зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

2023-4-14
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын  өнөөдрийн  нэгдсэн  /2023.04.13/ хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын  дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Түүнээс гадна  улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх зэрэг шаардлагаас үүдэн УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна гэх зэрэг үндэслэлийг илтгэлдээ онцлов.  Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг  танилцууллаа. Тухайлбал,  Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг хэд хэдэн харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан байна. 

Түүний дараа тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Батлут нар Үндсэн хуулиар иргэн төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдлэхдээ шууд сонгох тухай заасан.  Тэгэхээр сонгуулийн холимог тогтолцоо иргэний энэхүү эрхтэй зөрчилдөх эсэх талаар асуув. Хууль санаачлагчдыг төлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын сонгуулийг пропорцианаль, мажоритар тогтолцооны алинаар нь  явуулахад Үндсэн хууль зөрчихгүй гэсэн Цэцийн дүгнэлт гарсан. Сонгогчид хүнээ нэрээр нь сонгох ёстой гэсэн шаардлага тавьдаг. Намын жагсаалтад орсон ч гэсэн  нэр дэвшигч саналын хуудаст давхар бичигдэх учраас сонголт хийж  болно, бас намыг ч  сонгож болно. Мөн намын мөрийн хөтөлбөр болон бусад байдлыг  харж сонголтоо хийнэ гэвэл намд дангаар нь саналаа өгч болохоор хуулийн төсөлд тусгасан гэж хариуллаа. Мөн гишүүд сонгуулийн зардал бууруулахад тодорхой заалтууд тусгасан  эсэх,  хэвлэл мэдээллийн зардлыг бууруулах зохицуулах боломж буй талаар, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад дунджаар 1000 гаруй нэр дэвшигч саналын хуудаст бичигдэхээр байгаа тул саналын хуудсыг унших техникийн хүчин чадал бий эсэх, санал хураалт хэдэн өдөр болохоор төсөлд тусгасныг лавлав.

Ажлын хэсгээс сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг барьж ажилласан. Тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн төрөл, хэмжээг 30-70 хувиар багасгана. Ингэхээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал нийт дүнгээр 50 хувь буурахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулж байлаа. 

Мөн өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн намууд эвсэхгүйгээр бие дааж, мажоритар болон пропорцианаль хосолсон тогтолцоогоор нэр дэвшүүлэн оролцоход  саналын хуудас ямар хэмжээтэй болох талаар туршиж үзсэн. Санал тоолох төхөөрөмж хамгийн дээд тал нь  22 инч буюу 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой. Өөрөөр хэлбэл, техникийн хувьд боломжтой. Үндсэн санал хураах нэг өдөр, 5 хоногийн өмнөөс урьдчилан санал авч болно. Харин гадаадад буй сонгогчдын саналыг дөрөв хүртэлх өдөр авахаар төсөлд туссан гэв. Түүнчлэн цахим орчны сурталчилгааны  зардлыг хэрхэн хянах, ухуулагчийн тоо хэд байх, тэдний цалин хөлсийг хэрхэн тооцохоор хуулийн төсөлд туссан талаар гишүүд асууж байв. Хуулийн төсөлд, сайн дурын үндсэн дээр ухуулагч ажиллана. Гэхдээ ухуулагчийн зардал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасан. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар 200 сонгогч тутам нэг ухуулагч байсан бол нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутам нэг, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч байхаар туссан зэргээр СЕХ-ны Ажлын хэсгээс хариулж байв. 

Харин Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нийт сурталчилгааны зардлын 10 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт хийж байна. Энэ заалтын хэрэгжилттэй холбоотой нам, эвсэл нэр дэвшигч цахим хуудсаа бүртгүүлж, сурталчилгаагаа байршуулах эрхтэй. Гагцхүү олон нийтэд хүргэх зорилгоор бүүст хийхдээ дотоодын карт ашигладаг. Энэ зардлыг хянах боломжтой гэсэн.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, ухуулагчдын тоог заавал заах хэрэг байгаа эсэх болон гадаадад буй иргэд саналаа хэрхэн өгөх вэ гэж асуусан бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгох гэдэг заалт тодорхой бус байна. Энэхүү заалтыг тодруулж өгөхийг хүслээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариултдаа, нэгдүгээрт, тойрогт нэр дэвшиж буй хүнээ сонгоно. Хоёрдугаарт, намын мөрийн хөтөлбөр зэргээ хараад намыг сонгож болно. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголтыг хийхээр төсөлд туссан гэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, хүн амын тоонд тохируулан  ухуулагчийн тоог зааж өгөх ёстой гэж үзсэн. Хэрэв ухуулагчийн тоог хуульчлахгүй бол замбараагүй байдал үүсэх магадлалтай гэв. Гадаадад ажиллаж, амьдарч буй сонгогч зөвхөн пропорцианаль тогтолцоогоор нэр дэвшиж буй намыг сонгоно.  Мөн эх орондоо санал өгч буй сонгогч өөрийн харьялагдаж буй тойргоосоо өөр газар явж байгаа тохиолдолд пропорцианаль тогтолцоо буюу  намыг сонгох эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон  иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахыг зорьсон гэж хариуллаа. 

Дараа нь УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжих эсэх талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ц.Сэргэлэн нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Н. Ганибал, Б.Пүрэвдорж дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн.

Ингээд уг хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.  

Мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр уг хуулийн төслийнхөө ерөнхий агуулга, ач холбогдлыг тоймлон илэрхийллээ. Тухайлбал, хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүлж, сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулснаас гадна жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүлсэн гэх зэргээр танилцуулав. 

Мөн ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтад нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өгсөн. Түүнээс олон намууд парламентын босго алхах боломжийг хэрхэн бүрдүүлсэн, сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын тогтолцоог сайжруулах талаар хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн  танилцуулсан.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар хуулийн төсөлд тусгасан тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох зохицуулалт хэр оновчтой талаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргоос сонгогдох гишүүдийн тоо намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тооноос өндөр байгаа үндэслэлийн талаар, УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэн нийт сонгогчийн 28 хувиас доош хувийн санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах босго, тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлж, суудал авсан байх хуулийн шаардлагын талаар, төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан “Бүх шатны сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахдаа оюутан, сурагчдад тэтгэлэг, тусламж өгөх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, нийгмийн халамж хамгааллийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглох” зохицуулалт нь УИХ-ын улсын төсвийг хэлэлцэн батлах онцгой бүрэн эрхэд халдаж буй эсэх талаар асуулт асууж, хариулт авсан талаар илтгэж, уг хуулийнтөслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал нар хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авлаа.

Түүний дараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    8 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    10 цаг 7 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    10 цаг 14 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    10 цаг 23 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    11 цаг 23 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    11 цаг 25 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    11 цаг 29 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    12 цаг 0 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    12 цаг 7 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    12 цаг 12 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    12 цаг 23 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    13 цаг 11 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    13 цаг 33 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    13 цаг 41 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    14 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    14 цаг 21 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    14 цаг 36 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    15 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 25 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    15 цаг 40 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК