зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл”олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө

2023-4-11
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” олон улсын форум өндөрлөлөө. 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа илтгэлдээ, Монгол Улс жендэрийн тэгш байдалд чухал ач холбогдолтой олон улсын конвенцуудад нэгдэн орсныг дурдаад, Монгол Улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчны талаар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улс нь Жендэрийн хөгжлийн индексээр 191 улсаас 96 дугаарт, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны түвшингээр 146 орноос 26, эмэгтэйчүүдийн боловсролын түвшингээр 63,  эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаар байранд байранд байгаа аж. Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 бол эмэгтэйчүүдийнх 76.47, парламент дахь хүйсийн харьцааны хувьд 82.9 хувийг эрэгтэйчүүд, 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь эмэгтэйчүүд байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, үе шаттай хэрэгжүүлж байгааг дэд дарга илтгэлдээ дурдсан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газарт 15 хувиас, доошгүй байх” гэж заасан ч бодит байдал дээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Дунд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байдаг ч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрт үнэлгээ дүгнэлт хийхэд  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үр дагавар нь хуульд заасан зорилго, зорилттой харьцуулахад “дундаас доогуур түвшинд” гарсан бөгөөд цаашид төрийн зүгээс “ихээхэн хүчин чармайлт шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан талаар танилцууллаа.

Форумд Латви улсын парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане “Хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажиллаж байж амжилт гаргаж чадна гэдгийг форумд оролцогчид онцолж байна. Хэдий чинээ эмэгтэйчүүд нийгмийн анхаарлын төвд байж, эмэгтэйчүүдийн үгийг илүү их сонсоно төдий чинээ сайн гэж би хэлэхийг хүсдэг. Эмэгтэйчүүдэд эрх мэдлийг өгч, чадавхыг бэхжүүлж,  тэдний улс төрд оролцох бүхий л  хөшүүргүүдийг тавьж  өгснөөр олон эмэгтэйчүүд  намын жагсаалтад нэр нь багтаж оролцоогоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн квот, санхүүгийн дэмжлэгийг эмэгтэй нэр дэвшигчиддээ өгөх юм бол бодитоор эмэгтэйчүүд олноороо улс төрийн шийдвэр гаргах түвшинд гарах боломжтой гээд Франц, Герман, Итали улсын жишээн дээр хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлагын талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр, танилцуулгадаа жендэрийн тэнцвэрт байдлыг хангахын тулд  Франц Улс дараах тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаар дурдав. Тухайлбал, Франц улс 577 мажоритар өрсөлдөөнд хуваагддаг бөгөөд жагсаалт дахь байршил нь чухал үүрэг гүйцэтгэдэггүй ба намууд хувь нэр дэвшигчийг дэвшүүлдэг байна. Хэрэв нам нэр дэвшигчдийн аль нэг хүйсийг 49 хувь байхаар хангаж чадахгүй бол, төрийн санхүүжилт нь дагаж буурдаг зохицуулалттай. Франц Улсын хувьд 2022 оны сонгуульд эхний шатанд 2777 эмэгтэй (нийт нэр дэвшигчдийн 44 хувь), хоёрдугаар шатанд 493 эмэгтэй (43 хувь) өрсөлджээ. Үр дүнд нь 215 эмэгтэй сонгогдож энэ нь парламентын гишүүдийн 37.2 хувь нь болсон байна. Итали улсын хувьд пропорциональ, жагсаалтад суурилсан системтэй бөгөөд 2018 оноос хойш жендэртэй холбоотой тусгай шаардлага тавьж эхэлсэн байна. Тухайн улс олон мандаттай тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт гаргахдаа хүйсээр солбиж гаргажээ. Мөн аль нэг хүйсийн нэр дэвшигчид жагсаалтын 60-аас дээш хувийг эзэлж болохгүй, нэг мандаттай тойрогт аль нэг хүйсийн нэр дэвшигч 60 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалттай аж. Итали улсын 2022 оны парламентын хувьд Депутатуудын танхимын 32 хувь нь эмэгтэй, Сенатын 34 хувь нь эмэгтэй гишүүд сонгогджээ. Харин Германы Христийн ардчилсан холбоо (ГХАХ) нам 1996 онд өндөр албан тушаал дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 33 хувь байх квотыг баталсан бөгөөд 2005 онд анхны эмэгтэй Канцлер томилогдсон талаар танилцууллаа.

Хатагтай Лолита Чигане, улс төрд эмэгтэйчүүдийн оролцох оролцоог хангахад улс төрийн нам дотоод ардчиллаасаа эхлэх хэрэгтэй. Улс төрийн намын гишүүдийн хүйсийн харьцааг харвал эрэгтэй, эмэгтэй гишүүдийн харьцаа ойролцоо байдаг. Харин өндөр хариуцлагатай албан тушаалд эмэгтэйчүүдийн сонгогдох байдал 10 хувьд хүрдэггүй. Иймд нам дотроо эмэгтэйчүүдийн оролцоог хангах, нам доторх эмэгтэй гишүүдийнхээ квотыг нэмэгдүүлэхээс эхлэх хэрэгтэй. Нам доторх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд цөөн байх тусам намаас цөөн тооны эмэгтэйчүүд парламентад сонгогддог. Харин нам доторх удирдах түвшинд эмэгтэйчүүд хэдий чинээ олон байна төдий чинээ тэр намаас олон эмэгтэй гишүүд суудал авч чадна. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нь  онцгойлон үзэх асуудал биш ердийн л үзэгдэл байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Дараа нь форумын арга хэмжээнд оролцогчид “Сонгуулийн тогтолцоо, нэр дэвшигчийн квотын шинэчлэлээр өөрчлөлтийг бий болгох нь”, “Жендэрийн мэдрэмжтэй улс төрийн санхүүжилтээр улс төрийн намыг шинэчлэх нь” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Форумын төгсгөлд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг нийгэм, улс төрийн намууд ярилцах хэмжээнд бэлтгэгдсэн байна гэдэг нь чухал алхам юм. Өнөөдөр энэхүү арга хэмжээнд оролцож буй улстөрийн намуудын төлөөлөл, улстөр сонирхогчид бүгд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байна. Харин бид сонгогчдоо соён гэгээрүүлэх талаар бага ярилаа. Улстөрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг ч сонгогчид саналаа өгөхдөө арай өөрөөр хандах нь бий. Үүнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч хэрэгжүүлж буй төслийнхөн анхаарч ажиллах болов уу гэж бодож байна.  Цаашдаа бид ч сонгогчдын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах мэдлэг, хандлага, боловсролыг дээшлүүлэх тал дээр илүү анхаарах нь зүйтэй. Бид асуудлыг ойлгоод хуульдаа өөрчлөлт орууллаа ч эцсийн дүндээ хамгийн чухал шийдвэрлэх хүч нь сонгогчид шүү дээ. Квотыг нэмлээ ч сонгогчид санал өгөхдөө өмнөх 20 хувийнхаа хэмжээнд байвал бид л дутуу ажилласан гэж дүгнэгдэнэ. Дахиад хэлэхэд, сонгогчдодоо өнөөдрийн хэлэлцэж буй асуудлынхаа ач холбогдлыг ойлгуулах нь бидний хамгийн чухал зорилт байна гэдгийг өнөөдрийн арга хэмжээг хаахдаа онцгой анхааруулж хэлье гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн М.Конкиевич, Монголын эмэгтэйчүүд ирэх сонгуульд болжээ. Одоо нийгэм бэлэн байх хэрэгтэй байна. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсанаараа батлагдвал хууль эрх зүйн орчин нь ч бас бэлэн болох нь. Бүх хүчин зүйл бүрдсэнээр олон эмэгтэй улс төрийн тавцанд гарч ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гээд форумын үйл ажиллагаанд оролцогчдод талархал илэрхийлэн амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    9 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    11 цаг 26 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    11 цаг 33 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    11 цаг 42 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    12 цаг 42 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    12 цаг 45 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    12 цаг 49 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    13 цаг 19 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    13 цаг 27 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    13 цаг 31 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    13 цаг 43 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    14 цаг 31 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    14 цаг 52 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    15 цаг 0 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    15 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    15 цаг 41 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    15 цаг 56 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    16 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 44 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    16 цаг 59 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК