зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы оролцогчид Төв аймагт ажиллаж байна

2023-8-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны хооронд үргэлжлэх “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж уг чуулганд 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийт 70 гаруй төлөөлөгч оролцож байгаа.

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы салбар хуралдаанууд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Ази Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ? Шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ?”, “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэчлэх, шинэчлэлийн арга зам” зэрэг дөрвөн сэдвийн хүрээнд боллоо.

Хуралдаан 1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?” сэдэвт хуралдааны чиглүүлэгчээр Шинэ Зеланд Улсын Үндэсний нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлэл хариуцсан захирал Др.Жульетта Рамбал-Смит ажиллалаа.

Хуралдааны үндсэн илтгэлийг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ллиус Виналс Торрес тавив.

Бүс нутгийн хэмжээнд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд янз бүрийн ахиц дэвшил гарсан. Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон халдварт өвчний тусламж үйлчилгээний хамралт нэмэгдсэн бол халдварт бус өвчин (ХБӨ)-ий хувьд нэмэгдээгүй байна. Бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцооны чадавхын ялгаатай байдлын улмаас эрүүл мэндийн зардал урьдчилан сэргийлэх бус эмчлэх үйлчилгээнд төвлөрсөн хэвээр байна. Хүн амын насжилт, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын өсөлт, эрүүл мэндийн аюулгүй байдалд тулгарсаар буй бэрхшээл, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг нь нэмэлт сорилтуудыг бий болгож байгааг хуралдаанд оролцогчид хөндөж, гарц шийдлийн талаар санал солилцлоо.

Хуралдаан 2. Ази Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ? Шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ?

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VI чуулганаар гишүүн орнууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг урагшлуулах шинэ арга зам шаардлагатайг хүлээн зөвшөөрч,  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийг баталсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Ази, Номхон далайн бүсийн орчин, эрүүл мэндийн төвийн дарга Др.Аким Али хоёрдугаар хуралдааны чиглүүлэгчээр ажиллав.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Др.Сунман Квон үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн юм.

Хуралдааны оролцогчид Ази-Номхон далайн болон бусад бүс нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны гүйцэтгэлийг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх, санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, эрүүл мэндийн тусламжийн багцыг боловсруулах зэргээр зохицуулалт хийх боломжийн талаар ярилцаж, байр сууриа илэрхийлж байлаа.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн үүрэг оролцоо чухал болохыг хуралдааны үеэр оролцогчид санал нэгтэй илэрхийлсэн юм. Парламентчид хууль тогтоох, төсөв батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүл мэндийн тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хуралдаан 3. Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг эрчимжүүлэх нь” салбар хуралдааныг чиглүүлэн ажиллав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Мэдээлэл, стратеги, инновацын газрын захирал Др.Кидонг Пак уг хуралдааны үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлэв.

Эрүүл мэндийн инновац нь эрүүл мэнд, тэгш байдлыг сайжруулахад нөлөөлдөг шинэ үйл явц, бүтээгдэхүүн, хөтөлбөр, бодлого, тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх явдал юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд гарсан ахиц дэвшлийн ихэнх нь инновацаас үүдэлтэй байдаг. Гэвч хурдацтай өөрчлөгдөж буй хүн ам зүйн хэв маяг, өвчний дарамт, эрүүл мэнд, цар тахал зэрэг асуудлууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Иймд Засгийн газрууд эрүүл мэндийн инновацын үнэ цэнийг нэмэгдүүлж, чиглэлийг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийг хангах, олон улсын сайн туршлагаас суралцах зэргээр бодлогын арга хэмжээ авах талаар хуралдааны үеэр хөндөж ярилцлаа.

Хуралдаан 4. Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэчлэх, шинэчлэлийн арга зам

“Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэчлэх, шинэчлэлийн арга зам” хуралдааны чиглүүлэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвийн Мэдээлэл, стратеги, инновацын газрын захирал Др.Кидонг Пак ажиллаж, бүлгийн хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Оролцогчид,

-Халдварт бус өвчнөөс үүдэлтэй нэмэгдэж буй өвчний дарамтыг шийдэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хөшүүрэг болгох нь,

-Уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл ба эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээр дамжуулж дасан зохицлыг бий болгох нь,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүний нөөц: зохицуулалт ба бодлогын дэмжлэг бий болгох нь,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтвортой санхүүжилт: төсвөөс юу хайх вэ? зэрэг дөрвөн бүлэгт хуваагдаж, хэлэлцүүлэг хийв.

Бүлэг бүр хэлэлцүүлгийн дүгнэлтийг гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр тогтов.

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх өмнөх чуулганаас гарсан саналд үндэслэн энэ жилийн хуралдаанд шинэ хэлбэр болох бүлгийн хэлэлцүүлэг хийхээр болжээ. Ингэснээр оролцогчдод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлд чухал ач холбогдолтой, өргөн хүрээтэй сэдвүүдээр ярилцаж, богино хугацаанд мэдээлэл солилцох, бие биеэсээ суралцах боломж олгож байгаа юм.

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы оролцогчид өнөөдөр (2023.08.22) Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцана.

Мөн төвөөс алслагдсан малчин өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологийг ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн ажлуудтай танилцах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
С.Бямбацогт: Албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно
Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    41 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    56 мин
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
    59 мин
  • Олон улсын вэбсайтуудаас Голомт банкны  картаар худалдан авалт хийгээд 10 хувь буцаан олголт  аваарай
    1 цаг 21 мин
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
    1 цаг 40 мин
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
    2 цаг 3 мин
  • С.Бямбацогт: Албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно
    2 цаг 6 мин
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
    2 цаг 14 мин
  • Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
    2 цаг 51 мин
  • TDB & SG APES -н хамтрал эхэллээ 
    3 цаг 25 мин
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
    3 цаг 30 мин
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
    3 цаг 34 мин
  • УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
    3 цаг 59 мин
  • ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 7 мин
  • BLAST Rivals Fall 2025 CS2 тэмцээний өмнөх тойм: Хонконгд шилдгүүд цугларна
    5 цаг 48 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    5 цаг 58 мин
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    20 цаг 2 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    20 цаг 19 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    Өчигдөр 13 цаг 09 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Серик
  • Монголоос олон улсын зах зээлийн жишгээр Энержи Ресурс нүүрсээ нийлүүлж байна
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК