Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан асуудал нь газар чөлөөлөлт

2023-5-26
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудын хамт салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцож буй. Энэ хүрээнд хүнс болон барилгын салбарынхантай уулзсан бол өнөөдөр авто замын салбарын 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд авто замын бүтээн байгуулалтад газар чөлөөлөлт хамгийн их тулгамддаг асуудал. Иргэд мөнгөө авч байж газраа чөлөөлнө гэдэг. Үүнээс болж цаг алдаж, намартай золгодог. Иймээс газар чөлөөлтийг шийдсэний дараагаар тендер зарлах санал гаргаж байлаа. Мөн авто замын салбарынхан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, цементийн үнэд зохицуулалт хийх шаардлагатай байгааг хэлж байв.

“МАЗ” ХХК-ийн захирал Ц.Гансүх “Замын бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлын нэг нь карьер. Хотын зүүн болон хойд талд карьер байдаггүй. Карьерыг хотын дөрвөн талд байлгах шаардлагатай. Бид мөн хотын төвийн магистрал замуудыг засдаг. Ингэхдээ хөл хөдөлгөөн багассан оройн цагаар засахыг эрмэлздэг ч иргэд гомдол гаргадаг. Үүнд харилцан ойлголцол шаардлагатай байна” гэлээ.

“Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Э.Баярчулуун “Хотод оройн цагаар хүнд даацын тээвэр явахаар торгож, эсвэл бичиг баримтыг хурааж авдаг. Энэ нь хүндрэл учруулж байна. Үүнд зөвшөөрөл өгч болох уу” гэдэг санал хэлж байлаа.

“Жи Ар Си” ХХК-ийн захирал П.Ганболд “Манайх зураг төслийн компани. Зургийн даалгаврыг анхнаасаа инженерийн байгууламжийн судалгаатай хийж, түүндээ таарсан төсөвтэй байлгах хэрэгтэй байна. Инженерийн байгууламжуудыг цэгцэлж, нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай” хэмээв.

Үүнтэй олон аж ахуйн нэгж санал нэгдэж байлаа. Зам тавих төсвөөсөө шугам сүлжээний ажлынх нь өртөг өндөр гарах тохиолдол ч гарчээ. Энэ нь гүйцэтгэгч байгууллагуудад ачаа болдог гэдгийг хэлж байв.

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох төслийг гүйцэтгэгч “Монгол зам групп” ХХК-ийн захирал Ү.Батмөнх “Нүүлгэн шилжүүлэлт 80 гаруй хувьтай байна. Зөвшилцөлд хүрээгүй 10 гаруй, хашаагаа татаж сунгах тухайгаа зөвшилцөөгүй мөн ийм тооны айл байгаа. Үүнээс болж ажил удаашрах нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Замын салбарынхны асуултад нийслэлийн холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан газар чөлөөлөлт тулгамдсан асуудал болсон гэдэгтэй санал нэгдэж, үүнийг шийдэхээр боломжит бүх шийдлийг эрэлхийлж байгаа. Хүнд даацын автомашин зөвшөөрсөн замаар явж байгаа нөхцөлд бичиг баримт хураах ёсгүй. Хэрэв тийм зүйл байгаа бол мэдээллээ өгөх хэрэгтэй гэсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбат:

-Тавдугаар сарын 22-нд холбогдох байгууллагууд болоод аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан хүн даацын автомашинтай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг хийсэн. Зөвлөмжийг холбогдох байгууллага, салбарын яам руу хүргүүлсэн. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас олгож байгаа зөвшөөрлийн талаар бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд мэддэггүй. Мөн мэдээллээ хоорондоо солилцдоггүй.

Даац хэтэрсэн машин зам эвддэг. Ингээд арга хэмжээ авахаар удирдлагууддаа буруу мэдээлэл өгдөг. Нийслэл хийгээд цагдаагийн удирдлагуудаас бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах чиглэл өгсөн.  Бид боломжит хэмжээнд дэмжиж ажиллаж байгаа. Даац хэтэрсэн, стандарт, дүрэм, шаардлага зөрчсөн тохиолдолд жолооч нарт арга хэмжээ авч буй. Хууль бусаар торгосон, бичиг баримт хураасан бол шалгалт хийж, буруутай этгээдэд хариуцлага тооцох боломжтой гэсэн юм.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Хот байгуулалтын үйл ажиллагаанд хамгийн чухал ажил нь зам, дэд бүтэц байдаг. Та бүгдийн хэлсэнчлэн дэд бүтцийн ажлыг замын бүтээн байгуулалттай уялдуулах нь чухал. Манайх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгаврыг өгдөг.

2023 оны байдлаар зам, замын байгууламжийн ес, нүхэн гарц, гүүрэн байгууламж, ил зогсоолын тус бүр дөрвөн даалгавар олгож, 12 замын байгууламжийн загвар зургийг баталсан. Энэ жил түгжрэлтэй холбоотойгоор олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байна хэмээв.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай 129 зөвшөөрөл олгосон байдаг. 2021, 2022 онд тусгай зөвшөөрөл хүссэн 238 өргөдөл ирсэн ч холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд суурьшлын болон ногоон бүсээс нэг км зайд тусгай зөвшөөрөл олгохыг хориглосны дагуу Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хот байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд санал өгсөн. Энэ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авч, хууль, журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:

-Газар чөлөөлөх ажил маш төвөгтэй байдаг. Үүнийг зохицуулсан хууль байхгүй, журмаар зохицуулдаг. Газар чөлөөлөлтийг хийхдээ иргэдтэй зөвшилцдөг, гэтэл үнээ нэмчихдэг. Зарим нь байр нэхнэ. Энэ мэтээс болж ажил удааширдаг. Нэг айлын газар чөлөөлөх гэж 15-25 удаа уулздаг.

Жилд 400-500 айлын газар чөлөөлдөг байсан бол өнгөрсөн жил хамгийн их буюу 1500 айлын газар чөлөөлсөн. Энэ жил 800 айлын газар чөлөөлөхөөр ажиллаж байна. Цаашид газар чөлөөлтийг бүтээн байгуулалтын өмнөх жил хийдэг болох саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Зөвшөөрөл олгож байгаа хурлуудыг цахимаар шууд дамжуулан хүргэж байгаа. Энэ нь авлига, хээл хахуулиас сэргийлж байгаа хэрэг. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай учраас зөв зохион байгуулалтад орж байж ажил хурдан явна. Бүтээн байгуулалтад цаг алдаж болохгүй хэмээсэн. Мөн Яармаг, Зайсангийн гүүрний бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа сайн хийж байгааг онцолсноос гадна төв зам руу орц, гарц гаргадаг асуудлыг цэгцлэх шаардлагатайг хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    20 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    1 цаг 39 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    3 цаг 28 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    15 цаг 9 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    15 цаг 15 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК