АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий гишүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нүүрсний хэрэг тойрсон асуудалд 10 гаруй жилийн хугацааны асуудлыг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их орж байна. Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүсэж байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлж байна.
Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэн яллагдагчаар татсан байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг богино хугацаанд хурдан шуурхай явуулахаар ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)