Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кармело Энтони: Би одоо ч продюсер болохыг хүсдэг

2023-5-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Кармело Кияам Энтони нь 1984 оны тавдугаар сарын 29-нд АНУ-ын Нью Йорк хотод мэндэлсэн ба өдгөө 39 настай. Эцэг Кармело Ириарте нь Кармело Энтониг хоёр настай байхад нь хорт хавдрын улмаас нас барсан тул хүүхэд байх үеэсээ хүнд хэцүү амьдралыг туулж эхэлсэн. 

БАРИМТ  2

Түүний эцэг Кармело Ириартегийн хувьд Пуэрто Рико хүн байсан бол, эх Мэри Энтони нь Африк гаралтай америк хүн. Багаасаа ялгаварлан гадуурхалтын дунд өссөн тэрбээр NBA-ийн тоглогчдын эрх тэгш байдлыг хамгаалахыг тулд олон удаа ам нээж байсан удаатай. 

БАРИМТ  3

Кармело Энтониг найман настай байхад гэр бүл нь Балтимор гэх гэмт хэрэг болон хар тамхины хэрэглээ маш өндөртэй бүс газар луу нүүсэн. Хагас өнчин бяцхан хүүг эргэн тойрны сөрөг нөлөөллөөс нь аварч чадсан зүйл бол спорт байсан гэж Кармело Энтони дурсдаг. 

БАРИМТ  4

Кармело Энтони ахлах сургуулийн эхний жилдээ сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээ багаас хасагдаж байсан удаатай ч бууж өгөлгүй хөдөлмөрлөсний үр дүнд Сиракусын их сургуулийн төлөө NCAA-д тоглох эрхтэй болсон. 

БАРИМТ  5

Тэрбээр их сургуулийн багийн төлөө тоглосон цор ганц улиралдаа 2003 оны NCAA-ийн аварга болж хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн. Улмаар түүнийг 2003 онд NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн гуравдугаар сонголтоор Денвер Наггетс баг сонгож өөрсдийн эгнээндээ нэгтгэсэн. NCAA-ийн хамгийн шилдэг тоглогч яагаад драфтын гуравдугаар байраар сонгогдсон талаар тайлбар хүргэхэд түүний өмнө бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Леброн Жеймс их сургуульд тоглолгүй шууд ахлах сургуулиасаа нэгдүгээр байраар, Дарко Милич гэх тоглогч Европын лигээс хоёрдугаар байраар тус тус сонгогдож байв. 

БАРИМТ  6

Кармело Энтони 2003 оны 11-дүгээр сарын 7-ны өдөр Лос Анжелес Клипперс багийн эсрэг 30 оноо авснаар тухайн үедээ Коби Брайантын араас орох хамгийн залуудаа 30 оноо авсан тоглогчоор нэрлэгдсэн. Уг тоглолт нь түүний NBA дэх зургаа дахь тоглолт байжээ.    

БАРИМТ  7

Кармело Энтони 2 метр 1 см өндөртэй бөгөөд хүчний довтлогчийн байрлалд замналынхаа турш тоглосон. Денвер Наггетс багт тоглож байх хугацаандаа Кармело Энтони 2004-2010 оны турш тасралтгүй Плей-Оффд шалгарч байсан ч бүсийн финалаас цааш шатанд шалгарч байсан удаагүй. 

БАРИМТ  8

Улмаар лигийн хамгийн шилдэг оноо авагчдын нэг болоод байсан Кармело Энтони 2011 онд Нью Йорк Никс баг руу солигдож өөрийн замналын шинэ хуудсаа нээсэн. Денвер Наггетс багийн төлөө 15 дугаартай тоглодог байсан тэрбээр шинэ багтаа 7 дугаарын өмсгөлтэй тоглохоор шийдсэн. Учир нь түүний хуучин 15 дугаарыг Нью Йорк Никс баг аль хэдийн мөнхөлсөн байв. Мөн түүний хувьд замналынхаа төгсгөл үед Портланд Трейл Блаззерс багийн төлөө 00 дугаартай тоглосон. 

БАРИМТ  9

Кармело Энтони нь АНУ-ын шигшээ багийн хамт Олимпын наадамд 2004-2016 онуудын хооронд нийт дөрвөн удаа оролцож гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн. Мөн түүнд 2006 оны Япон улсад зохион байгуулагдсан ДАШ-ий хүрэл медаль бий. 

БАРИМТ  10

Кармело Энтони NBA-ийн замналынхаа турш Денвер Наггетс, Нью Йорк Никс, Оклахома Сити Тандер, Хьюстэн Рокетс, Портланд Трейл Блаззерс, Лос Анжелес Лейкерс гэх зургаан багийн төлөө 2003-2022 оны турш нийт 19 улирал тасралтгүй тоглож 22.5 оноо, 6.2 самбараас бөмбөг авалт, 2.7 дамжуулалт дунджилсан. 

БАРИМТ  11

Кармело Энтони бол бүх оддын тоглолтод 2007 оноос эхлэн нийт 10 удаа, Бүх NBA-ийн хоёрдугаар багт хоёр удаа, NBA-гийн онооны аваргаар нэг удаа (2013), NBA-гийн 75 жилийн ойд зориулан зарласан бүх цаг үеийн хамгийн шилдэг 75 тоглогчийн эгнээнд тус тус нэрлэгдэж байсан эрхэм юм. 

БАРИМТ  12

Тэрбээр хүүхэд насандаа бейсболын спортод хамгийн ихээр дуртай байсан ба уг спортын мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг байжээ. Харин түүний чөлөөт цагаараа хийх дуртай зүйлсийн жагсаалтыг загасанд явах, хөгжим сонсох, кино болон телевизийн цуврал үзэх зэрэг тэргүүлдэг байна. 

БАРИМТ  13

Түүний амралтаа өнгөрөөх хамгийн дуртай газар бол Итали улс. Мөн тэрбээр Италийн үндэсний хоол болох пастаг хатуухан дарстай хамт хослуулан хэрэглэх тун ихээр дуртай гэнэ. 

БАРИМТ  14

Кармело Энтони нь дарсанд дурлагч нэгэн бөгөөд “What’s In Your Glass?” буюу орчуулбал “Таны хундаганд юу байна вэ?” гэх нэртэй дарсны тухай подкастыг хөтлөн явуулдаг. Тэрбээр бүх төрлийн дарсыг тун ихээр таашаадаг хэдий ч Франц дарсыг онцгойлон хэрэглэх дуртай. 

БАРИМТ  15

Хэрвээ сагсанбөмбөгийн тамирчин болоогүй байсан бол Кармело Энтони өөрийгөө продюсер болох байсан “Би одоо ч продюсер болохыг хүсэж байна” хэмээн ярьдаг. Учир нь хүн бүрийн үзэл санаа, урам зориг болон бүтээлч санаанд нь өөрийн уран бүтээлээрээ дамжуулан гэрэл гэгээ оруулахыг хүсдэг ажээ. 

БАРИМТ 16

Кармело Энтони NBA-ийн замналынхаа турш нийт дөрвөн тоглолтод 50+ оноо авсан ба түүний дээд амжилт нь 62 оноо юм. Тодруулбал, тэрбээр 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Нью Йорк Никс багийн өмсгөлтэйгөөр Чарлотт Бобкэтс буюу одоогийн Чарлотт Хорнетс багийн эсрэг 62 оноо авч байсан юм. Мөн уг 62 оноог авснаар Кармело Энтони нь Медисон Скүэр Гарденд хамгийн өндөр авсан тоглогчоор бүртгэгдсэн. 

БАРИМТ 17

Нийт 16 улирлын турш нэг тоглолтод дор хаяж 21 оноо дунджилсан түүнийг “Тогтмол шилдэг тоглолтыг хаан” хэмээн хочилдог. Мөн тэрбээр NBA-д өнгөрүүлсэн 19 жилийн улирлынхаа турш нийт 28,289 оноо авч бүх цаг үеийн жагсаалтын есдүгээр байранд бичигддэг. 

БАРИМТ  18

Кармело Энтони рүүки улирлаасаа эхлэн олон төрлийн сан, сайн дурын үйл ажиллагаануудад хандив өргөсөөр ирсэн ба сайн үйлсийн аянуудад тогтмол оролцдог. Энэ нь мөн л түүний хүн бүрд тэгш эрхийг олгохыг хүсдэг зорилгыг нь илтгэдэг. 

БАРИМТ 19

Түүний оноо авах онцгой чадвараас гадна, ямар ч нөхцөл байдалд бууж өгөлгүй өөрийн багаа ялалтад хөтлөхийг хэн бүхнээс илүү ихээр хүсдэг хүчирхэг сэтгэл зүй нь Кармело Энтониг бусад тоглогчдоос онцгойруулдаг. 

БАРИМТ  20

Ирээдүйд “Алдрын Тэнхим”-ийн гишүүнээр нэрлэгдэх 99%-ийн магадлалтай хэмээн статистикаар үнэлэгддэг Кармело Энтони 19 жилийн турш NBA-д тоглох явцдаа лигт түрүүлж, аваргын бөгжийг зүүж үзээгүй гэх сөрөг баримт түүнийг үргэлж дагадаг. 

БАРИМТ  21

2003 оны хүчирхэг драфтын ангиас сүүлээсээ хоёрт зодог тайлж буй түүний сагсанбөмбөгийн хувд хамгийн дотнын нөхдүүд нь нэг драфтын ангийнхан болох Леброн Жеймс болон Дуэйн Уэйд нар юм. 

БАРИМТ 22

Хувийн амьдралын хувьд Кармело Энтони, Ла Ла Энтони хэмээх Америкийн телевизийн жүжигчинтэй 2004 оны зул сарын баярын өдрөөр сүй тавьж, 2010 онд гэрлэсэн. Тэд Киян Кармело Энтони гэх хүүтэй ба хосууд 2017 оноос хойш тусдаа амьдарч, 2021 онд салах өргөдлөө шүүхэд хүргүүлсэн. 

БАРИМТ  23

Кармело Энтони нь замналынхаа эхлэл болон дунд үед марихуан тээвэрлэсэн, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх мэтээр хэд хэдэн удаа цагдаад баривчлагдаж олон нийтийн шүүмжлэлд хатуухан өртөж байсан. 

БАРИМТ  24

Тэрбээр томоохон тоглолтуудын өмнө төвлөрөхийн тулд Франк Синатра, Майлс Дэвис нарын дууг болон сонгодог жазз хөгжим сонсдог байсан. 

image

NBA-гийн 10 удаагийн бүх одод, бүх цаг үеийн ес дэх онооны лидер, олимпын гурван удаагийн аварга, бүх цаг үеийн хамгийн шилдэг хүчний довтлогч нарын нэг Кармело Кияам Энтони 2003 оноос хойш нийт 19 улирлын турш NBA-д тоглосны эцэст тоглогчийн хувиар NBA-ээс зодог тайлж байгаа гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан өчигдөр шөнө мэдэгдлээ. Ийм учраас замналынхаа оргил үеийг Денвер Наггетс болон Нью Йорк Никс багуудын төлөө зориулсан Кармело Энтонигийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    46 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    11 цаг 18 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 39 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 44 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК