зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ!

2023-3-30
0
ЖИРГЭХ

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар нүүрсний гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэхүү чуулганаар шийднэ. Нэр дурдагдсан дээрх гишүүдийн дотор Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүн байгаа нь сонин. Хэрэв энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл Өмнөговийн 73 мянган иргэдийн төлөөлөл парламентад үгүй болно гэсэн үг. Нөхөн сонгууль явагдах боломжтой боловч ээлжит сонгууль хаяанд ирчихсэн учир бүтэн жил гаруй хугацаанд төлөөлөлгүй болох магадлал өндөр.

Төлөөлөлгүй болно гэхээр Өмнөговьд хэрэгжих олон төсөл хөтөлбөр гацна, бүтээн байгуулалтууд зогсоно, орон нутгийн иргэдийн эрх ашиг хаагдана гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр яагаад энэ аймгийн хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа вэ гэдэг нь сонин.

Нүүрс экспортолдог, олборлодог, нүүрсний уурхайтай учраас тус аймгаас сонгогдсон гишүүд нь хулгайч гэж үү. Тэрэн дээрээ тулбал хулгайч өөрөөсөө хулгай хийх үү. Ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүнийг анх улс төрд орсноос нь хойш өдийг хүртэл янз бүрээр бичиж, гүтгэж, харлуулж ирсэн. Тэр утгаараа түүний хийсэн, бүтээснийг орон нутгийн иргэдээс бусад нь бараг мартаж. Монгол Улсын эдийн засаг өдий зэрэгтэй байгаагийн нэг тулгуур нь нүүрс. Нүүрсний экспорт нэмэгдэх тусам улсын эдийн засаг өснө. Улсын эдийн засаг өсөх тусам ард түмний амьдрал сайжирна. Товчхондоо энэ шүү дээ. Тэгвэл тэрхүү нүүрсний экспортыг эхлүүлж, анхны шанг татсан нөхөр нь Ажнай хэмээх Д.Бат-Эрдэнэ гишүүн. Үүнийг хүн ер нь мэддэг болов уу. Хоёр мянгаад оны эхээр Монгол Улсад нүүрсний экспорт хийдэг ганцхан компани байсан нь “Пүүшин” гэх 100 хувь хятад ажилчидтай, хятад компани байв. Үнэндээ бид нүүрсээ олборлож, гадагшаа экспортлох нь битгий хэл 100 тонны даацтай “Шланз” гэх машиныг хараад нүд нь орой дээрээ гартлаа ангайдаг үе байлаа шүү дээ. Тухайн үед аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс тус компанийг Монгол, тэр дундаа Цогтцэций сумын иргэдийг ажилд авахыг шаардахад, “Танай иргэд том машин барьж чадахгүй учир ажилд авах боломжгүй” гэсэн хариу өгч ганц нэг хүнийг хашааны манаач, харуулаар ажилд авч нойлын цаас, хог хаягдлаа түүлгэдэг. Тэр ч бүү хэл аймаг, сумын дарга нарыг хашаандаа оруулдаггүй, гаднаас нь явуулдаг байсан гэдэг. Тухайн үед буюу 2004 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-д Өмнөговь аймгаас сонгогдон ажиллаж байлаа. Тэрбээр нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө, хятадуудын чадаж байгаа ажлыг монголчууд тэр дундаа өмнөговьчууд чадах учиртай хэмээн 30 сая ам.долларын хөрөнгөөр уурхайн олборлолтын том техник, тээврийн шланз машиныг оруулж ирж үндэсний тээврийн “Таван толгой транс” компанийг байгуулсан түүхтэй. Машин техник оруулж ирэх нэг хэрэг, түүнийг монгол залуус эзэмшинэ гэдэг амаргүй ажил байсан гэдэг. Өмнөговь аймгийн 15 сумын 350 гаруй иргэдэд том тэрэг барьж сургах ажлыг зохион байгуулан монгол жолооч нарын анхны цуваа нүүрс тээвэрлэж эхэлж байжээ. Ийнхүү Монгол Улсад нүүрс тээврийн шинэ бизнес эхэлж, нүүрс тээврийн жолооч гэсэн шинэ мэргэшил бий болж, нүүрс тээврийн эхлэл тавигдсан нь үнэн. Товчхондоо түүний татсан жимээр өдгөө “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” зэрэг олон арван үндэсний компани нүүрс экспортолж байна. Энэ худлаа биш. Энэ бол өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийн түүх. Тэр утгаараа нүүрсний экспортын анхны шанг татсан Ажнай Д.Бат-Эрдэнийг алдаршуулах ёстой. Монгол хүн анх сансарт ниссэн шиг л... Гавьяа шагналыг нь байг гэхэд гай болгондоо нэрийг нь холбож зүхдэгийн учир нь юу вэ. Тэр говийн хүн. Угтаа говийн хүний тэвчээр, хүн чанарын мөсөөрөө өөр рүү нь мөндөр мэт чиглэсэн гүтгэлэг бүхнийг тэвчиж ирсэн нь тодорхой. Түүнийг прокуророос гурван үндэслэлээр нэр холбогдуулан яллагдагчаар татсан. Тэрхүү гурван үндэслэл нь үнэхээр энгийн агаад инээдтэй. Яаж хүнийг ингэж ялладаг байна вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлнэ. Ингэж байгаа юм. Нэгдүгээрт, “Таван толгой” ХК болон “Таван толгой транс” компанийн хоорондын өр авлагын хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа. Угтаа Д.Бат-Эрдэнэ гишүүн нь орон нутгийн гэгдэх Таван толгой хувьцаат компанийн 19 хувийг эзэмшдэг нь үнэн. Тус компанийн 51 хувийг аймгийн ИТХ, 49 хувийг бусад хувьцаа эзэмшигчид бүрдүүлдэг. Улмаар 51 хувийнхан таван хүн, 49 хувийнхан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийг бүрдүүлдэг. Тэр утгаараа тус компаниас гарч буй томооохон шийдвэрийг ТУЗ гаргана гэсэн үг. Тиймээс хоёр компанийн дундах өр, авлагын асуудал байгаа бол үүнийг гүйцэтгэх удирдлага, ТУЗ нь шийдэж явдаг нь ойлгомжтой. Түүнээс биш Д.Бат-Эрдэнэ асуудлыг нь шийдсэн гэдэг нь үндэслэлгүй болж байгаа юм. Хоёр дахь үндэслэл нь Д.Бат-Эрдэнийг Шүрэнхишиг, Сэддорж нартай гэмт бүлэглэл буюу мафи болж, ногдол ашгийг илүү авсан гэх. Үүнээс та нэг үгийг сайн хараарай. Мафи болж ажилласан гэж байгаа. Мафи гэдэг чинь хууль үйлчилдэггүй, өөрсдөө үзэгддэггүй зохион байгуулалттай гэмт байгууллага биш юм уу. Үүнээс харвал мафи гэх сүржин үгийг үндэслэлдээ оруулж, нийгмээр яллуулах гэсэн явцгүй улс төр гэж ойлгогдохоор.

Анхны Монгол жолоочдын нүүрс тээврийн цуваа. 2005 он

Нөгөөтэйгүүр ногдол ашгийг илүү авч, Капитрон банкаар дамжуулан мөнгө угаасан гэдэг. Угтаа ногдол ашгийг тараах эсэхийг тус компанийн ТУЗ, нийт хувьцаа эзэмшигчдийн хурал нь шийддэг. Хөрөнгийн бирж хянадаг. Таван толгой хувьцаат компани хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани. Тэр утгаараа хувьцаа, ногдол ашигтай холбоотой бүх үйл ажиллагааг Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор явуулдаг. Нээлттэй хувьцаат компаний хувьд ногдол ашгийг гүйцэтгэх захирал, нягтлан, нэг, хоёр хувьцаа эзэмшигч нар тохиролцон илүү дутуу хуваарилах боломжгүй. Товчхондоо нэг хувьцаа эзэмшигчийн нөлөө, компанийн гүйцэтгэх захирал, нягтлан нарын оролцоо байх боломжгүй. Тус компанийн санхүүгээс хувьцаа эзэмшигч Бат-Эрдэнийн тухайн жилийн ногдол ашгийг шилжүүлэхдээ түүний гэр бүлийн хувьцааны ногдол ашгийг Бат-Эрдэнийн харилцах данс руу хамтад нь шилжүүлсэн нь хувьцааны ногдол ашиг илүү авсан гэх хардлагыг төрүүлсэн бололтой. Нөгөөтэйгүүр Д.Бат-Эрдэнэ хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нэлээн хэдэн компанийн хувьцаа эзэмшигч гэдгийг түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Түүний нэг нь Капитрон банк. Д.Бат-Эрдэнийн хувьд орон нутгийн Таван толгой хувьцаат компаниас өөрийн хувьцаанд ногдож ирсэн ногдол ашгаар Капитрон банкны дүрмийн санг өсгөснийг тус банкаар дамжуулж мөнгө угаасан хэрэг үүсгэжээ гэх. Ямар ч бизнесмэн нэг бизнесийнхээ ашгаар нөгөө бизнесээ өргөжүүлдэг. Түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүд дотор “51 хувь буюу Өмнөговь аймгийн ногдол ашгийг дутуу олгосон” гэсэн үг өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нь Даланзадгадын дулааны станцад засвар хийх хөрөнгийг “Таван толгой” ХК-аас гаргаж, Өмнөговь аймагт оногдох ногдол ашгаас суутган тооцох тухай аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу хийгдсэн ажил аж.

Эцэст нь Таван толгой орд, Эрдэнэс Таван толгой ХК, Таван толгой ХК-уудыг андуурч төөрч будилаад байгаа хүмүүст багахан тайлбар мэдээлэл хэлье. Монгол Улсад ашиглалтын “улаан” лиценз 1000 гаруй байдаг. Таван толгой орд газарт Төрийн өмчит Эрдэнэс Таван толгой ХК 68468 га буюу бүлэг ордын 90 хувь, хувийн өмчит Энержи Ресурс ХХК 2960 га буюу бүлэг ордын найман хувь, хувийн өмчит Хангад эксплорэйшн ХХК 12821 га, хувийн өмчит Аурум Ауруг ХХК 36390 га, орон нутгийн өмчит Таван толгой ХК 276 га буюу Таван толгой бүлэг ордын хоёр хувийн талбайг тус тус эзэмшиж олборлолт явуулдаг. Мөн орон нутгийн өмчит Таван толгой уурхайн бүлэг ордын нийт талбайн хоёрхон хувь буюу 276 га талбайд үйл ажиллагаа явуулж жил бүр өндөр ашигтай ажиллаж, жилдээ 70-100 тэрбум төгрөгийн татвар төлдөг төдийгүй өнгөрсөн хугацаанд 568 тэрбум ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгодог Монгол Улсын топ аж ахуйн нэгжийн нэг. Тус компани 2022 онд 290 гаруй төгрөгийн ашигтай ажиллаж түүнээс 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах талаар мэдээлэл гарч байна. Үүний 51 хувь буюу 73.4 тэрбум төгрөг Өмнөговийнхоо төсөвт орж, Өмнөговьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэнэ. Жил бүр л тодорхой ашигтай ажиллаж ногдол ашиг хуваарилдаг. Ганцхан Таван толгой ХК-ийг биш бусад Төрийн болон хувийн өмчит компаниудыг ямар ашигтай ажиллаж байгаа, ямар татвар төлж байгааг илүү анхааралтай ажиглах хэрэгтэй. Эцэст нь энэ мэт үндэслэлээр Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үнэхээр байгаа юу. Улс төрийн зорилготой энэ мэт хэргээс болж парламентын дархлаа, чадавх улам л суларч байгааг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн мэддэг үү.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    11 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    13 цаг 2 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    13 цаг 9 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    13 цаг 18 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    14 цаг 17 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    14 цаг 20 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    14 цаг 24 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    14 цаг 55 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    15 цаг 2 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    15 цаг 7 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    15 цаг 18 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    16 цаг 6 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    16 цаг 28 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    16 цаг 36 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    17 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    17 цаг 16 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    17 цаг 31 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    18 цаг 3 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 20 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    18 цаг 35 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК