зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Тэмүүлэн: Хуулийн хязгаарлалтаар төсвийн сахилга бат, хариуцлагыг бий болгоно

2023-4-12
0
ЖИРГЭХ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны гишүүд, мөн санхүү, эдийн засгийн чиглэлийн Их, дээд сургуулиудын удирдлага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс Төсвийн тухай хууль болон төсвийн тогтвортой байдалтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар тодруулга авлаа. 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн хамт хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өргөн барьсан бэ? 

-УИХ-ын 30 гаруй гишүүдийн зүгээс Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн тогтвортой байдалтай холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулиудад сүүлийн 10-15 жилийн хугацаанд төсөв дээр дүн шинжилгээ хийгээд, алдаа онооны сургамжуудыг нэгтгэж, шийдэл болон бодлогын баримт бичгийг боловсруулсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд арав гаруй удаа өөрчлөлт оруулсан юм билээ. Олон удаа өөрчлөлт оруулснаар олон сул тал бий болсон гэж таны хувьд үзээд буй. Энэ талаар хуваалцахгүй юу? 

-Сүүлийн 15 жилийн хугацаанд төсвийн гол хууль болох Төсвийн тогтвортой байдлын хуульд 13 удаа өөрчлөлт оруулсан байна. Арван удаа батлагдах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл болоод төсвүүд тодотгол хийгдэж, 20-30 гаруй удаа нэмэгдэж өөрчлөгдсөн байна. Энэ нь төсвийн хүрээнд сахилга бат, хариуцлага гэдэг зүйлийг байхгүй болгож байгаа юм. Үүнээс улбаалаад төсөв алдагдалтай, улс төржилттэй батлагддаг. Төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлдэг дүр зураг бий болж байна. Тиймээс цаашид энэ асуудалд цэг тавих, өөрчлөлт хийх, хуулийн гарц шийдлийг гаргах зайлшгүй шаардлага бий. 

-Хууль батлагдсанаар ямар асуудлууд шийдэгдэх вэ? 

-Хууль батлагдсанаар төсвийн ил тод байдал, хяналтын асуудал нэг тийшээ болно. Төсвийн төлөвлөлт болон боловсруулалтын шатанд иргэдийн хяналтыг бий болгодог байя. Төрийн аудитын байгууллагууд үүнд дуу хоолойгоо хүргэдэг байя. Эргээд гурвалсан холбооны хүрээнд төсвийн хяналтыг ил болгоно. Мөн гуравдугаар сарын 31-нээс эхлээд иргэд төсөвлөлтөд оролцдог, аудитын байгууллага дүн шинжилгээ хийдэг байх оролцоог хангаж өгч байна.

-Ил тод байдлаас гадна төсвийн сахилга бат, хариуцлагын асуудлыг тусгасан талаар хуваалцахгүй юу? 

-Хоёр дахь бодлогын асуудал бол төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн бат тогтвортой байдлын асуудлыг гаргаж тавьж байна. Цаашид төсөвтэй холбоотой сахилга бат, хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд төсвийн хуулиудад гар дүрдэггүй, өөрчилдөггүй, сахин мөрддөг, төсвийн өр зээл, алдагдлыг хязгааруудыг заавал мөрддөг байх ёстой гэсэн хориг заалт, хязгаарлалтуудыг хийж өгч байгаа юм.

Хуулийн хязгаарлалтаар төсвийн сахилга бат, хариуцлагыг бий болгох боломжтой хэмээн үзэж байгаа.  

Мөн төсвийн сахилга бат, хариуцлагаас гадна төсвийн тухай хуулиуд дээр ямар нэг төсвийн хуулийг зөрчсөн бол, эсвэл үр ашиггүй зарцуулалт хийсэн бол, зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцдог, ажлаас нь чөлөөлдөг байх заалтуудыг анх удаа төсвийн тухай хуульд оруулсан. 

-Тэгэхээр хуулийг чангалж байж төсвийн хариуцлагатай байдлыг бий болгох хэрэг үү? 

- Тийм ээ. Хуулийг чангалж байж төсвийн хариуцлагатай байдлыг бий болгоно. Төсөв гэдэг ард түмэн, татвар төлөгчдийн мөнгө.

Үндсэн хуулиар үл маргах журмаар ард түмнээс төвлөрүүлсэн хөрөнгийг буцаагаад захиран зарцуулах харилцааг бий болгож байна. Үүнд маш хариуцлагатай байх ёстой.

УИХ онцгой бүрэн эрх эдэлж буй учраас УИХ өөрөө үүнд хяналт тавих эрх нь бий болох ёстой.  Өрийн удирдлагын тухай хуульд гадаад өрийг хязгаарлах, гадаад зээл тусламжийн зориулалт, ангиллын асуудлыг гаргаж тавьж байгаагаараа онцлог юм. 

-Төсвийн тухай хуультай танилцах хугацааг 75 хоног болгож нэмсэн байна. Энэ хугацааг нэмснээр ач холбогдол бий юу? 

-Хугацааг хоёр дахин нэмэгдүүлж байна гэсэн үг. Мэдээж ач холбогдолтой. Арванхоёрдугаар сард төсөл өргөн баригдана, батлагдах хугацаа 45 хоног буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах ёстой байдаг. Өнгөрсөн оны жишгээр аваад үзвэл, хуулийн төсөлтэй ажлын 3-6 хоногийн хугацаанд үзэж харах боломжтой байсан. Үүнд бодитой үнэлэлт дүгнэлт хийж, цаглабарын нэг сарын хугацаагаар хойшлуулсан. Аудитын байгууллага 20 хоногт үзээд олон нийтэд мэдээлдэг байх, мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөл 20 хоногт үзээд олон нийтэд мэдээлэл хүргүүлнэ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар төсөв өргөн баригдах хүртэл хаалттай байгаа. Үүнийг өөрчилж байж төсвийг зөв төсөвлөсөн эсэх асуудлыг ярих хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Батчулуун

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    9 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    11 цаг 25 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    11 цаг 32 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    11 цаг 41 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    12 цаг 40 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    12 цаг 43 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    12 цаг 47 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    13 цаг 18 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    13 цаг 25 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    13 цаг 29 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    13 цаг 41 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    14 цаг 29 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    14 цаг 50 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    14 цаг 59 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    15 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    15 цаг 39 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    15 цаг 54 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    16 цаг 26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 43 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    16 цаг 57 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК