2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа. Улсын хэмжээнд хоёрдугаар сард 59,311,498 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 35,568,477 нь сугалаанд оролцож 35,434 азтан тодров.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 31,922
- 4 орон таарсан /40,000-100,000/: 3,158
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 319
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 32
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
- 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар: 64979267
Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 28,145 азтан тодорлоо.
Сэтгэгдэл (2)