Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын цолонд ойрхон бөх: Өлгий нутгийн ӨНДӨР арслан Улагпаны Береке

2024-7-03
0
ЖИРГЭХ

Улсын баяр наадам дөхсөн энэ цаг үед бид та бүхэндээ улсын цолонд хамгийн ойрхон байгаа бөхчүүдийн тухай сонирхолтой мэдээллийг цувралаар онцлон хүргэх болно. Энэ удаад бид Аймгийн хурц арслан Улагпаны Берекег онцолж байна. 

Тэрбээр 1989 оны тавдугаар сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд мэндэлжээ. Одоогоор "Өлгийн Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "НДП Констракшн" ХХК, Хилийн цэргийн 208 дугаар ангийн нэр дээрээс барилдаж буй. Түүний биеийн өндөр одоо ид барилдаж буй бөхчүүд дундаа дээгүүрт орно. Учир нь тэр 190 см өндөртэй, 118 кг жинтэй. Өөрийн биеийн арал чацыг ашиглан барилддаг онцлогтой бөх юм. Галбир, хийц сайхантай, хууччуулын ярьдгаар хэцтэй бөх гэдэг чинь Береке юм шүү дээ. 

У.Береке 2007 онд сумынхаа баяр наадамд од нь гийж, Сумын заан цолыг 18 насандаа хүртэж байлаа. Бөхийн амьдралаас хэсэг холдсон уу, эсвэл амьдралын өнгө аяс тэгэж таарсан уу 2012 онд, таван жилийн ард дээр сумын заан цолоо баталсан гэдэг. Тухайн жилээсээ эхлэн бэлтгэл сургуулилтаа жигдэлж, бөх хүний амьдралыг эргэлж буцалтгүй сонгосон гэнэ. Улмаар дараа жил нь 2013 онд Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд тав давж, Аймгийн начин цолыг 24 насандаа хүртэж байв. Аймгийн начин цолноос ахилгүй нэг жил болов. Түүний дараагаар 2015 оны Баян-Өлгий аймгийн баяр наадамд Аймгийн харцага цолонд дэвшив. Эндээс л түүний аймгийн цолонд дүүрэн барилдах хүсэл, эр буцалсан байх гэж боддог. Береке 2016 оны аймгийнхаа баяр наадамд анх түрүүлж, Аймгийн арслан цолонд хүрсэн бол дараа жил нь 2017 онд дахин түрүүлж Хурц чимэг нэмжээ. Одоо түүнд улсын цол л дутаад байх шиг санагдана. Яагаав, уяа сойлго нь таараад их, бага сунгаанд түрүүлдэг ч баяр наадмын өдөр цээжинд ирдэг морь байдаг даа. Тэгэж л зүйрлэвэл ономоор санагддаг.

2022 оны наадмаар мань эр гурав давсан. Тэр угаасаа л ямар ч барилдаанд зоолттой хоёр, гурав давчихдаг. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгийн даваанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Сумын заан Ч.Гантулгыг, хоёрын даваанд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын харьяат бөх, Аймгийн заан Б.Мандалбатыг, гурвын даваанд Завхан аймгийн Ургамал сумын харьяат, Аймгийн арслан П.Өсөхбаатарыг тус тус хаясан. "Энэ жил ч Береке арслан өнгөтэй байна даа" гэж олон ч хүн хэлцэж байв. Гэтэл дөрвийн давааны нугалаагаар тухайн оны Бүх цэргийн баяр наадмын түрүү бөх, Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлтэй оноолт таарах нь тэр. За даа, тэгээд л тэр унасан юм. Чөлөөтийн гайхамшиг, Үндэсний бөхийн төрмөл авьяастан, МУГТ Лхагвагэрэл цааш явсаар Улсын заан цолонд хүрсэн дээ. Харин өнгөрсөн наадмаар хоёр даваад Улсын харцага Ш.Пүрэвгарьдад унаж харагдсан. 

Өндөр арслангаа улсын цолонд хүрээсэй гэж нутгийнх нь ард түмэн хүлээдэг нь гарцаагүй. Нэгэн цагт улсын цолтон төрөлгүй удсан Өлгий нутгаас Улсын заан Б.Серик, Улсын начин Б.Баатарцол, Улсын Өсөх идэр начин Н.Мустафа зэрэг хүчтэнүүд төрөн гараад байна. Тэр ч бас залгамж нь мөн. Нэг л өдөр улсын цол авчихаад даруухан гэгч нь инээн зогсохыг нь харна даа бид... Гагцхүү бэлтгэлээ сайн хийж, жингээ жаахан нэмчихвэл гэж бөхөд хайртай олон түмэн ярьдаг юм. Мордоно, хөмөрнө, хутгана, тонгорно... Өлгийн өндөр Береке хурц өндөр цолонд хүрэх бөх дөө... 

Л.Сайнаа 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (127.0.0.1)
    Amjilt husie Nas n yvchihsan buh yum uu. daa
    2024 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    2ын даваа эргэлзээтэй 3даваанд арчигдахаар бөхдөө. Тэр өдрийн аз 1% байншүү бас, начин болчих ч юум билүү. амжилт хүсье..
    2024 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ жил л чадахгүй бол нас нь явчихаж байгаа юм байна даа, 35-с хойш бол хэцүү ш дээ
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Элдэв (127.0.0.1)
    Хурц арсландаа амжилт хүсье!
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Бөх (192.82.64.192)
    4 давчихвал 5 дээр авчих нутгийн бөх Серик Мустафа 2 байна даа
    2023 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (95.82.68.75)
    92 biluu 93 oniih shde
    2023 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2 цаг 4 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    3 цаг 6 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    3 цаг 39 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    3 цаг 46 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    3 цаг 57 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    3 цаг 59 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    4 цаг 25 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    6 цаг 23 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    6 цаг 50 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    6 цаг 57 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    7 цаг 18 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    7 цаг 31 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    7 цаг 43 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    8 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    8 цаг 0 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    8 цаг 8 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    8 цаг 15 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    8 цаг 20 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    8 цаг 26 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    8 цаг 37 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК