зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт олон улсын хуралд оролцож байна

2023-3-30
0
ЖИРГЭХ

Ардчиллын төлөөх дээд түвшний II уулзалтын хүрээнд БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Энэтхэг, Номхон далайн бүсийн “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож байна. Эл уулзалтыг нээж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль хэлсэн үгэндээ үнэний эсрэг авлигын бүх хэлбэр нь ардчилалд заналхийлж, эрх чөлөөг дарангуйлж буйг тэмдэглээд олон улсын түвшинд авлигатай тэмцэхийн чухлыг онцлов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, “шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил” гэсэн ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж эхлээд буйг мэдээлэв.

Түүнчлэн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, компанийн засаглалыг ил тод болгох зэрэг зорилтуудын хүрээнд холбогдох хуулиудыг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буйг мөн тэмдэглэв.

“Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн дэд сайд Ли Ну Гун, АНУ-ын Худалдааны сайд (USTR) Катерин Тай, Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ерөнхийлөгч Ража Кумар, Авлигатай тэмцэх олон улсын академийн дарга Томас Стелзер, “Транспэрэнси Интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулагч Петр Еиген болон Австрали, Япон, Энэтхэг, Тувалу, Мальдив, Филиппин, Палау, Шинэ Зеланд, Маршалын арлын орнуудын төлөөлөгчид оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх цаашдын арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАРЫН Ардчиллын төлөөх Дээд түвшний хоёрдугаар уулзалт (Summit for Democracy 2023)-Д ХЭЛСЭН ҮГ

Авлига нь өнөөдөр дэлхийн аль ч улс, оронд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай нийгмийн сөрөг үзэгдэлд тооцогдож байгаа билээ. Дэлхийн улс үндэстнүүдийн түүх, хэл соёл, зан заншил, эрх зүйн хэм хэмжээ өөр хоорондоо харилцан адилгүй учраас авлигатай тэмцэх талаар дэлхийн нийтээр нэгдсэн загвар гарган авахад хүндрэлтэй байна. Иймд улс орнууд энэхүү авлига хэмээх үзэгдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, түүнтэй тэмцэхэд чиглэсэн арга замыг өөрийн улсын онцлогт тааруулан авч хэрэгжүүлж, харилцан сайн туршлагаа солилцож байгаад баяртай байгаагаа илэрхийлье.

Авлига, хээл хахууль нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад саад учруулахын сацуу улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, шамшигдуулах, хулгайлах үйлдэл нь ард иргэдийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг сахиулах, эрүүл мэнд, боловсрол зэрэг холбогдох чиг үүрэг бүхий байгууллагуудыг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлах гол хүчин зүйл болж байна.

Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр шат дараатай, эрчимтэй  арга хэмжээнүүдийг авч байгаа хэдий ч  урт хугацаанд үргэлжилсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд бид шинэ сорилтуудтай тулгараад байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхой болгох, нийгэм, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж, авлигатай үл эвлэрэх, үл тэвчих хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэн бүх шатанд авлигыг таслан зогсоосны үндсэн дээр хүний эрхийг ханган нийтийн эрх ашгийг хамгаалж, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх таван үйл ажиллагаа буюу “шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил” гэсэн ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар, тэр дундаа цахим мэдээллийн аюулгүй байдлын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Цахимын багц хууль буюу Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Эдгээр багц хууль хэрэгжиж эхэлснээр баримт бичгийг цахимжуулах, төрөөс нээлттэй байлгах мэдээллийг нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн юм.

Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгох үүднээс Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд төр болон орон нутаг зөвхөн тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбаруудад төр оролцохгүйгээр үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг тусгаж өгсөн.

Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Уг хууль батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлж, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх нөхцөл бүрдэх болно.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж, энэ бүлгийн зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, оногдуулах ялын бодлогыг чангатгах, энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг 2022 онд УИХ-аас баталсан.

Эдгээр хуулийн төслүүдийн хүрээнд эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр дэлхийн бусад улсын сайн туршлагаас суралцах, энэ хүрээнд хамтарч ажиллахыг эрмэлзэж байна.

Дээр дурдсан ажлын үр дүнд богино хугацаанд шууд илрэхгүй боловч эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирч, шударга, хүний эрхийг дээдэлсэн, нийгэмд ёс суртахуунлаг хандлага төлөвшсөн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжихөд шийдвэрлэх гол алхам болно гэдэгт итгэлтэй байна.

Цаашлаад манай Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хэрэгжүүлж байгаа оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ хүрээнд Та бүхнээс дэмжлэг хүсэж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    11 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    13 цаг 2 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    13 цаг 8 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    13 цаг 17 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    14 цаг 17 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    14 цаг 20 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    14 цаг 24 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    14 цаг 54 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    15 цаг 2 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    15 цаг 6 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    15 цаг 18 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    16 цаг 6 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    16 цаг 27 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    16 цаг 36 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    17 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    17 цаг 16 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    17 цаг 31 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    18 цаг 3 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 19 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    18 цаг 34 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК