зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь айлчлалын зорилго байлаа

2023-5-09
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийсэн юм.


-Гадаад харилцааны сайд Таны БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол Улсын хоёр хөршийн нэг БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цар тахлын дараах үед эрс идэвхжүүлж, бүх салбарт, бүх түвшинд хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь манай Засгийн газрын тэргүүлэх чухал зорилтын нэг.  Хятадын Коммунист нам ХХ их хурлаа 2022 оны 11 дүгээр сард, БНХАУ “Хоёр хурал”-аа 2023 оны 3 дугаар сард зохион байгуулж, хөгжлийн шинэ зорилтуудаа тодорхойлж, шинэ үеийн удирдлагаа сонгон томилсон. БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоох, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь миний энэ удаагийн айлчлалын үндсэн зорилго байсан. Миний бие 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Бээжин хотноо ажлын айлчлал хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзалт, хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн нь айлчлалын ач холбогдлыг тодорхойлж байна. 

Хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтыг тогтмол зохион байгуулж байх нь чухал ач холбогдолтой бөгөөд цар тахлын хүнд цаг үед ч тасралтгүй хэрэгжүүлж, давтамжийг нь хадгалж чадсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсон нь энэ айлчлалын тодорхой нэг үр дүн гэж хэлж болно. 

-Тодорхой тохиролцоонд хүрсэн чухам ямар асуудлууд байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, дээд түвшинд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ эрин үед идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар чухал тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцоог бодит арга хэмжээ болгон хэрэгжүүлж, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад гол анхаарлаа хандуулж байна.

Хоёр хөрштэйгөө найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт. Хятад улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа чухалчлан үзэж, сайн хөрш, сайн түнш, сайн анд гэж тодорхойлдог. Энэ утгаар хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэхээр болж, бүс нутагтаа үлгэр жишээч хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирсон. 

Монгол, Хятадын харилцааны хамгийн чухал зорилт нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа юм. Монгол, Хятадын худалдааг 2027 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилготой. Манай хоёр улсын хооронд 2022 онд 13,6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бол энэ оны эхний улиралд 3,48 тэрбум ам.доллар болсон.     

Худалдааны хэмжээг өсгөхөд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэдгээрийг автозам болон төмөр замаар холбох ажлыг түргэтгэх асуудлыг хятадын талтай ярилцсан. Тухайлбал, 1955 оны төмөр замын хэлэлцээр, 2004 оны хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр, 2014 оны транзит тээврийн хэлэлцээр зэргийг шинэчлэх, Ханги-Мандал төмөр замын боомтыг боомтын хэлэлцээрт тусгах, Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг түргэвчлэх зэрэг тулгамдсан асуудлууд байна. 

-Он гарснаас хойш Хятад Улс цар тахлын хатуу дэглэмээ аажмаар цуцалж, иргэд зорчиж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Хятадын жуулчдыг зочлуулах асуудлаар ярилцав уу?

-Манай хоёр орны иргэд харилцан зорчиж, бие биеийнхээ түүх, соёл, ахуйн талаар эерэг ойлголт, зөв мэдээлэлтэй байх ёстой. Монгол, Хятадын соёл, аялал жуулчлалын форумыг зохион байгуулах, жуулчдад цахим виз олгох ажиллагааг боловсронгуй болгох, иргэний агаарын тээврийн шууд нислэгүүдийн тоог нэмэгдүүлэх, Монголын аялал жуулчлалын тухай мэдээллийг хятад хэлээр өргөнөөр түгээх талаар ярилцан тохирсон.

Хоёр орны хооронд иргэний агаарын болон автозамын тээвэр хэвийн дэглэмд шилжсэн. Энэ сард багтан олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам энэ оны эхэнд “Соёлын төв”-өө шинээр нээж, Монгол Улсыг БНХАУ-д, ялангуяа хүүхэд, залууст таниулах өргөн арга хэмжээг зохион байгуулж байна. 

-Хаврын улиралд Бээжинд шар шороон шуурга дэгддэг цаг үе. Байгаль орчны салбарын хамтын ажиллагаа одоо үед бүх орны хамтын ажиллагаанд чухал сэдэв болсон. Та энэ асуудлаар Хятадын талтай ярилцав уу. Хөгжлийн хамтын ажиллагааны бусад төслийн явц ямар байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-тай хамтран “Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгааны төв” байгуулах төслийг хэрэгжүүлэх ажил эхэлж байна. Цөлжилттэй тэмцэх, ойжуулах талаар БНХАУ арвин туршлагатай. Энэ туршлагаа хуваалцаж, дээрх төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад БНХАУ-тай хамтран ажиллахаар тогтсон.

БНХАУ-ын Засгийн газраас үзүүлж ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “Нүхэн гарц” зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тохирсон “Үндэсний урлагийн их театр” болон “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт, сургалтын төв” зэрэг төсөл энэ сараас ажил нь эхэлнэ. 

-БНХАУ олон улсын тавцанд идэвхтэй тоглогч болж, даян дэлхийн аюулгүй байдлын, хөгжлийн, соёл иргэншлийн зэрэг гурван том санаачилгыг тус улсын дарга Ши Жиньпин сүүлийн жилүүдэд дэвшүүлсэн. Монгол Улс эдгээр санаачилгыг дэмжиж байна уу?

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 онд “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, 2022 онд “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, 2023 онд “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” зэргийг дэвшүүлсэн. Эдгээр санаачилгууд нь хүн төрөлхтний аюулгүй амар амгалан амьдрал, тогтвортой хөгжил цэцэглэл, соёл иргэншлийн олон төрөлт байдал зэргийг сахин хамгаалах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжихийг үндсэн зорилт болгон тунхагласан байдаг. Эдгээр нь манай улсын гадаад бодлогын зорилт, зарчмуудтай ижил төстэй бөгөөд цаашид энэ чиглэлээр хятадын талтай санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаа. 

Өнгөрсөн онд НҮБ-ын хүрээнд БНХАУ-аас санаачлан байгуулсан “Дэлхийн хөгжлийг дэмжих-Тогтвортой хөгжлийн 2030 зорилгын төлөөх илүү хүчирхэг, ногоон, эрүүл хөгжлийн төлөө” анд нөхдийн бүлэгт манай улс нэгдэн орсон.

Энэ оны 3 дугаар сарын 15-нд зохион байгуулагдсан “Дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалт”-ын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” дэвшүүлж, “Бид дэлхийн соёл иргэншлийн олон янз төрөлт байдлыг хүндэтгэнэ. Улс орнууд соёл иргэншлийн хоорондын эрх тэгш байдал, харилцан суралцах, яриа хэлэлцээ хийх, хүлээцтэй байх зэрэг зарчмуудыг тууштай баримтална. Улс орнууд өөр өөр соёл иргэншлийн үнэт зүйлсийн талаарх ойлголтыг хүлээцтэй уужуу сэтгэлээр хүлээн авч, бусдад өөрийн үнэт зүйл, загвараа тулгах, үзэл суртлаар сөргөлдөхгүй байх, улс орнууд өөрсдийн түүх, соёлыг өнөөгийн цаг үетэй уялдуулан бүрэн ашиглаж, уламжлалт сайхан соёлоо бүтээлчээр өөрчлөх, шинэлэг байдлаар хөгжүүлэх ёстой” хэмээн тусгасан нь манай соёл, хүмүүнлэгийн гадаад харилцаа, бодлого, үйл ажиллагааны зорилтуудтай зарчмын хувьд нийцэж байгаа юм.

-Соёл иргэншлийн үнэт зүйлст шашны асуудал багтана. Монгол, Хятадын харилцаанд энэ асуудал бас хамаатай. Энэ асуудлаар манай албан ёсны байр суурь ямар байна вэ?

-Шашны асуудал нь яах аргагүй соёлын үнэт зүйл. Монгол, Хятад хоёр улс нь Азийн буддын шашинтай орнууд. Дэлхийн түүхэнд шашны асуудал улс хоорондын харилцаанд нөлөөлж байсан тохиолдол бий. Гэвч Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай манай хоёр улсын хувьд аливаа асуудлыг яриа хэлэлцээгээр дамжуулан харилцан ойлголцолд хүрч, зохицуулж ирсэн.

Манай улсын тухайд иргэдийн шашин шүтэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хуулиар хангагдсан, хамгаалагдсан байдаг. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төр, шашин хоёр үйл ажиллагаагаа тус тусдаа эрхлэн явуулдаг бөгөөд бие биеийн хэрэгт оролцдоггүй.

Үүнээс гадна бас нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд, шашны асуудал бол аль алиных нь дотоод асуудал. Монгол Улс шашны аливаа асуудлаар бодлого, үйл хэргээ бие даан, гадны ямар ч оролцоогүйгээр эрхлэн явуулдаг. Тийм ч байх учиртай. Бид шашны аливаа үйл хэрэг, тэр дундаа уламжлалт Бурханы шашны тэргүүнээ тодруулах зэрэг асуудлыг гадны аливаа оролцоогүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэнэ. 

Бурханы шашинтай холбоотой асуудлаар манай улс нэг үеэ бодвол лам нараа дотооддоо бэлтгэж, боловсон хүчний чадавхаа дээшлүүлэх бүрэн бололцоотой болсон. Бид шашны бие даасан бодлого явуулж, хэнээс ч хараат бусаар шашнаа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх томоохон хүчин зүйл болж байгаа нь ойлгомжтой. 

-Айлчлалын үеэр олон улсын харилцааны асуудлаар ярилцав уу?

-Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэнээс гадна бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлыг ярилцсан. Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх, ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих, Алтанбулаг-Замын-Үүдийн хооронд өндөр хурдны автозам барих зэрэг дэд бүтцийн төслүүдийн явцыг эрчимжүүлэхээр тогтсон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (203.23.49.64)
    luibarchin tojgor tolgoitoi abgai
    2023 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    2 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    4 цаг 43 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    4 цаг 50 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    4 цаг 59 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    5 цаг 59 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 2 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    6 цаг 6 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    6 цаг 36 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    6 цаг 44 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    6 цаг 48 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    7 цаг 0 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    7 цаг 48 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    8 цаг 9 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    8 цаг 17 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    8 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    8 цаг 58 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    9 цаг 13 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    9 цаг 45 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 1 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 16 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК