зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макронтой хийсэн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо

2023-5-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц  Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хийсэн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.

Монгол Улс Франц Улсыг гуравдагч хөрш, Европ дахь манай дотны итгэлт түнш гэж үздэг бөгөөд манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосон. Харин манай хоёр улсын түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхлэлтэй. Тухайлбал, Францын Людовик IX хааны зарлигаар томилогдсон Францын элч Рубрук 1253 онд Их Монгол Улсын Хархорумд ирж их хаанд бараалхаж байсан түүхтэй юм. Түүний бичиж үлдээсэн Монголын эзэнт гүрнээр аялсан тэмдэглэл нь дэлхий дахинаа алдартай. Энэ тэмдэглэлд, Хархорум хотын хааны ордонд Францын уран дархан Вильгельм Бушьегийн урласан мөнгөн модны тухай дурдсан байдаг нь манай хоёр улсын харилцаа эртний түүхтэйг нотолж байгаа юм.

Мөн Франц Улс нь Монголыг НҮБ-д элсэх өргөдөл гаргахаас эхлээд тууштай дэмжиж Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1990-ээд оноос манай улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бүх талаар дэмжиж ирсэн улсуудын нэг юм. БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын төрийн тэргүүний хувьд болж буй анхны түүхэн айлчлал гэдгээрээ оцлог болж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид албан ёсны хэлэлцээрийн үеэр, Монгол Францын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлын талаарх дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа. Монгол Улс Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг мөн гэдгийг нотоллоо.

Бид уулзалт, хэлэлцээрийн үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотлохын зэрэгцээ хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрчим хүч, гадаад харилцаа холбоны салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар Монгол Улсын ­Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилгад уялдуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” зорилтын хүрээнд экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, хүнс, био технологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, шинэ техник, технологи, наухауг нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар бас тохиролцлоо.

Энэ оны аравдугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан, монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв?” үзэсгэлэн гаргахад Францын Засгийн Газрын үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаад талархал илэрхийллээ.

Бид олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааны тулгамдсан олон асуудлаар ярилцаж хүний эрх, ардчиллын зарчмуудад тулгуурласан хөгжил цэцэглэлт, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, терроризмтэй тэмцэх зэрэг үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр боллоо.

Хүн төрөлхтний спортын их наадам “Парис 2024”-ийг эх орондоо хүлээн авах Францын ард түмэнд баяр хүргэж амжилт хүслээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудаарх гаргаж буй Монгол-Францын хамтарсан тунхаглал нь манай хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж үзэж байна” гэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.209)
    Энэ бол туухэнд улдэх арга хэмжээ болно шуу одоо ур дун гаргах хэрэгтэй бна амжилт хусье
    2023 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    1 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    3 цаг 31 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    3 цаг 38 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    3 цаг 47 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    4 цаг 47 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    4 цаг 50 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    4 цаг 54 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    5 цаг 24 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    5 цаг 32 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    5 цаг 36 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    5 цаг 48 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    6 цаг 36 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    6 цаг 57 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    7 цаг 5 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    7 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    7 цаг 46 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    8 цаг 1 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    8 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 49 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    9 цаг 4 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК