Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баярхүү: Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг үйлдвэл монголчууд Ойрхи Дорнод руу хямд үнээр зорчих боломж нээгдэнэ

2022-9-15
0
ЖИРГЭХ

Манай тусгай сурвалжлагч А.Болдбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсаас мэдээлж байна:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож буй билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй хоёр талт уулзалт хийсэн. Энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Баярхүүгээс тодруулав. Тэрбээр Монгол Улсаас Узбекистан Улсад суух Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэдэг билээ.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй хоёр талт уулзалт хийсан. Уулзалтаар ямар асуудлууд хөндөв, энэ талаар тодруулна уу?

-Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улстай дипломат харилцаа тогтоогоод энэ жил 30 жил болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн зөвлөлгөөнд оролцох үеэрээ Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт өчигдөр хийлээ. Уулзалт яриа найрсаг, элэгсэг, дотно боллоо. ЗХУ байхаас эхлээд л манай хоёр орны харилцаа маш өргөн хүрээтэй байсан. 1977-1994 онд манайх Ташкентад ерөнхий консулын газартай, оргил үедээ 1500 гаруй оюутан манай улсаас энэ улсад суралцаж байсан. Ялангуяа нэхмэл, сүлжмэлийн чиглэлээр маш олон оюутан суралцаж байсан. Тэр хүмүүс одоо ч Монгол Улсынхаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа. Өчигдөр болсон хоёр талын уулзалтын гол ярилцсан зүйлийг товчхон хэлбэл, хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны харилцааны өнөөгийн төвшинг үнэлж, дүгнэн цаашид өргөжүүлэх бүрэн боломжууд байна гэдэг дээр санал нэгдсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт, Засгийн газар хоорондын комиссыг байгуулж, үйл ажиллагааг нь энэ жилдээ багтаан эхлүүлэхээр тохирлоо. Түүнчлэн хоёр Гадаад харилцаа, хэргийн яамдын зөвлөлдөх уулзалтын систем гэж байдаг. Үүнийг цаашид эрчимжүүлэхээр ярилцлаа. Хоёр орны эдийн засгийн хөгжлийг өргөтгөх тал дээр замын зурлага буюу тодорхой хугацаатай, графиктай төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тохирлоо. Монголын талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх нь өндөр ач холбогдолтой гэдгээ илэрхийлсэн.

-Хөдөө аж ахуй болон зам тээврийн салбарт хоёр улсын хооронд ямар ахиц гарсан бол. Хоёр талт уулзалтаар энэ талаар хөндөв үү?

-Узбекистан улс 35 сая гаруй хүн амтай. Бүс нутагтаа сүүлийн зургаан жилд нэлээд эрчимтэй хөгжиж хөгжлийн тодорхой төвшинд хүрч байна. Сүүлийн зургаан жилд нээлттэй бодлого явуулж гаднын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ худалдаа эдийн засгийн харилцаагаа бусад орнуудтай өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа улс. Энэ оны зургадугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Узбекистанд айлчилсан. Энэ үеэр худалдаа эдийн засгийн хамтарсан форум зохион байгуулж, мөн Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Узбекстан руу гаргах, Узбекистанаас жимс хүнсний ногоо, хатаасан жимс Монголд импортлох талаар тодорхой ярилцсан. Аж ахуйн нэгжүүд хооронд холбоо тогтоож өгсөн. Түүнээс хойш манай улсын зарим аж ахуйн нэгжүүд Узбекистанаас жимс, жимсгэнэ, хатаасан жимс импортлон Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тээвэр ложистикийн хувьд хоёр орны Засгийн газар хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрийг манай тал өгсөн байгаа. Укбекистаны тал ойрын үед хариу өгнө гэдгээ хоёр Ерөнхийлөгчийн уулзалт дээр илэрхийлсэн. Нэгдүгээрт хэлэлцээрээ байгуулах ёстой. Байгуулсны дараа Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг хийх боломж гарч ирнэ. Энд зорчигч тээврийн төдийгүй, ачаа тээвэр агаараар тээвэрлэх боломж бүрдэнэ. Манай улсын иргэд Ташкентаар дамжаад Ойрхи Дорнод, бүр цаашлаад Европын улс орнууд, хойд Америк руу хямд тарифаар зорчих боломж нээгдэнэ гэсэн үг. Шууд нислэг нээгдвэл хоёр орны харилцаа үнэхээр шинэ шатанд очно. Манай улсын иргэд 2019 оноос Узбекстан руу визгүй зорчдог болсон. Харин тус улсын иргэд энэ оны зургадугаар сарын 3-наас эхлээд 30 хоногийн дотор манай улс руу визгүй зорчиж эхэлсэн.

-Хоёр улсын бизнес эдийн засгийн харилцаа ямар төвшинд байгаа вэ?

-Монгол Улсын гадаад бодлогод гуравдагч хөрш гэдэг ойлголт байдаг. Дундад Азийн орнууд, тухайлбал Казахстан, Узбекистан улсууд манайтай хамгийн ойрхон, түүх соёлын хувьд ч ойрхон улсууд. Цаашдаа манайх төв Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх энэ боломжийг эрэлхийлэн ажиллаж байгаа. Узбекистан улс гаднын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчин маш таатай орчинтой. Манай улсын зарим бизнесийнхэн энэ улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа.

-Худалдааны эргэлт ямар байгаа вэ. Импорт, экспортын харьцаа ямар байдаг бол?

-Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны дүнгээр дөрвөн сая орчим доллар. Боломжтойгоо харьцуулахад бага тоо. Нэмэгдүүлэх боломж байгаа. Энэ худалдааны эргэлтийн 90 хувь нь манай улсын импорт. Манай экспорт арван хувь л байгаа гэсэн үг. Гэхдээ цаашдаа Монголын мах махан бүтээгдэхүүнийг Узбекистан руу гаргах боломж бүрдэх юм бол худалдааны эргэлтийн энэ харьцаа өөрчлөгдөх боломжтой.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    6 цаг 1 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 58 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 37 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 56 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    23 цаг 27 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    23 цаг 33 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК