зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэд гомдол гаргуулж, ялуулж, давхар дээл өмссөнийхөө хариуг МАН АН-д барилаа

2022-9-15
0
ЖИРГЭХ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өчигдөр нэгэн шийдвэр гаргасан нь АН-ын нэхэмжлэлтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байцаагчид холбогдох анхан шатны шүүхийн шүүгчийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тухай байлаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2022 оны зургадугаар сарын 7-ны өдөр “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай 6030 дугаар дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл Ц.Тувааны АН гаргасан байсныг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээд байсан юм. Үүний дараа АН-ын гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “АН-ын дарга хэн байхыг шүүх шийдэхгүй, харин АН-ын гишүүд өөрсдөө шийднэ. Улсын бүртгэлийн газар энэ бүх будилааны эхлэлийг эрх баригчдын даалгавраар тавилаа” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 31-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Ганибал нар Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, улсын хяналтын ахлах байцаагч Ж.Чиймаа, Д.Чинтулга, Э.Бат-Очир нарыг АТГ-т шалгуулахаар хандаж байв. Эдгээр албан тушаалтнуудыг АН-ын тамганы асуудлаар хууль бус шийдвэр гаргахад оролцсон хэмээн Н.Алтанхуяг, Н.Ганибал нарын гишүүд үзэж байлаа.

Тэгвэл ердөө арваадхан хоногийн өмнө гарсан нэгэн мэдээллийг эргэн санацгаая. Тэр бол УБЕГ-ын хоёр ахлах байцаагчийн албан өрөө болон гэрт нь АТГ-аас нэгжлэг хийж олон ноцтой баримтуудыг хураан авсан тухай мэдээлэл. Энэ хоёр ахлах байцаагчийн нэг нь АН-ын тамганы асуудалд холбогддог Д.Чинтулга бөгөөд түүнийг С.Эрдэнийн талд хууль бусаар бүртгэлийн дугаар ажлын бус цагаар дүгнэлт гаргаж өгсөн хэмээн буруутгагдаж байсан мөнөөх улсын ахлах байцаагч мөн юм.

Дахиад хориодхон хоногийн өмнө болсон нэгэн үйл явдлыг нэхэн санацгаая. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 39.1 дэх хэсэг нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд хүчингүй болгох шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын өргөдлөөр энэ маргаан үүссэн бөгөөд ялалт тэдний талд ингэж гарч байв. Үр дүнд нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар давхар дээл өмсөх боломж бүрдэж, өдгөө Ерөнхий сайдаас гадна УИХ-ын 13 гишүүн сайдтай болоод байгаа. Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүн тодрох үеэр “Давхар дээл өмсөх ийм боломжийг МАН-ынханд нээж өгсөн АН-ынханд гурван сайд өгөхөөр болж гэнэ ээ”, “АН-ын тамганы будилааныг шийдэж өгөхөөр болж гэнэ ээ” гэсэн бор шувуу сааран ордноос нисэж байсан. Гэхдээ энэ бор шувуудын зуусан “гэнэ ээ”-нүүд үнэн байсан нь энэ өдрүүдэд батлагдаж байна. Эхнийх нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн өчигдрийн шийдвэр болж байна. Захиргааны хэргийн дээрх шийдвэр гарснаар АН-ын тамга Ц.Туваан, О.Цогтгэрэл нар буюу олны нэрийдсэнээр ЖАН-д очих эхлэл тавигдлаа. Нэг ёсондоо давхар дээл өмссөнийхөө хариуг МАН АН-ынханд ингэж төлж эхэлсэн бөгөөд хамгийн анхаарууштай нь АН-ын тамганы зодоон гэдэг МАН-ын дэглэсэн жүжиг байжээ гэдэг нь батлагдаж байгаа юм. Улсын бүртгэлийн ахлах байцаагч Д.Чинтулгын албан өрөөнд нэгжлэг хийсэн АТГ-ынхан “Хууль бусаар гадаад пасспорт гаргасан” гэсэн хэрэгт түүнийг буруутгаж байгаа хэмээж буй ч үүний үндсийн үндсэн шалтгаан АН-ыг хоёр тамгатай, хоёр даргатай, хоёр ҮБЗ-тэй болгох будилаан эхлүүлсэнтэй нь л хамаатай биз ээ.

Удахгүй хоёр дахь “гэнэ ээ” батлагдах ч биз. Учир нь, тамганы асуудлыг нь нэг талд шийдсэний дараа Засгийн газарт урих гээд АН-д гурван сайдын суудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хадгалаад буй. Тэр нь Монгол Улсын сайд бөгөөд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд гурав. Засгийн газарт хамтрах шийдвэрт дарах АН-ын тамга “де факто” хүчинтэй гэж харагдах учир эхлээд энэ асуудлыг нь МАН “цэгцлэлцэж” байгаа нь энэ ээ.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • William (197.211.58.23)
    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 09 сарын 18 | Хариулах
    • Зочин
      ЭРДЭНЭ АНаар тоглоод дуусгалаа.Хэрэв ТАМГА тэмдэг,АН ыг төлөөлөх бүх эрх ТУВААНД шилжвэл ЭРДЭНИЙН явуулсан АН аа хуваах оролдлогуудыг бас хүчингүй болгох хэрэгтэй.ҮБХ г томилсон , ахмадын байгууллага , Эмэгтэйчүүдийн байгууллага , залуучуудын байгууллагуудын хурлын шийдвэрийг хүчингүй болгох хэрэгтэй.Хууль бус үйлдэл шүү
      2022 оны 09 сарын 18
  • Sergelenbaatar (103.26.195.146)
    Эрдэнээгийн үед АН МАН-ын тоглоом болоод дууслаа хөөрхий
    2022 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    1 цаг 7 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    4 цаг 28 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    5 цаг 37 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    5 цаг 47 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    5 цаг 53 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    6 цаг 59 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    7 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    7 цаг 31 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    8 цаг 16 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    8 цаг 26 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    8 цаг 34 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    8 цаг 56 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    9 цаг 3 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    9 цаг 56 мин
  • Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
    10 цаг 12 мин
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
    10 цаг 44 мин
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
    10 цаг 52 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол атварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаарай
    11 цаг 26 мин
  • Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
    11 цаг 50 мин
  • УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    12 цаг 5 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
24 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК