Хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав. Тэрбээр “Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 17 төрлийн ажил, үйлчилгээ байгаа. Үүнээс тавыг нь төрийн байгууллага дангаараа гүйцэтгэдэг. 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшил рүү шууд шилжүүлэх боломжтой. Хот тохижилтын ажил, замын тохижилт, явган хүний зам, ногоон байгууламжийн ажилд сонгон шалгаруулалт зарласан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлээрээ санхүүжилт авах учраас сар бүр гүйцэтгэлд нь хяналт тавих боломж бүрдэнэ” гэлээ.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх газар чөлөөлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.