Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: 30 жилийн дараа дахин төрөх гэж буй "ардчилал"-ын эх баригч нь боловсрол

2023-8-23
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Монголын ард түмэн бол Монголын ирээдүй юм. Монголын ард түмний хөгжил дэвшил бол Монголын хөгжил дэвшил. Монголын ард түмний хөрөнгө чинээ бол Монголын  хөрөнгө юм.

ЭШЛЭЛ 2

Монгол хүн бүрийн боловсрол, оюун ухаан бол Монгол эх орныхоо өлгий нутагтаа эзэн байх хувь заяа юм гэж Ардчилсан нам 30 гаруй жил өөрийн хүсэл мөрөөдөл, эрмэлзэл, амьдралын утга учир болгож явж ирсэн.

ЭШЛЭЛ 3

Бид өнөөдөр баялагтаа эзэн болно. Баялгаа ухаад зарна. Баялаг зарснаараа Монгол Улс хөгжинө. Баялаг зарах нь Монголын ирээдүй гэж бодож байгаа хүмүүс олон бий. Үүнээс болоод Монголын эдийн засгийг тодорхойлдог болчихсон. Ардчилсан нам болон ардчиллын төлөө хүмүүс бол ганцхан зүйлд итгэж байгаа. Баялаг бол шавхагдана. Баялаг шавхагдахад Африк улс ямар болсон  тухай бид тодоор харж байгаа. Мэдэрч байгаа. Ойлгож байгаа.

ЭШЛЭЛ 4

Харин Монгол Улс бол Оюутолгойгоос гадна Монголын оюунлаг толгой Монгол хүн бүрийн эрх чөлөө, тэнд байгаа хоёр үйлдвэр, гурван төрлийн баялгийг шүтэх биш Монгол хүнд эдийн засгийн эрх чөлөөг олгох нь Монголын ардчилсан намын ариун үүрэг.

ЭШЛЭЛ 5

Бид энэ үзэл санаагаа байнга усалж байх хэрэгтэй. Энэ үзэл санаанаасаа хэзээ ч урваж болохгүй.

ЭШЛЭЛ 6

Ардчилсан нам бол Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, хариуцлагыг эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн нэгдэл юм.

ЭШЛЭЛ 7

Монгол хүн бүр эрхтэй, төрмөл заяамал эрхээ эдэлж чаддаг эрх чөлөөтэй, тэр эрх чөлөөгөө бий болгодог хариуцлагатай нийгэм бий болсон цагт Монгол Улс мандан бадарч, нийгэм сайхан болно.

ЭШЛЭЛ 8

Бид энэ үнэт зүйл дээрээ суурилаад намын мөрийн хөтөлбөрөө гаргаж байна. Нам маань ямар байх, орон нутагт суманд ямар байх, баг дээр ямар байх, намын гишүүний хувьд эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн олгох вэ гэдгийг Монгол хэл дээр, ард түмэнтэйгээ ярилцаж болохуйцаар мөрийн хөтөлбөрөө гаргах ёстой.

ЭШЛЭЛ 9

Бид “Монголын ард түмэн бол Монголын ирээдүй” гэдгийг зарлан тунхаглана.

ЭШЛЭЛ 10

Ажил хийж байгаа хүмүүст боломжийг нь олгож, татвараар дарамтлахыг нь багасгах хэрэгтэй. Бид энэ тухай маш тодорхой хөтөлбөртөө тусгана.  Тэр зөвшөөрөл гэдэг зүйлээр хааж боогдуулахыг нь бид алга болгох хэрэгтэй.

ЭШЛЭЛ 11

Монгол Улсын засгийн газар ардчиллын үед ямар байх вэ гэдгийг бид өнөөдөр ярилцаж шийдвэрлэх ёстой. Засгийн газар хүн бүрийн амьдралд оролцдог биш, юм болгоныг зохицуулдаг биш Стратегийн засгийн газар байх ёстой.

ЭШЛЭЛ 12

Монголын стратегийг гаргаж, хүн бүрт ажиллах боломж, эрх чөлөө, орон зайг нь үлдээдэг Засгийн газрыг 2024 онд байгуулна. Байгуулахын төлөө чардайна.

ЭШЛЭЛ 13

Засгийн газарт 20 гаруй хүмүүс сайд хийж байгаа. Данхайсан том толгой. 20 сайдын 20 алба, 20 албын доор 20 агентлаг. Зүгээр л том ажил хийх гэсэн хүмүүс. Бид та нарыг удирдана гэж ярьж болохгүй. Бид та нарын өмнөөс энэ улсыг хөгжүүлнэ гэж ярьж болохгүй.

