зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наадмаар "Төрийн гурван өндөрлөг" ямар үгс бидэн рүү унагав?

2023-7-17
0
ЖИРГЭХ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тэгвэл бид та бүхэнд наадмын үеэр төрийн гурван өндөрлөг юу хэлснийг эшлэлээр онцолж байна. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 

1. Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс хоёр мянганы тэртээ Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, хүмүүний ертөнцөд суу алдраа дуурьсгасан бахдам сайхан түүхтэй билээ. Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн аугаа үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна.

2. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1990-ээд оны Ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь монголчууд бидний ХХ зууны аугаа их ололт амжилт, шинэ зууны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ. Өдгөө манай улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхжиж, Монгол Улс дэлхий дахинд “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн үнэлэгдэх болсон нь монголчууд бидний өнөө цагийн бахархал, өнөд эрхэмлэн хадгалж явах үнэт зүйл юм. 

3. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай, Монголын төлөө хэмээх сэтгэл миний зүрхнээ холбоотой” хэмээн шүлэглэсэн байдаг. Тиймээс монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад сэтгэл зүрхээ зориулж, хувь нэмрээ оруулах учиртай юм. Шинэ зуунд Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, “Хүчирхэг Монгол Улс”-ыг цогцлоон байгуулахын төлөө ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн санаа зорилгоор хамтдаа хүчин зүтгэцгээе.

4. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн түүхт ойг тохиолдуулан Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж, суу алдар, билиг сургаалыг нь дээдлэн шүтэж байх тухай зарлиг буулгаж, “Чингис хаан” хаад, язгууртны музейн өндөр үүдийг нээж, өргөн түмнийхээ хүртээл болгосон билээ.

Энэ үйл хэргийн үргэлжлэл болгон эдүгээгээс 800 жилийн тэртээ, 1220 онд Эзэн Чингис хаан зарлиг буулгаж, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулж байсан их түүхийг сэргээж, эртний төрт улсуудын ариун гал голомт болох хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг Төрийн тэргүүн гаргасан.

Энэхүү монгол түмний их түүхэн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, Засгийн газар хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг баярын энэ өдөр ард олондоо дуулгахад таатай байна.

Их Монгол Улсын гал голомт, эртний нийслэл Хархорум хот монгол түмний эв нэгдэл, сүр хүчний бэлгэдэл, сайн цагийн угтал болон дахин сүндэрлэж, монгол төрийн гал голомт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд мандан бадарч байх болтугай. Энэ бол монголчууд бидний зуу, зуун жилийн хүсэл тэмүүлэл байсан юм.

5. Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа Мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясгасан дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай”.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө жил дорвитой мэндчилгээ дэвшүүлсэнгүй. 

1. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье

2. Соёолон насны морьдыг монгол түмэн хамгийн хурдан, хүчтэй гэж үзэн тоосонд нь даруулж, жилийн хийморио сэргээдэг хэмээн бэлгэшээдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг.

3. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Чуулганы зочид төлөөлөгчид үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон монгол үндэсний өв соёлоор бахархаж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар 

1. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Монгол хүн амны билгээр гэдэг. Хүннү гүрнээс өмнө Монгол наадам цэргийн гурван эрдэм гэсэн нэртэйгээр анх үүсэн бий болоод  төрт ёсоо тэмдэглэж байсан түүхэн уламжлалыг архивын судалгаа нотолдог. Монголчууд бид төрт ёсны уламжлалтай, төрт ёсоо дээдэлдэг ард түмэн. Есөн цагаан сүлд бол өөрийн гэсэн бэлгэдэлтэй, өөрийн гэсэн амин сүнстэй. Есөн цагаан сүлдээ залахад огшдоггүй  Монгол хүн гэж үгүй. Энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь  баяр наадмын өмнөхөн  Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдаж, энэ үеэр олон гадны зочид, төлөөлөгчид ирлээ. Монгол наадмаар бахархаж байна. Мэдээлэл ил тод болж, ард түмэн шүүмжлэн хэлэлцдэг боллоо. Энэ нь ардчилал хөгжиж байгаагийн тод жишээ болж байна хэмээгээд эвийг хичээсэн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.

2. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

3.  Монгол түмний мэлмий нээж, ухаан саруулжиж, угсаа гарал, шашин шүтлэг, уул ус ургамал амьтан, улс гүрнээ гэх сэтгэл оюун батжиж буй нь мэдрэгдэж байна. 

4. Монголчууд бидний алдаа оноо аль аль нь зэрэгцэх их шижилтийн нэгэн үеэ туулж, амжилт уналтаа шүүн хэлэлцэж, нийгмээрээ буруугаа дүгнэж, зөвөө эрэлхийлж байна. Энэ бол амьд нийгмийн сайн шинж. Ардчилал нутагшсаны тод жишээ юм. Шилжилт, шинэчлэл бол авлига, ялрал, тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл, хоцрогдол шударга бус байдал гүнзгийрэхэд хийгддэг жам ёсны үйл явц юм. Гэхдээ шилжилт, шинэчлэл хуулийн хүрээнд тайван замаар сууриараа хийгдэх юм бол улс үндэстэн хохирол багатайгаар хөгжлийн замдаа шуудрах нь ойлгомжтой. 

5. УИХ өнгөрсөн хугацаанд тогтолцоо, системийн гажуудал, гацаа саадуудыг хууль батлах замаар засаж, сайжруулах чухал чуулгануудыг хийлээ. Үр дүнд нь ил тод, нээлттэй засаглал бэхжин ужиг буруу олон асуудлыг илчилж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг нурааснаар эдийн засаг сайжирч, шударга ёс, тэгш байдлыг хүсэмжлэх иргэдийн дуу хоолой, хүсэл зориг, идэвхи санаачилга урьд хожид байгаагүгээр идэвхижлээ. Үл хүсэх, ил хорлох, буруу зөвтгөгдөж, боломж хулгайлагддаг таагүй цаг үе дуусаж, сайн цаг сайхан амьдрал руу нийгмээрээ нэг алхам урагшилж байна. Төөрснөө мэдэн, тойрсноо ойлгож нэг чигтээ харсан улс үндэстэн урагшлан хөгжих нь гарцаагүй юм. Хүн төрөлхтөн түүхийн ээлжит сорилтоо туулах гэж буй энэ цаг үед улс үндэстний хувьд Монголчууд бид илүү ухаалаг, хэрсүү, эвтэй үндэстний хувьд нэгдмэл эрх ашиг дээрээ нягтрах хэрэгцээ шаардлага үүсээд буйг та бүхэн мэдэрч байгаа биз ээ. Ардчилалын баянбүрд улсын хувьд тогтолцооны хамгийн зөв шийдэл болох парламентын засаглалаа сахин хамгаалах сонголтоороо хүчитгэн бэхжүүлэх түүхэн цаг үетэй нийцүүлэн Үндсэн хуульдаа өөрчлөн сайжруулалтыг хийхийг дэмжсэн эх орончдодоо талархаж байна. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.90.72)
    Өнгөрсөн үетэйгээ зууралдах ч мэдлэг чадвартай ,ер нь бол удирдагч, Лидер хүн биш гэсэн үг. Хүрэлсүх ,Занданшатар 2 бол ард түмнийг залхааж байна.Оюун-эрдэнийг овоо юмуу гэж бодсон чинь овоолсон баас ч юмшиг, Херо удирдаад байгаа юмшиг Жихүүцэл төрөх боллоо,бас Энэ 3 нөхөр хужаатай сэжиг бүхий санагдах боллоо.
    2023 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.187.231)
    Тулгар төр, их Монгол улс байгуулагдсан, 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн зэргийнхээ огноог нь тэдгээр үйл явдлын тэгш ойгоор л дурддаг баймаар юм. 7 сарын 11 ний өдөр бол багаас мэдэхийн ардын хувьсгалын ойн өдөр тул дангаар нь хэлдэгбаймаарбайнаа
    2023 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    5 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    26 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    35 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    1 цаг 4 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    1 цаг 15 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    1 цаг 30 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    2 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 19 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    2 цаг 33 мин
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
    2 цаг 36 мин
  • Олон улсын вэбсайтуудаас Голомт банкны  картаар худалдан авалт хийгээд 10 хувь буцаан олголт  аваарай
    2 цаг 58 мин
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
    3 цаг 18 мин
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
    3 цаг 41 мин
  • С.Бямбацогт: Албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно
    3 цаг 44 мин
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
    3 цаг 51 мин
  • Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
    4 цаг 29 мин
  • TDB & SG APES -н хамтрал эхэллээ 
    5 цаг 3 мин
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
    5 цаг 8 мин
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
    5 цаг 12 мин
  • УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
    5 цаг 37 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Серик
  • Монголоос олон улсын зах зээлийн жишгээр Энержи Ресурс нүүрсээ нийлүүлж байна
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК