Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 БАРИМТ: Ихрүүдийн тухай та хэр ихийг мэдэх вэ?

2023-5-21
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Одоогийн байдлаар дэлхийд нийт 1.6 сая гаруй ихэр хүн амьдарч байна гэсэн судалгаа бий.

БАРИМТ  2

Дэлхийн ихрүүдийн холбоог анх 1934 онд ихрүүдийн санаачилгаар тэдний тусын тулд байгуулжээ.

БАРИМТ  3

Америкийн Индиана муж улсын Мөнгөн нуураас (Silver Lake) гаралтай Эдуард М.Клинк, түүний ихэр Элси нар 1930 онд зохион байгуулсан ихрүүдийн цуглаанаас ихрүүдийн холбоо үүсэх суурь тавигджээ.

БАРИМТ  4

1980 онд Канадын Торонто хотод ихрүүдийн Их хурал болсон нь олон улсын хэмжээний анхны их хурал юм.

БАРИМТ  5

Үргүйдлийг эмчлүүлсний дараа ихэр хүүхэд төрөх магадлал их гэж америкийн эрдэмтэд тогтоожээ.

БАРИМТ  6

Өөр өндгөн эсийн ихэр хүүхэдтэй эх дахин ихэр хүүхэд төрүүлэх, мөн 40-өөс дээш насны хүмүүс ихэр хүүхэд төрүүлэх боломж өндөр байдаг.

БАРИМТ  7

Нэг хүүхдийг тээх хугацаа 39-40 долоо хоног байдаг бол хоёр ихэр хүүхэд төрүүлэх эхийн жирэмсний хугацаа 36, гурван ихэр хүүхдийг 33-34, дөрвөн ихрийг 30, таван ихрийг 28-29 долоо хоног тээдэг байна.

БАРИМТ  8

Нэг эсийн ихрүүд нэгэн зэрэг өвдөх нь элбэг тул эрдэмтэд үүнд тулгуурлан удамшлын өвчин, тэр дундаа чихрийн шижин, уушгины багтрааг судалж тогтоожээ. Мөн тохиолдлоор зэрэг өвдөх нь ч бий.

БАРИМТ  9

Хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн хүн бол Оросын Шуя хотын тариачин Фёдор Васильевын хоёр дахь эхнэр 1725-1765 он хүртэлх 40 жилийн хугацаанд 69 хүүхэд төрүүлсний хоёр нь л энджээ. Тэрээр 16 удаа хоёр ихэр, 7 удаа гурав, 4 удаа дөрвөн ихэр төрүүлжээ.

БАРИМТ  10

Пегги Линн хэмээх бүсгүй охин Ханнагаа 1995 оны 11 сарын 11-нд, дүү Эрикийг нь 1996 оны 2 сарын 2-нд буюу 84 хоногийн дараа төрүүлсэн нь хамгийн хол зайтай төрсөн ихрүүд болсон юм.

БАРИМТ  11

Хамгийн өндөр эрэгтэй ихрүүд бол Америкийн иргэн Майкл, Жеймс Ланье нар 2 метр 24см бол хамгийн өндөр эмэгтэй ихрүүд Хитер, Хайди Бург нар 1 метр 95 см өндөр ажээ. Хайди Бург нь “Лос-АНжелос Спаркс” багт 1997-1998 онд тоглож байжээ.

БАРИМТ  12

Харин хамгийн намхан ихрүүд бол АНУ-д төрсөн 86 см өндөртэй Жон Райс, Грэг Райс нар юм.

БАРИМТ  13

Энэтхэгийн иргэн Шакина Ражэндрам болон Кэвин Надаражан нарын ихэр Адиа, Адриал нар төрөх хугацаанаасаа 4 сарын өмнө төрснөөрөө Генниссийн номонд бичигджээ.

БАРИМТ  14

Хамгийн урт насалсан ихэр бол Японы Үмэно Сумияама, Коүмэ Кодама нар 1913 оны 11 сарын 5-нд Шодошима аралд төрсөн бөгөөд 107 нас 300 өдөр хоёулаа амьдарч байгаа нь мөн хамгийн удаан хамт байсан ихрүүд болж Геннисст бичигдсэн юм.

БАРИМТ  15

Эсийн аргаар гаргаж авсан хамгийн анхны ихэр бол 1981 оны 6 сарын 5-нд төрсөн Стивен, Аманда Мэйс нар юм.

БАРИМТ 16

Хамгийн олон буюу 10 ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, Бразилд 1946 оны 4 сарын 22-нд арван ихэр хүүхэд төрсний хоёр нь хүү, найм нь охин байжээ.

БАРИМТ 17

Ренета тайзан дээр балет бүжиглэж байгаад гэнэт хэвлий орчмоор нь хүчтэй базалж өвдөн хэсэг хугацааны дараа ухаан алдаж унажээ. Гэтэл түүний ихэр Лотте тэр мөчид хүүхдээ төрүүлж байсныг хожим мэджээ.

БАРИМТ  18

Оросын Санкт-Петрбургийн ихрүүдийн холбоог уран уншигч А.Б.Васютинский ихрийнхээ дурсгалд зориулан байгуулжээ. Холбооны хүрээ тэлж, улмаар хотын захиргаанаас тусгай байр хүртэл гаргаж өгчээ.

БАРИМТ 19

Хамгийн алдартай сиамын ихрүүд бол Чанг, Энг Банкер нар юм. Тэд “Барнум энд Бойли” циркт ажиллаж байсан бөгөөд Умард Каролины эгч дүү Сара, Аделинда Йете нартай гэрлэжээ. Тэд 63 жил 8 сар амьдарч 21 хүүхэдтэй болсон юм.

БАРИМТ  20

Дэлхийд алдартай ихэр тамирчид цөөнгүй байдаг. Тухайлбал, чөлөөт бөхийн олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Сергей Белоглозов, чөлөөт бөхийн оломпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Алексей Белоглазов нар юм. Тэд 1980-аад онд буюу Хүйтэн дайны үед цойлж гарсан аваргууд билээ.

БАРИМТ  21

Багийн спортод хамт хүчин зүтгэсэн алдартай ихрүүд бол Даниэл Сэдин болон Хэнрик Сэдин нар. Тэд хоккейн спортын тамирчид бөгөөд шигшээ багтаа зэрэг дуудагдаж, талбайд гарахдаа сайн ойлголцдог учраас мөн л зэрэг гаргадаг. Шведийн шигшээ багтаа 2006 оны олимпын алт, 1998 оны европын алт, дэлхийн хошой хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчид юм.

БАРИМТ 22

Тэгвэл урлагийн салбарт, тэр дундаа киноны салбарт ихэр хүмүүс цөөнгүй бий. Та бидний сайн мэдэх “Мөлхөө жаал” киноны гол дүрийн хүүгийн дүрд ихэр ах дүү Адам Роберт Уортон, Жакоб Иостеф Уортон нар тоглосон юм. Нэг нь ядарсан үед нөгөөг нь тоглуулдаг байсан гэнэ.

БАРИМТ  23

Багадаа ямар нэгэн шалтгааны улмаас хагацсан ихрүүд ижил нэртэй хүмүүстэй гэрлэх, хүүхдүүддээ төстэй нэр өгөх, ижил мэргэжил эзэмших, ижил сонирхолтой байх, нэгэн зэрэг өвдөх гэх мэт сонин тохиолдол олон байдаг.

БАРИМТ  24

Эцэст нь өгүүлэхэд, ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд урт наслах магадлал өндөр байдаг ажээ.

image

Монгол улсад “Ихрүүдийн баяр”-ыг 1990 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Дэлхийн улс орнууд өөр өөр өдөр энэхүү баярыг тэмдэглэдэг ч манай улсад эл өдрийг сонгон тэмдэглэдэг тул энэхүү өдрийг тохиолдуулан ихрүүдийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 54 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 55 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 58 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 36 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 53 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 13 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 16 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 17 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 28 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 21 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 24 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 41 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 25 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 12 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 27 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 32 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 36 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК