зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ургац хураах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа

2023-8-29
0
ЖИРГЭХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Х.Болорчулуун Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргажээ. 


2023 оны 08 дугаар сарын 29–ний өдөр                             Дугаар 01                                         Улаанбаатар хот                               

УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ГИШҮҮД, АЙМАГ,

 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ

 

Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165.0 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5.0 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна.

Үүнээс 2024 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 42.9 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 13.1 мянган тонн, тэжээлд 50.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 12.5 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 353.3 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2023-2024 оны хэрэгцээг хангах хэмжээний улаанбуудайн хураан авах урьдчилсан баланс гарлаа.

Энэ жилийн хувьд таримлын болц харилцан адилгүй, ногоон масс ихтэй, аадар бороо, үер, хүчтэй салхи шуурганы улмаас зам гүүр эвдэрсэн  байгаа учраас ургац тээвэрлэлт, техникийн бэлэн байдлыг хангах, ажиллах хүн, хүчний хуваарилалтыг шуурхай зохицуулах, шатахууны хангамж, нийлүүлэлтийг байнга хянаж мэдээллэх, эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байхад холбогдох албан тушаалтнууд анхаарах нь зүйтэй.

Тиймээс Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж  дараах АЛБАН ДААЛГАВАР өгч байна.

  1. Аймаг, сумдын удирдлагууд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн мэдээг үнэн зөв шуурхай гаргаж, улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулах, тариалангийн бүртгэлийн цахим системд нэгтгэх,
  2. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан боловсруулсан ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, 9, 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх,
  3. Засгийн газрын 2022 оны 276 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах,
  4. Хураалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахтай холбогдуулан ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадын хөдөлмөрийн эрүүл, аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  5. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах,
  6. Аадар бороо орж үер ус ихтэй байгаа энэ жилийн онцлогийг харгалзан ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, авто болон төмөр замын ургац тээврийн хэрэгслэлүүдийн бэлэн байдлыг хангах, саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах,
  7. Буудай хадгалах агуулах, элеваторуудын хатаалгын тоног төхөөрөмжийг бэлэн байдалд оруулж намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
  8. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусган ургац хүлээн авахад бэлэн болгох,
  9. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, мэдээллийг түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
  10. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах,
  11. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, иргэдийг чанар сайтай шинэ ургацын ногоогоор хангах зорилгоор нийслэл хот, төв суурин газруудад ажиллаж буй борлуулалтын цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулан ажиллах, 
  12. Сортын хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллах,
  13. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчилах чиглэлээр хамтран ажиллах,
  14. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор хураалтын ажил 9 дүгээр сарын 15 хүрч жигдрэхээр байгаа тул ургацыг мал амьтанаас хамгаалах ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах,
  15. Ургацын комиссын гишүүд нь өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтаныг улсын ургацын төв штабтай байнгын холбоотой ажиллуулж, мэдээ мэдээлэл солилцох, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг авах нөхцөлийг бүрдүүлэх,
  16. Ургацын комиссын гишүүд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцлагатай зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тариаланчид, олон нийтэд тогтмол хүргэх, энэхүү албан даалгаварын биелэлтийг 11 дүгээр сарын 25-ны дотор Улсын ургацын комиссд ирүүлэхийг даалгаж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ДАРГА Х.БОЛОРЧУЛУУН

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно
Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын вэбсайтуудаас Голомт банкны  картаар худалдан авалт хийгээд 10 хувь буцаан олголт  аваарай
    9 мин
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
    29 мин
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
    52 мин
  • С.Бямбацогт: Албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно
    54 мин
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
    1 цаг 2 мин
  • Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
    1 цаг 40 мин
  • TDB & SG APES -н хамтрал эхэллээ 
    2 цаг 14 мин
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
    2 цаг 19 мин
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
    2 цаг 23 мин
  • УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
    2 цаг 48 мин
  • ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 55 мин
  • BLAST Rivals Fall 2025 CS2 тэмцээний өмнөх тойм: Хонконгд шилдгүүд цугларна
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    4 цаг 46 мин
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    18 цаг 51 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    19 цаг 7 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    23 цаг 18 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    23 цаг 36 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    23 цаг 55 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    23 цаг 59 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Серик
  • Монголоос олон улсын зах зээлийн жишгээр Энержи Ресурс нүүрсээ нийлүүлж байна
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК