зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулгын “тавиул” Б.Лхагвасүрэн гавьяатын үед төгрөг түүхэнд байгаагүйгээр ханш нь уналаа

2022-9-28
0
ЖИРГЭХ

Гавьяат эдийн засагч, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн талаар бичихийн өмнө хэдэн тоо сануулъя. 


Монголбанкны өчигдрийн хаалтын ханшаар ам.доллар 3301 төгрөгт (Наймар шарга зах дээр 3480 төгрөгт) хүрлээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ албан тушаалд томилогдсон 2019 оны 11 сарын 22-нд энэ ханш 2706 төгрөг байлаа. Тэр ажлаа авах үед Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4015.5 сая ам.доллар байсан бол өнөөдөр харин 2695.6 сая ам.долларын нөөцтэй гээд сууж байна. Шуудхан хэлэхэд, тэр томилогдсон цагаасаа хойш ханшаа алдсан, бас нөөцөө барсан. Аан бас нэг “алдуул” бий нь инфляц. Улсын инфляц 5.2 хувь, Улаанбаатар хотын инфляц 5 хувьтай байхад нөхөр Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгч болсон бол өнөөдөр харин Улаанбаатар хотын болон улсын инфляц 14-14.8 хувьд хүрчихлээ.

Тодруулбал, иргэд жил болгон орлогынхоо 14 хувийг зөвхөн үнийн өсөлтөд алдахад хүргэж байгаа юм. Харин төгрөгөө арчилж, инфляцыг доод түвшинд барьж байх учиртай Төв банк юу хийж байна. Худал хэлдэггүй нүцгэн тоо гэж үг бий. Дээрх харьцуулсан тоон үзүүлэлт Монголбанкны өнөөгийн удирдлагад хариуцлага тооцох хангалттай шалтгаан биш үү. 

Гайхалтай нь, тэр хариуцлага хүлээсэнгүй, харин ч гавьяат эдийн засагчийн зэрэг нэмээд сууж байна. Ер нь Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?, хэний дэмжлэгээр өнөөдрийн өндөр албан тушаалд томилогдож, гавьяат цолыг өөртөө, “гай барцдаа ард түмэнд үүрүүлчхээд суудаг талаарх үндсэн сэдэвтээ одоо оръё.

Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага. Тиймээс спикер хэн байна, төв банканд төлөөний хүнээ тавьдаг бичигдээгүй хуультай. Харин Б.Лхагвасүрэн бол Г.Занданшатарын томилгоотой ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тавиул. 

Өмнөх парламентын үед УИХ дахь МАН-ын бүлэг 32/33 гэж хуваагдаж, М.Энхболдыг спикерээс нь буулган, Г.Занданшатарыг томилсон. Улмаар М.Энхболдын үеийн Төв банкны дарга Н.Баяртсайханыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилуулсан юм. Харин уг томилгоог хийлгэх нөлөөг Г.Занданшатарт Х.Баттулга иртэй бяртай байх үедээ хийсэн гэж саарал ордны “тамхины цэг”-ээр яригддаг. 

Б.Лхагвасүрэн нь Х.Баттулгын эзэмшлийн “Талх чихэр” компанид ажиллаж явсан П.Дэлгэрнарангийн хадам юм. Өөрөөр хэлбэл, П.Дэлгэрнаран бол Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүүгийн нөхөр юм. Эндээс л “тавиул” Б.Лхагвасүрэн эзнийхээ дарамтан доор “өрөө төлөх” гэж гүрийж байгаагаас биш төгрөгийг ханшийн уналтаас хамгаалах, инфляцыг бууруулах, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх үндсэн ажлаа огт хийсэнгүй. Бас арилжааны банкнуудыг хянаж, зохицуулж байх үүргээ биелүүлсэнгүй, Капитал банк, Чингис хаан банкийг дампуурах хэмжээнд нь тулгаж, татвар төлөгчдийн болон иргэн, аж ахуйн нэгжийн мөнгийг эрсдэлд оруулав.

Хөгжлийн банканд хүүгээ ажилд оруулж, газрын захирал, ураг саднаа төрийн яам, банкнуудаар тараан байршуулсан, Банкны тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, Хаан банкны хувьцаа зарагдах процесст Д.Сумъяабазар тэргүүтэй албан тушаалтны үгээр бичиг хийж шидсэн. Энэ бүхэн түүнийг огцруулах хангалттай шалтгаан нь энэ юм.

 

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Дарь (192.82.73.151)
    Гадаад маш хүнд нөхцөлд байгааг яагаад ойлгохгүй байнаа?
    2022 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.16.74)
    Хурдан зайлуулж хариуцлага тооц
    2022 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    2 цаг 48 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    3 цаг 56 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    4 цаг 7 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    4 цаг 13 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    5 цаг 18 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    5 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    5 цаг 50 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    6 цаг 36 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    6 цаг 46 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    6 цаг 53 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    7 цаг 16 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    7 цаг 23 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    8 цаг 15 мин
  • Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
    8 цаг 32 мин
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
    9 цаг 4 мин
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
    9 цаг 12 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол атварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаарай
    9 цаг 45 мин
  • Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
    10 цаг 9 мин
  • УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    10 цаг 25 мин
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
    10 цаг 43 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
24 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК