иргэншил хүчингүй болох болно.

БАРИМТ 12

Ватикан улсад ямар нэгэн албан ёсны хэл байдаггүй тул радиогийн сувгууд нь 20 өөр хэл дээр мэдээ хүргэдэг. Ватикан бол НҮБ-ын гишүүн орон биш. Дэлхий дээрх цор ганц латин хэл дээрх АТМ Ватикан улсад байдаг. Мөн ватинканчууд маш их хэмжээний дарс хэрэглэдэг. Ватикан хүн жилд дунджаар 54 литр (дэлхийд тэргүүлэх үзүүлэлт) дарс хэрэглэдэг.

БАРИМТ 13

Дэлхийн хамгийн богино хурдны зам Ватикан улсад байдаг. Уг замын нийт урт нь 300 метр. Коронавирусын халдвар дэлхий даяар тархаж жуулчдын хөл хөдөлгөөнийг хязгаарлахаас өмнө Ватиканы музей жилд дунджаар 5.5 сая жуулчдыг хүлээн авдаг байсан. Ватикан улсад эмнэлэг байдаггүй тул ихэнх иргэд нь Итали улсад хүүхдээ төрүүлдэг.

БАРИМТ 14

Дэлхийн хамгийн завгүй эмийн сан Ватикан улсынх. Уг эмийн сан нь 1874 онд үүд хаалгаа нээж байсан ба Итали улсын эмийн сангуудаас 1-25 хувиар хямд үнээр бараа бүтээгдэхүүнүүдээ худалдаалдаг. Мөн өдөр бүр 2,000 хүн уг эмийн сангаар үйлчлүүлдэг.

БАРИМТ 15

Католик шашны хамгийн өндөр албан тушаалтан болох Пап лхагва гараг бүрийн өглөө Гэгээн Петрийн талбай дээр олон нийтэд хандаж үг хэлдэг. Та тэр үеэр түүнийг бодитоор нь харах боломжтой ба түүний үгийг сонсохын тулд интернетээс тасалбар захиалах ёстой. Уг тасалбар нь үнэ төлбөргүй.

БАРИМТ 16

Ватикан улсын төрийн далбаа нь шар болон цагаан өнгөнөөс бүрддэг ба зүүн талдаа төрийнхөө сүлдийг багтаадаг. Гэхдээ тэдний тайлбарладгаар эдгээр өнгөнүүд нь алтан болон мөнгөлөг юм байна. Алтан өнгө нь сүнслэг хүчийг, мөнгөлөг өнгө нь дэлхий нийтийн хүчийг бэлгэддэг.

БАРИМТ 17

Хэт бага хэмжээний газар нутагтай тул Ватикан улсад дэлхийн аль нэг улсын элчин сайдын яам гэж байхгүй. Зөвхөн дэлхийн хоёрдугаар дайны үеэр Герман болон Их Британи гэх мэт цөөн улсуудын элчин сайдын яамдууд Ватикан улсад байрлаж байсан. Мөн тус улс нь олон нийтэд улсынхаа санхүүгийн тухай мэдээллийг дэлгэдэггүй цөөн улсуудын нэг.

БАРИМТ 18

Газар нутгийн хэмжээтэй нь харьцуулж үзвэл Ватикан улсын олон нийтийн зорчих тээврүүд маш сайн хөгжсөн. Гэхдээ тус улсад ямар нэгэн нисэх онгоцны буудал байдаггүй ба хамгийн ойрхон орших буудал нь Ром хотод байрладаг. Гэхдээ тус улсад хувийн нисдэг тэргээрээ газардах боломжтой.

БАРИМТ 19

Ватикан улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг бөгөөд уг улсын үндэсний лигт найман баг байдаг. Ватиканы үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг 1972 онд байгуулагдсан ба тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцож үзээгүй. Ватиканчууд хөлбөмбөгийн багуудаараа ихэд бахархдаг ба тэдгээр багууд нь олон улсын түвшинд эх орноо төлөөлдөг цор ганц спортын баг нь юм байна.

БАРИМТ 20

Ватикан улсын цаг агаар мэдээж Ром улсынхтай адилхан. Арваас тавдугаар сарын дунд үе хүртэл бороотой өвлийн улирал, таваас есдүгээр сарын хооронд хуурай зуны улирлууд тус тус үргэлжилдэг. Тус улсад наймдугаар сард хамгийн ихдээ Цельсийн 40 хэм хүртэл халдаг бол нэгдүгээр сард хамгийн багадаа Цельсийн -11 хэм хүрдэг.

БАРИМТ 21

Ватикан улсын цэцэрлэгүүд улсынхаа нийт газар нутгийн тал гаруй хэсгийг бүрхдэг. Тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 76 метрийн өндөрт оршдог бол хамгийн нам дор цэг нь 19 метрт байдаг. Гэхдээ гэгээн Петрийн сүмийн орой нь далайн түвшнээс дээш 138 метрийн өндөрт оршдог.

БАРИМТ 22

Ватикан улс бол хувь иргэний хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян 18 орны эгнээнд багтдаг. Тус улсын шуудангийн марк дэлхийн марк цуглуулагчдын дунд нэлээд нэр хүндтэй. Тиймээс Ватикан улс маркынхаа ачаар тодорхой хэмжээний орлого олдог.

БАРИМТ 23

Ватикан улсын аюулгүй байдлыг хангадаг хүмүүсийг “Швейцарын хамгаалагчид” хэмээн нэрлэдэг. 100 гаруй цэргүүд Папын аюулгүй байдлыг үргэлж хангадаг. Уг цэргийн хороо нь 1506 онд байгуулагдсан бөгөөд хамгаалагч болохын тулд 18-30 насны тусгай бэлтгэлд хамрагдсан эрэгтэй хүн байх ёстой.

БАРИМТ 24

Ватикан улсын гадаад үнэмлэх нэлээд хүчтэй. Уг үнэмлэхийг эзэмшдэг хүмүүс дэлхийн 157 орон руу ямар нэгэн виза авалгүйгээр тодорхой хугацааны турш нэвтрэх боломжтой. Энэхүү үнэмлэх нь дэлхийд хүч чадлаараа 26-аар байранд бичигддэг.

image

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын пап Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад айлчлан ирж байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн хамгийн жижиг улсын нэг Гэгээн ширээт улс буюу Ватиканы талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • алдаа (202.9.40.182)
    алдаагүй бичсэн бол уг нь сонирхолтой мэдээлэл байна
    2023 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 36 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 42 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    15 цаг 8 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 29 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 34 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК