Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Визгүй зорчиж, шууд нислэг үйлдэх Арабын Нэгдсэн Эмират Улс

2023-11-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Арабын Нэгдсэн Эмират улс нь 83,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Ази тивийн баруун хэсэгт байрладаг. Арабын хойгийн зүүн захад оршдог ба Оман болон Саудын Араб улсуудтай хиллэдэг. Харин Персийн булан дахь далайн хилээ Катар болон Иран улсуудтай хуваалцдаг. 

БАРИМТ 2

Арабын Нэгдсэн Эмират нь Дубай, Абу Даби, Шаржа, Умм аль-Кайвайн, Фужайра, Ажман, Ра’с аль-Хайма гэх нийт долоон ширхэг эмират болон хот улсуудаас бүрддэг. Эдгээр долоон Эмиратуудыг тус тусынх нь “Эмир” гэх албаан тушаалтай хүмүүс удирддаг ба тэд нийлээд Холбооны дээд зөвлөлийг бүрдүүлдэг. 

БАРИМТ 3

Холбооны дээд зөвлөлийн гишүүд Арабын Нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч болон ерөнхий сайдыг сонгодог. Тус улс нь парламентын сонгуульт хагас үндсэн хуульт хаант засаглалтай ба одоогийн төрийн тэргүүнүүдийг нь Мухаммад ибн Заид Аль Нахайян (ерөнхийлөгч), Мохаммед ибн Рашид Аль Мактум (ерөнхий сайд, дэд ерөнхийлөгч, батлан хамгаалахын сайд) гэдэг. 

БАРИМТ 4

Арабын Нэгдсэн Эмиратын нийт хүн ам нь 9.3 сая бөгөөд тэдий 35 хувийг нь энэтхэг, 15 хувийг нь уугуул эмират, 10.7 хувийг нь бангладеш, 9.7 хувийг нь пакистан, 8.8 хувийг нь египет, 5.5 хувийг нь филиппин хүмүүс бүрдүүлдэг. Ерөнхийдөө тус улсын нийт хүн амын ихэнх хэсгийг дэлхийн 200 гаруй орноос гаралтай дүрвэгчид бүрдүүлдэг гэсэн үг. 

БАРИМТ 5

Харин шашны хувьд тэдний 76 хувь нь ислам, 9 хувь нь христ, 8 хувь нь хинди шашныг шүтдэг бол улсын албан ёсны шашин бол исламын шашин. Улсын нийслэлийг Абу Даби гэдэг бол хамгийн том нь Дубай. Мөн албан ёсны хэл нь араб хэл боловч олон орны хүмүүс амьдардаг тул Арабын Нэгдсэн Эмиратад англи хэлийг өргөнөөр ашигладаг. 

БАРИМТ 6

Арабын Нэгдсэн Эмират улс нийт газрын тосны нөөцөөрөө дэлхийд зургадугаар байранд, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд долдугаар байранд жагсдаг. Тус улсын анхны ерөнхийлөгч Заед бин Султан Аль Нахайян байгалийн баялгаасаа олсон ашгаа эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцийн салбаруудад ашигласнаар Арабын Нэгдсэн Эмират улс хурдан хугацаанд хөгжсөн. 

БАРИМТ 7

Харийн 21-ээр зуунд тус улсын эдийн засаг газрын тос болон байгалийн хий дээр бус аялал жуулчлал болон бизнесийн салбаруудаас нэлээд хамааралтай болсон. Арабын Нэгдсэн Эмиратын одоогийн газар нутаг дээр 125,000 жилийн өмнө хүн төрөлхтөн амьдарч байсан гэх археологийн олдворууд байдаг.  

БАРИМТ 8

Арабын Нэгдсэн Эмират улс Арабын хойгийн орнуудын хамт 1498 онд Португалийн, 1622 онд Нидерландын, 1720-оод онд Британийн колони болж байсан удаатай. Харин долоон Эмиратын хувьд 1708-1879 оны хооронд байгуулагдсан бөгөөд 1971 оны арван хоёрдугаар сарын 2-нд тэдний зургаа нь хоорондоо нэгдэж Их Британийн колоничлолоос гарч тусгаар тогтнолоо зарласан. 

БАРИМТ 9

Харин уг явдлаас нэг жилийн дараа 1972 онд Рас аль-Хайма Арабын Нэгдсэн Эмират улсад элссэн. Тус улсад байгалийн нуур болон гол гэж байхгүй. Тиймээс тус улсын иргэдийн цэвэр усны нөөцийн нэлээд хэсгийг Хажар уулсын бүсээр ордог ур тунадаснаас болж үүссэн хавцал дахь их хэмжээний ус хангадаг. 

БАРИМТ 10

2017 онд робот цагдаа Дубай хотын цагдаагийн албанд элсэн орсон. Уг робот цагдаа эрэн нотлох баримт цуглуулж сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх үүрэгтэй. Дубай хотын цагдаагийн газрын мэдэгдсэнээр 2030 онд гэхэд хотынхоо нийт цагдаа нарын 25 хувийг робот болгох зорилготой байгаа гэнэ. 

БАРИМТ 11

Дубай хот дахь Палм Жумейра гэх далдуу модны хэлбэртэй хиймэл арлууд үзэмж төрхөөрөө дэлхий нийтэд алдаршсан. Уг арлууд дээр 80,000 хүн зэрэг хүлээн авах багтаамжтай тансаг зэрэглэлийн зочид буудлууд байрладаг. Мөн тус улсад 3D принтерээр хэвлэгдсэн дэлхийн анхны барилга байдаг. Уг барилгыг 17 өдрийн турш хэвлэж гурван сарын турш угсарсан. 

БАРИМТ 12

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр барилга гэх амжилтыг эзэмшиж байгаа 828 метрийн өндөртэй Бурж Халифа цамхаг Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод байдаг. Уг барилга нь мөн л жуулчдын тус улсыг зорих гол шалтгаануудын нэг. Мөн тус улс 2017 онд хиймэл оюун ухаан хариуцсан сайдтай болсон ба уг албан тушаалыг гаргасан дэлхийн анхны улс юм. 

БАРИМТ 13

Арабын Нэгдсэн Эмират улс 2020 онд Израиль улстай дипломат харилцаа тогтоосон Персийн булангийн анхны улс болсон. Исламын шашинтай орнууд Израиль-Палестины нөхцөл байдлаас болж Израиль улстай таарамжгүй харилцаатай байдаг билээ. Абу Даби гэх нэрийг араб хэлнээс орчуулбал “Эцэг” болон “Зээр” гэх хоёр утгатай. 

БАРИМТ 14

Тус улсын бэлгэ тэмдэг болсон амьтан бол шонхор. Шонхор шувууг барьж тэднийг гаршуулах бол эмиратчуудад уламжлагдан ирсэн ёс заншил юм. Сайн сургагдсан шонхор шувууд 350 сая төгрөг хүртэл үнэлэгдэх боломжтой ба уг улсад шонхор шувуунд зориулсан эмнэлэг хүртэл байдаг. 

БАРИМТ 15

Арабын Нэгдсэн Эмират улсын иргэдийн төрөлтийн хэмжээ маш бага. Тус улсад эмэгтэй хүн амьдралынхаа туршид дунджаар 1.4 хүүхэд төрүүлдэг гэх статистик байдаг ба тэд уг үзүүлэлтээрээ дэлхийд доороосоо 14-ээр байранд, Ойрх дорнодод хамгийн сүүлд бичигддэг. 

БАРИМТ 16

Арабын Нэгдсэн Эмират улсад дэлхий дээрх жолоочгүй метроны хамгийн урт зам байдаг. Энэхүү Дубай хот дахь метроны улаан зам нь 52.1 километрийн урттай. Дубай хот дэлхийн хамгийн хүчирхэг хотуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. 2020 оны дэлхийн хотуудын хүчний индексээр Дубай хот 17-аар байранд бичигдсэн. 

БАРИМТ 17

Долоон Эмират дундаас Абу Даби хамгийн их баян нь бөгөөд Арабын Нэгдсэн Эмиратын газрын тосны ихэнх нөөц Абу Дабид төвлөрдөг. Арабын Нэгдсэн Эмират бол Ойрх дорнодын хоёр дахь баян орон. Тэдний урд Катар улс жагсдаг. Мөн дэлхийн хоёр дахь том, Ази тивийн хамгийн том элсэн цөл болох Арабын цөл Арабын Нэгдсэн Эмиратын газар нутгийн дийлэнх хэсгийг бүрхдэг. 

БАРИМТ 18

Дэлхийн хамгийн өндөр долоон зочид буудлын зургаа нь Арабын Нэгдсэн Эмират улсынх. Тус улсад 10 олон улсын нисэх онгоцны буудал байдаг бөгөөд тэдний хамгийн том болох Дубайн олон улсын нисэх онгоцны буудал олон улсын зорчигчдын хувьд дэлхий дээрх хамгийн завгүй онгоцны буудлаар зургаан жилийн турш нэрлэгдсэн. 

БАРИМТ 19

Дэлхий дээрх хамгийн тансаг машинтай цагдаа нар мэдээж Арабын Нэгдсэн Эмират улсад бий. Тэд Бугатти, Феррари, Бентли, Мерседес, Камаро, Ламборжини гэх мэт зөвхөн их хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийн л унадаг машинуудыг энх тайван сахиулан ажлаа хийх үедээ хөлөглөдөг. Мөн Абу Даби бол дэлхийн хамгийн аюулгүй хотуудын нэг. 

БАРИМТ 20

Цас ордоггүй халуун орон боловч Дубай хотод дэлхийд хэмжээгээрээ дээгүүр бичигдэх танхим доторх хиймэл цанын бааз байдаг. Дубай хотод албан ёсны хаягжуулалтын систем гэж байдаггүй тул ямар нэгэн юм хүлээж авах үедээ тус хотын иргэд хаягаа газрын зураг дээр тэмдэглэж орхидог. 

БАРИМТ 21

Арабын Нэгдсэн Эмират улсад формула нэгийн Гранд При жил бүр зохион байгуулагддаг. Уг Гранд При нь өдрийн цагаар эхэлж шөнө өндөрлөж байсан түүхэн дэх анхны уралдаан болж үлдсэн. Мөн өнгөрсөн үед тэмээний уралдаан тус улсад маш алдартай байсан. Гэвч уг спорт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлийн бай болсоор байсан тул Арабын Нэгдсэн Эмират улс хүүхэд тэмээ унаж уралдахыг хориглосон. 

БАРИМТ 22

Харин тус улсад хамгийн алдартай спорт гэвэл хөлбөмбөг. Арабын Нэгдсэн Эмиратын хөлбөмбөгийн холбоо 1971 онд байгуулагдсан ба шигшээ баг нь 1990 оны ДАШТ-д эрхээ аван оролцож байсан. Тус улсын баг тамирчид 1984 оны Лос Анжелейсийн олимпоос хойш олимпын наадамд оролцсоор ирсэн бөгөөд одоогийн байдлаар 1 алт, 1 хүрэл медалийг хүртээд байна.

БАРИМТ 23

Арабын Нэгдсэн Эмиратын төрийн далбаа улаан өнгийн босоо зураас болон ногоон, цагаан, хар өнгийн хэвтээ зурааснуудаас бүрддэг. Ногоон өнгө нь итгэл найдвар, өөдрөг байдал болон исламын шашныг, цагаан өнгө нь энх тайван болон шударга байдлыг, хар өнгө нь оюун санааны хүчийг, улаан өнгө нь эр зориг болон хүнд хэцүү цаг үеүдийг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 24

Абу Дабигаас бусад зургаан Эмиратын сургуулиуд боловсролын яамнаас гаргасан системийн дагуу хичээлээ заадаг. 15-аас дээш насны эмиратчуудын 97.6 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг. Харин тэдний дундаж наслалт нь 77.97. Эдгээр үзүүлэлтүүд жилээс жилд улам өссөөр байгаа. 

image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд тус улс руу шууд нислэг үйлдэж, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих боломж бүрдсэн юм. Иймд Арабын Нэгдсэн Эмират улсын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Би би. Өөр хэн байх вэ (147.148.91.106)
    Сайхан мэдээ байна. 1-ээр зэрэг гэвэл ойлгогдож байна уу хаха. 17-аар аая. Шинэ дүрэм сургачих юм байна.
    2023 оны 12 сарын 11 | Хариулах
  • loan Offer (185.252.221.52)
    Hello, my name is Paul Kevin It is a pleasure to introduce Mr. Damian loan company to Everybody, I finally got a loan after fulfilling all the necessary requirements, Contact this honest agent now this (WhatsApp) number +918131851434 sumitihomelend@gmail.com Regards
    2023 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 46 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 28 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 45 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 5 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 8 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 9 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 13 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 16 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 33 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 17 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 4 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 19 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 0 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 24 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 27 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 33 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК