зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Захиалгаар “хөгжимддөг” Захиргаа, Иргэний шүүгч нар буюу Салхитын кэйс

2022-9-12
0
ЖИРГЭХ

“Бат инженерийн кэйс” ном дахь ноцтой кэйсийг сануулъя. Тэнд “Иргэний маргааныг эрүүжүүлэх нь шүүх, прокурорын хамгийн их ашиг олдог бизнес байдаг бололтой юм. Хоорондоо маргалдсан мөнгөтэй хүмүүсийн гомдлын дагуу аль нэг талыг нь шоронд хийж мөрдөн шалгах нэрээр тамлан зовооно. Ингэхдээ гомдол гаргагчаас хахууль авна. Мөн гомдоогчоос ч хахууль авна. Тэгж тэгж шүүх хүргэхгүйгээр нөгөө хүнээ тавьж суллана. Мэдээж, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байхгүй юмыг суллахаас ч яахав. Эцэст нь гомдогч тал нөгөө хүнээ хориулсанаас өөр тайтгарал олоогүй тул түүнд учирсан хохирол барагдахгүй, гомдоогч тал хоригдож бие сэтгэлээрээ хохирсон учир нөгөө талдаа хохирлыг барагдуулахгүй жонхуурсан байдал үүссэнээр хэрэг замхарна.

Дундаас нь харин эрүүдэн шүүх тогтолцооныхон том ашиг салгаж авцгаана. Хууль зүйн дэд сайд байсан хүний ярьснаар, ийнхүү хэрэг үүсгэн ашиг олдог “гэмт хэргийн бирж” дээр хоёр тэрбум орчим ам.доллар эргэлддэг болохыг хожим сонссон юм” гэж бичсэн. Бат инженер ч юм уу, Хууль зүйн дэд сайд асан эрхмийн нэрлэсэнчлэн “гэмт хэргийн бирж” дээр 2 тэрбум ам.доллар эргэлддэг гэжээ. Аманд багтаж, толгойд оромгүй энэ том дүнтэй мөнгө шүүгч нарын гар дээр “эргэлдэж” байна гэсэн үг л дээ.

Н.Лүндэндорж ч ШЕЗ-ийн дарга байхдаа нэг удаа “512 шүүгчийн дотор нэг хүн тэрбум долларын хадгаламжтай байж болдоггүй юм уу” хэмээн “ам алдсан” байдаг юм. Тухайн үед шүүгч нартай холбоотой авлигын асуудал босч ирээд Н.Лүндэндорж гуай ШЕЗ-ын даргын хувьд шүүгч нарыг өмөөрч ярихдаа ингэж байв. Мөнгөний хэмжээ дамжаа дээр “амаа барьж” чадахаа больтлоо баримжаа алдчихсан гэж ойлгомоор үгийг тэр хэлсэн. Одоогийнх нь дарга ч “Ой мод урттай богинотой, олон шүүгч дотор ийм хүн байлгүй яахав” гэх ухааны юм яриад сууж байгааг бид өмнөх дугаартаа хүргэсэн.

Гэхдээ Бат инженерийн бичсэн энэ кэйс манай Монгол дотор л яригддаг байна. Манай дотоодын “хэрэг” гэсэн үг. Тэгэхээр Бат инженерт “хов” хүргэсэн тэр дэд сайд асан нөхрийг олоод тэр 2 тэрбум ам.долларын талаар илүү дэлгэрэнгүй хүргэж болох юм. Хаанаас гаралтай, хаагуур дамжаад, хаанахын хэн хэн гээч шүүгч нарын халаас, данс хоёр руу гулсдаг вэ гэдгийг мэдэж болно гэсэн үг. Нээрэн, шүүгч нар хэний төлөө, юу амжуулсаны хөлсөнд ийм хэмжээний мөнгийг авцгаадаг бол?!

Маш тодорхой зүйл бол манай шүүгч нарын захиалагч нь голдуу гадныхан байгаад байна. Ер нь тэгээд ийм хэмжээний мөнгийг монгол бизнесмэнүүд авлигад гаргахгүй байх л даа. Тийм кэйс одоогоор алга. Тэгээд ч боломжгүй. Нэг үгээр хэлбэл, Монголын баялагт шунасан гаднын нөхдүүд манай шүүгч нарт хүссэн “хөгжим”-өө захиалдаг. Шүүгч нар “хөгжимдөж” өгдөг. Эрх ашгийг нь хангаж өгөхийн тулд ичиж зовохгүйгээр алх тогшдог.

Тийм болохоор шүүгч нарын мөнгө төгрөгтэй холбогддог адал явдал дуусахгүй. “Хүрээний булайг дэлгэвэл далай, далай” гэдэг шиг л юм болно. Шулуухан хэлэхэд, Монгол Улс мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шүүгч нартай болчихсон. Тэрийгээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхийдөө ШЕЗ-ийн дарга нарын дээрх үгнүүд хүлээн зөвшөөрөлт л дөө. Энэ бол эмгэнэл. Зүй нь 699 шүүгчийн нэг нь ч итгэл үнэмшлээ мөнгөөр худалдах ёсгүй юм. Гэтэл хэд гурваараа, бүр бөөн бөөнөөрөө сүлжээнд орчихсон гадныхны эрх ашгийн төлөө ажилладаг тохиолдол цөөнгүй байна. Зохион байгуулалтад орж, авлигыг нь дамжуулдаг, шийдвэр гаргадаг шүүхийн сүлжээ ч бий болсон байна.

Саяхан даа, өмгөөлөгч Б.Баасанцогтыг суллуулах гэж Дээд шүүхийн дарга байсан нэг нөхөр шүүхийн удирдлагууд руу утастаж, дуудаж уулзаад хэсэг бужигнуулсан. Уг нь өөрийн үүсгэсэн сүлжээгээрээ дамжиж явсан ч мэдээлэл нь замаасаа алдагдаад төлөвлөгөө нурсан шиг байгаа юм.

Шүүгч нартай холбоотой бүр айхтар хэрэг гурван жил гаруйн өмнө болж байв шүү. Шүүгч нар бөөнөөрөө хятад иргэдийн гар болж байсан нь ил болсон. Тэр хэрэг шүүгч нарын булайг дэлгэсэн л дээ. 2018 оны сүүлч, 2019 оны эхээр болдсон хэрэг л дээ. Дундговийн Гурвансайханд байдаг Салхитын мөнгөний орд хятадуудын гарт орчихсон байв. Тодруулбал, энэ ордын лицензийг Ван, Ян гэдэг хоёр хятад булаацалдсан. Тэр хоёр Монголын хууль шүүхийнхнийг хоёр хуваасан. Манай шүүх хуулийнхан мөнгөтэй хятад хүмүүст хуваагдаж байгаад л зүтгэчихсэн байдаг. Энэ асуудал ил болсон нь нийгэмд ихээхэн дуулиан тарьсан. Хэргийг шалгах үед их хэмжээний мөнгө олдож, шүүгч нарын хэргийг шүүхээр шийдэхэд 10-170 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон. Тодруулбал, АТГ-ынхан Салхитын мөнгөний ордын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэрээ 1 445 200 ам.долларыг эд мөрийн баримтаар хурааж авсан. Тэр мөнгийг “Авлигад тараах гэж байсан байж болзошгүй” гэж үзсэн. Уг мөнгийг Сүхбаатар дүүргийн нутаг дахь “220К резиденс”-д байр түрээслэдэг иргэдийн гэрээс “олсон” байдаг. Энэ мөнгийг АТГ “Авлигад тараах гэж байна” хэмээн үзсэн гэдэг. Улмаар уг хэрэгт хамааралтай гэж үзсэн хууль, шүүхийнхнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн.

Гэтэл 2019 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө баривчлагдсан Б нь Цагдан хорих 461 дүгээр 48 цагийн хугацаатай саатуулагдаж байхдаа нас барсан. Б нь Гавьяат хууль цолтой, Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн байв.

Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа  Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу  ТЕГ-ынхантай хамтран Салхитын мөнгөний орд газарт тусгай ажиллагаа явуулсан. Тэгэхдээ ордын ашиглалтын лицензийг цуцалж байв. Тэгэхэд тэрбээр “Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. Шүүх, хууль хяналтынхан, зарим хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн, хоёр том бүлгийн их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой ажиллагаа болсон. Энэ ажиллагааны үеэр зарим шүүгчийн авлига авсныг нотлох видео бичлэг ил болсон” гэж байсан юм. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Манай шүүх, цагдаа, прокурорыг хоёр хуваасан. Бие биеэ Вангийн шүүгч, Янгийн шүүгч гэж нэрлэж байна” гэж ярьсан. Улмаар 2019 оны зун Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ерөнхийлөгчийн зарлига гарахын өмнө 2019 оны зургадугаар сарын 25-нд ҮАБЗ тэр асуудлаар хуралдаж, нэр бүхий шүүгч нарыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргасан. АТГ-аас ч 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхийг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байв.Үнэхээр ч Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн 17 шүүгчээс найм нь Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдсон. Авлига авсан байж болзошгүй нөхцөл үүссэн. Найман шүүгчийн зургаа нь шүүхээр орсон. Хоёр нь цагаадаж, дөрөв нь ял авсан. Шүүхээр ороогүй хоёр шүүгчийн нэг нь гадаад руу оргон зайлсан. Нөгөө нь Солонгост эмчлүүлэхээр явсан. Тэдний хэргийг тусгаарлаж түдгэлзүүлсэн. Мөн хэргийг шалгах үед цагдан хоригдож байсан Гавьяат хуульч эрхэм нас барсан.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 26-ны Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг дахь 17 шүүгчид Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын таван шүүгч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дөрвөн шүүгч, Чингэлтэй, Баянзүрх, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дөрвөн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нэг шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч, Багануур, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тус бүр нэг шүүгч байв.

Энэ тоог хар даа, эдгээр шүүгч нарын дийлэнх нь Иргэний хэргийн шүүгч, Захиргааны хэргийн шүүгч нар байна. Чухамдаа тэд яагаад мөнгөтэй наалдчихаад байдгийн тов тодорхой хариу нь энэ юм.

Салхитын мөнгөний ордын хэргийн дараахан 2020 оны тавдугаар сарын 27-нд тухайн үеийн Ерөнхийлөгч анхан, давж заалдах шатны шүүгч нарыг шинээр томилсон. Тэдний шүүгчийн үнэмлэхийг гардуулах үеэрээ “ “Хатуу үнэнийг хэлэхэд, шүүх засаглалын нэр хүнд өнөөдөр тааруу байна. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн шүүх Салхитын мөнгөний ордын гэх хэргийг шүүж, шийдвэр гаргалаа. Тангараг өргөсөн зургаан шүүгч энэ хэрэгт холбогдсоноос хоёр нь хорих ял авлаа. Шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн өөр бусад хэргүүд ч бий” гэж анхааруулж байв.

Ганцхан Салхитын мөнгөний ордын асуудал л гэхэд Захиргаа, Иргэний шүүхийн нэг хэсэг шүүгчийн булайг ингэж дэлгэж байна. Ард түмэн шүүхэд итгэхгүй болсоор байгаагийн учир энэ. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн /www.iri.org/-гээс хамгийн сүүлд хийсэн судалгаагаар иргэдийн шүүхэд хандах маш сөрөг хандлага 39 хувьтай буюу төрийн бусад байгууллагаас хамгийн өндөр сөрөг үзүүлэлттэй гарсан байна. Ардчиллын тулгуур баганын нэг шүүх засаглалд ард түмэн ийм маш сөрөг хандлагатай байгаагийн шалтгаан нь Салхитын орд шиг хэрэг болгон дээр булай, булхай хоёрыг хийж байгаа Захиргаа, Иргэний хэргийн шүүхийн шүүгч нарын үйл ажиллагаатай холбоотой.

Шүүгчдийн булай булхай хоёр сүүлдээ хил дамнаж, хүрээгээ тэлж, “Үнэн худлыг дэнсэл” гэсэн үүрэг хариуцлагаа үйлдлээрээ үгүйсгэцгээдэг болсон. Ийм л шившигтэй байдалд хүрлээ. Тэгэхээр монгол хүн Монгол газар нутаг дээрээ аж ахуй эрхэлж, амьдарах нөхцөл ч хүндэрлээ. Захиалгаар “хөгжимддөг” Захиргаа, Иргэний шүүгч нартай болжээ. Түүнээс нь болоод Монголын бизнесмэнүүд монгол шүүгч нарынхаа “тусламжтайгаар” гадныханд дээрэмдүүлсээр байна. Шүүгч нарын энэ явдал нь чухамдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн үйлдэл бус уу. Ерөөс шүүхэд, шүүгч нарт итгэж болохоо болилоо. Хэнд итгэж, хэнээс шударга ёсыг хүлээх вэ, Ерөнхийлөгч өө?

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    2 цаг 45 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    6 цаг 6 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    7 цаг 15 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    7 цаг 25 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    7 цаг 31 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    8 цаг 37 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    9 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    9 цаг 9 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    9 цаг 54 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    10 цаг 4 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    10 цаг 12 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    10 цаг 34 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    10 цаг 41 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    11 цаг 34 мин
  • Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
    11 цаг 50 мин
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
    12 цаг 22 мин
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
    12 цаг 30 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол атварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаарай
    13 цаг 4 мин
  • Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
    13 цаг 28 мин
  • УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    13 цаг 43 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
24 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК