зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЁЗСХБХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2023-4-12
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 45 минутад гишүүдийн 70.0 хувийн ирцтэй эхэлж,  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.

Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.  

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.  

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын  09-ний өдрийн 193 тоот  захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр миний бие ахлан, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Б.Энхбаяр, Н.Энхболд нар ажилласныг дурдаад Ажлын хэсэг дөрвөн удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг 15 удаа хуралдсаныг онцоллоо.

Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан санал, орон нутагт (Сэлэнгэ, Хэнтий,  Төв, Дархан-Уул, Ховд) болон Төрийн ордонд зохион байгуулсан хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг дээр төрийн албан хаагчдаас гарсан санал, түүнчлэн эрдэмтэн судлаач, бусад гадаад орнуудын эрх зүйн зохицуулалтын талаарх судалгааг судлан үзсэний зэрэгцээ дээрх хэлэлцүүлэг, уулзалтаас 101 иргэн, төрийн албан хаагчаас 261 санал,  D.Parlaiment.mn цахим хаягаар 16 санал нийт 277 орчим санал ирүүлсэн бөгөөд хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн 50-иас дээш хувийн өмчит хуулийн этгээдийн албан хаагчдыг хамруулах, хамтач, хариуцлагатай байх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гомдол хэрхэн гаргах, төрийн өндөр албан тушаалтны нэр хүнд, ёс зүйн алдаа нь төрийн албаны нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа талаарх саналууд ирүүлсэн гэв.

Ажлын хэсэг дараах байдлаар саналын томьёоллыг бэлтгэлээ. Үүнд: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь анхдагч хууль бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгалаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үйлчлэлд хамрах хүрээг өргөтгөж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн бүх албан хаагч, төрийн болон болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, эрх бүхй албан тушаалтан, Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, Ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн  тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, Бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч, Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн хамаарахаар нэмж тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Мөн Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна энэ хуулиар тогтоосон хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх зарчмыг баримтлахаар тусгасан. Төрийн албан хаагч нь дээрх зарчмын хүрээнд ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөж,  түүнийг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан үүрэг, хориглолт, хязгаарлалтаас гадна энэ хуулиар тогтоосон үйл ажиллагааг хориглохоор тусгасан гэлээ.

Түүнчлэн Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь хуулийн төслийн чухал асуудал мөн бөгөөд энэ талаарх зохицуулалтыг шинээр нэмж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх Ёс зүйн хороо, Дэд хорооны түүний бүрэн эрхийг хуульчилж, бие даасан хараат бус зарчмаар ажиллахаар тусгалаа. Ёс зүйн хороо орон тооны тав, орон тооны бус дөрөв, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй, Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар тусгасан. Ёс зүйн хороо нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтны, Засгийн газар нь эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтны, Дэд хороо нь өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах доод шатны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхээр тусгалаа. Төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хорооны холбогдох дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, төрийн албанаас халах хүртэлх арга хэмжээг авахаар тусгасан.

Ёс зүйн асуудлаар бусад орны туршлагыг харахад хууль болон дүрэм, журмаар зохицуулдаг бөгөөд гол зохицуулалт нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох заалтаас гадна авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлахыг шаарддаг бөгөөд төрийн албан хаагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхээс гадна зарлагын асуудлыг авч үздэг учраас энэ талын зохицуулалтыг судалж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газарт чиглэл болгож байгааг Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан нар асуулт асууж, үг хэлсний дараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, төсөлд “Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.7, 4.1.9-д заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэсэн 4.4. дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 7 дугаар зүйлд “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;”,“байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;”, “албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх;”, “багаар ажиллах, суралцах, шинэ санаачлагыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах” гэсэн 7.1.8-7.1.11 дэх заалт,  болон “Төрийн албаны тухай хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.4, 4.1.7, 4.1.9-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжоор тогтооно”, “Төрийн албаны тухай хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5-д заасан этгээдийн ёс зүйн хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”  гэсэн 7.2, 7.3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан “Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах”, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна зарлагын мэдүүлгийг мэдүүлж байх талаар санал боловсруулж, холбогдох хуульд тусгах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” гэсэн 2 дахь дэд заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь тус тус дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    8 цаг 20 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    10 цаг 7 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    10 цаг 14 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    10 цаг 23 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    11 цаг 23 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    11 цаг 26 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    11 цаг 30 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    12 цаг 0 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    12 цаг 8 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    12 цаг 12 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    12 цаг 24 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    13 цаг 12 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    13 цаг 33 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    13 цаг 41 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    14 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    14 цаг 22 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    14 цаг 37 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    15 цаг 9 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 25 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    15 цаг 40 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК