зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэв

2023-5-19
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.05.19) хуралдаж, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулав. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийлээ. Тогтоолийн төсөлд,  Монгол Улсын 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, хөгжлийн төлөвлөгөө, тус төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдийг тус тус батлахаар тусгасан байна. Бодлогын тэргүүлэх чиглэл болон хөгжлийн төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий найман тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээг тусгажээ. Санхүүжилтийн 2.3 их наяд төгрөгийг улсын, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 1.3 их наяд төгрөгийг гадаадын зээлээр, 0.5 их наяд төгрөгийг гадаадын тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, 3.1 их наяд төгрөгийг хувийн хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргах ажээ.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Ажлын хэсэг хуралдаж, зарчмын зөрүүтэй 16 санал бэлтгэснийг Улсын Их Хурлын гишүүн, тус Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм. Тэрбээр, бодлогын тэргүүлэх чиглэлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах”, “Гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх”, мөн хөгжлийн төлөвлөгөөний “Судалгааны үр дүнд бий болсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах” гэсэн төсөл арга хэмжээний хүрээнд “Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн төсөл”, “Үр дүнд суурилсан өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтээр хийгдсэн Шинжлэх ухаан, технологийн /суурь, хэрэглээний, технологи/ судалгаа хөгжүүлэлтийн ажил” гэсэн шалгуур үзүүлэлтийг болон бусад төсөл арга хэмжээний зорилтот түвшин, хэмжих нэгж, хариуцах байгууллага зэрэгт холбогдох өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Мөн төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүд дэх зарим үзүүлэлтийг өөрчлөхөөр саналын томьёоллыг бэлтгэснийг дурдлаа.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нийслэлийн Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, 26 дугаар хороонд шинээр байгуулагдсан 640 хүүхдийн сургууль, цэцэрлэгт автобус явуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ирэх онд хийх нүүрсний экспортын хэмжээ, эрчим хүчний салбарын менежментийг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, хорт хавдрыг бууруулахад зориулсан төсөв зардал, мөн аж үйлдвэрийн парк байгуулах, тэр дундын зэс хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа яваа талаар асууж хариулт авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг шинээр байгуулагдсан төмөр замуудыг БНХАУ-ын төмөр замуудтай холбох талаар, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, нүүрсээ боловсруулах талаар төлөвлөсөн зүйл байгаа эсэх, эрчим хүчний хангамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 49 хувийг олон нийтэд арилжаалах, “Гэрэлт Говь” үйлдвэрлэл технологийн паркыг төлөвлөгөөнд нэмэх, хилийн бүс нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх зэрэг тодорхой асуудлуудаар асуулт тавьж, тайлбар авав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг орчны бохирдлыг бууруулах, нүхэн жорлонгийн тоог багасгах талаар төлөвлөж буй ажлууд, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө бий эсэх, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар холбогдох бодлого, хөтөлбөрүүдэд туссан нийгэмд олон талт түншлэлийг бэхжүүлэх, төрийн удирдлагад гурван талт түншлэл, зөвлөлдөх тогтолцоог оновчтой нэвтрүүлэх зорилтууд хөгжлийн төлөвлөгөөнд яагаад ороогүй болон Орхон аймгийн Шар хөтлийн автозамын төсөл хасагдсаны учрыг асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар болон Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Баянзүрх дүүрэгт улсын чанартай эмнэлэг байхгүй байгааг харгалзан нэгдсэн эмнэлэг барих, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн 61.9 км хатуу хучилттай зам, 24 урт метр гүүр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган-Орхон-Хишиг-Өндөр-Хутаг өндөрийн босоо тэнхлэгийн автозам, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт хувийн хөрөнгө оруулалтаар “Гэрэлт Говь” үйлдвэрлэл, технологийн парк, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх 150.34 тэрбум төгөргийн өртөг бүхий Улаанбаатар-Шат хөтөл-Эрдэнэт чиглэлийн 100 км автозам барих төсөл, хөтөлбөрүүдийг үндсэн чиглэл болон төлөвлөгөөнд тусгах зарчмын зөрүүтэй санал гаргав.

Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн бэлтгэсэн болон Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    2 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    4 цаг 42 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    4 цаг 49 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    4 цаг 58 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    5 цаг 58 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 0 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    6 цаг 5 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    6 цаг 35 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    6 цаг 42 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    6 цаг 47 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    6 цаг 58 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    7 цаг 46 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    8 цаг 8 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    8 цаг 16 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    8 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    8 цаг 56 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    9 цаг 11 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    9 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 0 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 15 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК