БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн томилолтыг өдрийн 140 ам.доллараар тооцож, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2-т “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Энэ дагуу 420 ам.доллар буюу 16.200.000 төгрөгийг нэг алба хаагчид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу алба хаагчдын томилолтыг олгож эхэлсэн” гэв.