ЭШЛЭЛ 14

Харин ганцхан зүйлийг хатуу хэлэх хэрэгтэй. Монголчууд өөрөө гутлаа хийнэ. Өөрсдөө түлээ түлшээ бэлдэнэ. Заавал Хятадаас 100 гаруй тэрбум төгрөгөөр түлш авна гэж суудаг бол үнэхээр харалган төрийн, өмнөөс чинь юм хийх гэж оролдож байна. Бүхнийг шийднэ гэж бодож байгаа хүмүүсийн гай. Харамсалтай нь юу ч шийдэж чадахгүй.

ЭШЛЭЛ 15

Энэ олгиархууд, авлигачдын дарамтаас салгана гэдгийг бид хөтөлбөртөө шулуухан хэлэх хэрэгтэй. Бүх зүйлийг нээлттэй болгоно.

ЭШЛЭЛ 16

Ардчиллынхан гэдэг энэ хүмүүсийн ганцхан онцгой зүйл бий. Энэ нь хүн бүртээ итгэе. Боловсролын түвшин, эд хөрөнгийн байдлыг нь харахгүйгээр оюун ухаанд нь итгэе гэж байсан.

ЭШЛЭЛ 17

Бодлогогүйн гайгаар өдөрт 50 машин нүүрс хулгайгаар гаргаж байна. Хятадад бүртгэлгүй. Монголд бүртгэлгүй. Хятадад үүнийг зохион байгуулсан хүн цаазаар авхуулсан. Харин Монголд үүнийг зохион байгуулсан хүн хаачсан бэ. Хэн ч мэдэхгүй.

ЭШЛЭЛ 18

Бид маш тодорхой ойлголтыг маш тодорхой түвшинд хэлдэг байх ёстой. Чамд итгэж байна, чи ажлаа хий, чамайг би дарамтлахгүй гэх байдлаар бизнест учруулж буй хүнд суртлыг алга болгох хэрэгтэй. Бизнес хийснийх нь төлөө яллаж болохгүй.

ЭШЛЭЛ 19

Нэг тонн төмрийг 76 доллароос зарчхаад хагас тонн орчим төмөр орсон машиныг 30 мянган доллароор худалдаж авч байна.

ЭШЛЭЛ 20

Ард түмэнд олон зүйл амлаад хэрэггүй. Алсын хараа нэрээр урьханд хийсээр байгаад ард түмэн ядарч байна.

ЭШЛЭЛ 21

Өнөөдөр бид 10 тэрбум долларын өрийг яаж багасгах тухай эрүүл саруулаар ярих ёстой.

ЭШЛЭЛ 22

Үнэхээр бид ардчиллыг 30 жилийн дараа дахин өлгийдөж авна гэх юм бол эх баригч нь боловсрол юм. Бид дүр эсгэсэн ардчиллаас салах ёстой. Тиймээс бид боловсрол гэдэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй.

ЭШЛЭЛ 23

Дараагийнх нь эрүүл мэнд. Монгол Улс эрүүл мэндийн салбарт 1.8 их наяд төгрөгийг зарцуулж байна. 1.8 их наядыг зарцуулчхаад хоёр, гурван мянган хүний хагалгаа хийж чадахгүй улс байхаар өрөвдөлтэй. Тийм учраас бид эрүүл мэндийн салбарыг босгож ирнэ. Босгож ирэхдээ Монголдоо эмчлүүлж чаддаг болгох хэрэгтэй.

ЭШЛЭЛ 24

Ардчиллыг дахин өлгийдөж авах 10 сарын хугацаанд хүн бүхэн сахилга хариуцлагатай, дэг журамтай, ухаалаг байхыг та бүхнээсээ хүсэж байна.

image

Баруун бүсийн "Эдийн засгийн форум"-д Ардчилсан намын дарга Л.Гантөмөр илтгэл танилцууллаа. Түүний илтгэлээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.21.124.133)
    Good good. Ардчиллын үед л чухал дэд бүтцүүд шийдэгдэж, томоохон зоригтой алхамууд хийгдэж, бизнесүүдийн нуруу тэнийх нь үү дээ? гэмээр өөрчлөлтүүд хийгддэг. Гэвч МАН гарч ирээд том өөрчлөлтийг үргэлжлүүлэлгүй орхиод, тойргоо услах жижиг сажиг юм болон халамжийг хавтгайруулах, идэж уух ажилтайгаа зууралдаад таардаг.
    2023 оны 08 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.126.90.13)
    Гантөмөр бол АН-ыг аваад явчих хэмжээний хүн биш ээ. Тийм нэг бөөрөнхий, давсгүй хоол шиг хүн. Бас мөнгө төгрөгтэй холбоотой хууль бус олон юманд оролцсон. Намаа бодоод даргын ажлаа өгөх хэрэгтэй. Гантөмөр даргатай АН- д ирээдүй байхгүй. Жирийн иргэдийн дунд ямар ч дэмжлэг байхгүй
    2023 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.65.4)
    30 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТӨРӨХ ГЭЖ БУЙ "АРДЧИЛАЛ" ч гэх шиг. ҮХциймуу. ЯМАР Ч УТГА АЛГА. ЖААХАН ХҮҮХДИЙГ л ЧИХРЭЭР ХУУРДАГШД.
    2023 оны 08 сарын 25 | Хариулах
  • Ahmad (103.212.116.78)
    АРДЧИЛАЛЫГ ТА НАР 30 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭХ БИШ МӨХӨӨНӨ ӨӨРСДӨӨ АРДЧИЛЛЫН ЭНР БАРЬЖ ГАРЧ ИРЧИХЭЭД ӨӨРСДӨӨ УНТРААЖ БАЙНА
    2023 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.113.103)
    Энэ зээлийн хулгайч яаж яваад анын дарга болчдог юм бол лам олдохгүй болхоор буцахдаа залжээ эхлээ өөрийнхөө нэрийг цэвжрлэ авилга аваад тэгэлсэн зээлүүдээ төлүүл тэгвэл өөр нүдээр харъя
    2023 оны 08 сарын 24 | Хариулах
  • Ахмад настан (202.21.108.27)
    БЗС-н эргэн төлөгдөөгүй болон тэглэгдсэн гээд байгаа зээлийн асуудал бол ард түмний татварын мөнгийг хэн нэгэн албан тушаалтын өөрийн мөнгө мэт зарцуулж улсад, ард түмэнд асар их хохирол учруулж, БЗС-г тоносон гэж ард түмэн ойлгож байгаа шүү, даргаа. Энэ үнэн үү?.
    2023 оны 08 сарын 24 | Хариулах
  • МАН-ын гишүүн (202.131.230.162)
    Ардчилсан намын суурь тавил анхнаасаа буруу нам. МАН-руу л дайрна, доромжлоно, нэр хоч өгнө. Аль ампсын МАН-ын өмнөх 1930-аад оны алдаа завхралыг өнөөгийн МАН-ын гишүүдэд тохно. Тэр үед чинь өнөөгийн МАН-ын гишүүд төрөөгүй байсан байдгийм. Гишүүдийн мэндийн үг нь "хуц" "хулгайч", харилцааны үг нь "огцор". Ийм байж Монголын 3 сая иргэнийг яаж араасаа дагуулах билээ. Эрс шинэчлэл хийж байж л хүний санал авна. МАН-аас АН руу дайрч байгаа хүн бна уу? Байхгүй. Яагаад гэвэл тэдэнд хүн муу хэлэх, хүн рүү дайрах зав байдаггүй юм.
    2023 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.90.49)
    АН ын худалч хулгайчууд зайл. Ардчилсан намын гишүүд гэж хөгшин залуугүй худалч хулгайч архичин шоучин, гүтгэгчид орчлонгийн муухай бүхний бөөгнөрөл.
    2023 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.90.69)
    Хуцаа чи хүргэн охидтойгоо нийлж идсэн БЗС мөнгөө эхлээд төл сда минь
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн.
      2023 оны 08 сарын 23
  • Ан гэж босохоо больсон боов (59.153.114.151)
    Ан
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • zochin (98.214.171.138)
    AH zaultsgaa xaraxaas booljis myy luivarchid ex orny muny segserseen
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    АН төрд гарвал энэ ялган гадуурхагдсан 280 мянган хөгшдын 550 мянгын тэтгэвэрийг ядаж 700 мянга болгоно доо 13 р маягт гэх новшийг устгаж байхгүй болгоно доо
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • magnai (66.181.188.244)
    YOU HUTSAAD BAINA A. Dahin todroh ch geh shig. Iim namiin Darga baih u, teneg,...stupid
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Боловсролын зээлийн санг цөлмөгч. (202.21.124.133)
    Албан тушаалын эр мэдлээ хэтрүүлж хүргэн охиндоо Давуу бдал бий болгож сургалтын зээл.н санд хамруулсанаа юу гэж тайлбар хийх бол Өөрөө сайд бхдаа сүүлийн сохор зоосоо шавхаад хүүхэддээ боловсрол олго гэж айлдаж бсан хүн жирийн иргэд.н хүүхд.н боломж хулгайлж бсан гэхээр ой гутаж бна шүү.Ард түмэн тэнэг биш....
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.67.67)
    ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ТӨЛ ШАЙМИЙ ШЭЭСЭЭ
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • зочин (202.126.88.75)
    Юу ч яриад нэмэргүй, луйварчнаар толгойлуулсан намыг дэмжих хүн байхгүй
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (139.5.218.203)
    Ямар ч логикгүй тэнэг юм ярдаг ац вэ. Монголын газар нутаг бол монголын газар нутаг гэх мэт чаах юм байна да ккк
    2023 оны 08 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 2 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 8 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    11 цаг 34 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 55 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 0 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК