зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББХ: Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулж, хяналтын сонсголын тайланг хэлэлцэв

2023-4-04
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа энэ хаврын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Цаглаварт, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ хяналт, шалгалтын чиглэлээр Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар санал дүгнэлт боловсруулах болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар тусгасан байна. “Цаглавар батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжиж, баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулахаар Нийгмийн бодлогын байнгын хорооны гуравдугаар сарын 15-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Сонсгол зохион байгуулахтай холбогдуулан, Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар томилов.

Мэргэжлийн, хараат бус шинжээчээр ажиллахаар АШУҮИС-ийн доктор Л.Мөнх-Эрдэнэ нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр, хөрөнгө оруулалтын эдийн засаг, эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээний чанар, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх бодлогын болон орчны эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач хүн юм. Эрүүл мэндийн асуудлуудыг эдийн засагтай холбож судалдгаараа онцлог болохыг олзуурхаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн илэрхийлж, Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдэд ёс зүйн талаар хэрхэн дүгнэлт өгөх тухай, мөнхүү Эрүүл мэндийн даатгалын салбарт явуулж буй шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрхэн үнэлж буйг нь түүнээс асууж, хариулт авлаа. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмыг гол болгож ажиллахыг шинжээчид зөвлөв.

Доктор Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилох тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь дэмжиж баталлаа.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Байнгын хорооны тогтоолоор баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их хурлын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар ажиллахаар болов.

Байнгын хорооны хуралдаанаар, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан хяналтын сонсголын тайланг сонслоо. Тайланг тухайн үед сонсголыг даргалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, сонсголын үед оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг нэгтгэснээ дурдав. Үүнд,

1. Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах.

2. Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах үндэсний хэмжээний нэгдсэн лаборатори байгуулах нэгдсэн мэдээллийн сантай болох

3. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах. Тус хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх

4. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах. Цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг улсын төсөвт тусгах.

5. Шинээр барьсан болон засварын ажил хийсэн барилгад хүн амьдарч ажиллах ажиллаж эхэлж болох хугацааг судалгааны үндсэн дээр тогтоож, холбогдох хууль, эрх зүйн актад оруулж мөрдүүлэх

6. Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол формальцегид агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд агуулсан барилгын материалыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах

7. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

8. Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийг агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зах зээлд нэвтрүүлэх. Иргэд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх

9 БНХАУ-ын барилгын материалын стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж баталгаажуулах

10. Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан БХБЯ болон холбогдох байгууллагууд хамт хамтран ажлын хэсэг байгуулж ажиллах.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хяналтын сонсголын тайланд үндэслэн Эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийг байгуулж ажиллуулах шаардлагатай гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэсэн юм.

Хяналтын сонсголын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буюу сонсгол болж өнгөрснөөс хойш жил шахамын хугацаа өнгөрч буй энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг холбогдох яамд, агентлагын газрын дарга нар, мэргэжилтнүүдээс асуусан юм. Гэвч сонсголын үеэр оролцогчдоос гаргасан санал, шүүмжийг хэрэгжүүлэх, Эрүүл ахуйн тухай болон Барилгын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартууд хангагдахгүй байгаа болон эдгээр чиглэлээр сүүлийн жил орчмын хугацаанд тодорхой ажил хийгдээгүй, үр дүн гараагүй байгаад Улсын Их Хурлын гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Сонсголын тайланг хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Анхны хэлэлцүүлэгт хуулийн төслүүдийг бэлтгэсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Малчид, тариаланчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан шимтгэл төлөлт тасалдах явдал гарч буйг дээрх хуулиар зохицуулахаар боловсруулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэний дээр хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    11 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    13 цаг 4 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    13 цаг 11 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    13 цаг 20 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    14 цаг 20 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    14 цаг 23 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    14 цаг 27 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    14 цаг 57 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    15 цаг 5 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    15 цаг 9 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    15 цаг 21 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    16 цаг 9 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    16 цаг 30 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    16 цаг 38 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    17 цаг 7 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    17 цаг 19 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    17 цаг 34 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    18 цаг 6 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 22 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    18 цаг 37 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК