зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Тайландын Хаант Улс болон манай улсын хооронд ноолуурын экспорт, торгоны импортыг нэмэгдүүлэх боломж байна

2022-9-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 


Монгол, Тайландын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ноён Журин Лаксанависит-ы манай улсад хийж буй албан ёсны айлчлал нь энэхүү бат бөх харилцааг илтгэнэ хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв. 

зураг

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс, Тайландын Хаант Улс 1974 онд дипломат харилцаа тогтоож, энэ хугацаанд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг 10 удаа зохион байгуулсан. Миний бие 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Тайланд Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайдтай уулзаж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож байсан.  Улс төр, эдийн засгийн яриа хэлцлийг хөнгөвчлөх үүднээс өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хэвээр хадгалах саналтай байна. Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бий. Тухайлбал, манай улсын ноолуурын экспорт, торгоны импортыг нэмэгдүүлэх боломж байна. Манай хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд дунджаар 50 сая ам.долларт хүрсэн нь чамлалттай үзүүлэлт юм. Иймд бид Монгол, Тайландын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, экспортыг дэмжих замаар шаардлагатай арга хэмжээг авах хүсэлтэй байна. Энэ хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах болсон нь дээрх зорилтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

зураг

Шадар сайд Журин Лаксанависит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Тайландын Хаант Улсын парламентын гишүүнээр 11 удаа сонгогдон ажиллаж байсан хэдий ч Монгол Улсад айлчлах завшаан ийнхүү тохиож байгаад туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурснаар манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Үүнийг бодит үр дүнд хүргэхэд бүхий л чадлаараа ажиллах болно. Мөн хоёр улс хоорондын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна гэв. 

зураг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Тайландын хамтын ажиллагааны 5 жилийн ажлын төлөвлөгөө (2022-2027) байгуулсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын худалдааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, аялал жуулчлалын салбар зэрэг бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    2 цаг 37 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    5 цаг 58 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    7 цаг 6 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    7 цаг 16 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    7 цаг 23 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    8 цаг 28 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    8 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    9 цаг 0 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    9 цаг 45 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    9 цаг 55 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    10 цаг 3 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    10 цаг 26 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    10 цаг 33 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    11 цаг 25 мин
  • Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
    11 цаг 42 мин
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
    12 цаг 14 мин
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
    12 цаг 22 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол атварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаарай
    12 цаг 55 мин
  • Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
    13 цаг 19 мин
  • УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    13 цаг 35 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
24 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК