зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Хоёр орны эдийн засгийн агуулгыг улам бүр баяжуулах нь чухал

2023-9-06
0
ЖИРГЭХ

“Монгол-Хятадын Экспо” нь 2023 оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж буй. Дөрөв дэх жилдээ болж буй тус үйл ажиллагаа нь "Хөгжлийн шинэ боломжуудыг нээн хуваалцаж шинэ хэв маяг бий болгох нь" уриан дор амжилттай эхэллээ. Нээлтийн үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус экспогийн ач холбогдол, онцлогийн талаар дурдлаа.


Тэрбээр, "Умар зүг болон бусад бүс нутгийн төлөөлөл оролцон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж буйд сэтгэл нэн ханамжтай байна.

Монгол–Хятадын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг бид шинэчлэн байгуулж, худалдааны эргэлтийг 2030 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан бол өнөөдрийн байдлаар бид 13 тэрбум давах боломж бүрдүүлсэн байна.

Энэ хэрээрээ бид богино хугацаанд зорьсон зорилтдоо хүрэх, хамтарч, харилцан үр ашигтай ажиллах боломж нөхцөл ойрын хугацаанд бүрдэж 20 тэрбумаар тогтохгүй хэмжээний гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх нөхцөл ч бүрдлээ гэж үзэж байна.

Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөн хөгжүүлэхэд ӨМӨЗО-той хийж буй хамтын ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэж байна. Айл хүмүүсийн амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг. Юу байна түүгээрээ дайл ч гэдэг. Үзэсгэлэн худалдаанд манай улсаас 500 гаруй ААН, түүний төлөөлөл оролцон бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж, борлуулахаар байршуулсан бөгөөд төр засгийн албаны хүмүүс бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид соёл урлаг, спортын зүтгэлтнүүд зэрэг олон зуун хүн ирж оролцон тус тусын шугамаар ӨМӨЗО-ны холбогдох байгууллага, БНХАУ-ын ААН-үүдтэй уулзалт хийж арга хэмжээ зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагаа, хүмүүс хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд томоохон түлхэц өгнө гэдэгт итгэж байна.

Энэхүү арга хэмжээ манай хоёр улсын хамтын ажиллагааг ХАА, уул уурхай, эрчим хүч, боловсрол, байгаль орчин, банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх талбарыг нээж буйгаараа онцлогтой юм.

Дэлхий дахинаа олон талт худалдаа, эдийн засгийн тогтолцоонд шинэ сорилтууд тулгарч буй энэ цаг үед Монгол Улсын хувьд хоёр орны улс төрийн харилцааг бататгахын зэрэгцээ эдийн засгийн агуулгыг улам бүр баяжуулах нь чухал гэж үзэж байна. Энэ сорилтын хүрээнд БНХАУ-тай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааг өргөтгөх, тарифын бус саад тотгорыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг эрчимжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтуудад шаардлагатай хөрөнгө оруулалт татах нь манай улс төдийгүй хоёр улсын хувьд харилцан чухал ач холбогдолтой юм.

Хөгжлийн бодлогоо бүс нутаг болон олон улсын хөгжлийн зорилтуудтай уялдуулан өөрсдийн хувь нэмрийг оруулахад Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн энэхүү экспо үнэтэй хувь нэмэр оруулна гэж гүнээ итгэж байна.

Хоёр орны зочид төлөөлөгч та бүхэн аж үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн чадавхын ололт амжилт, тэргүүний технологиос харилцан санаа авч туршлага солилцон, шинэ гэрээ хэлэлцээр байгуулж бизнесийн салбараа өргөтгөнө гэдэгт ч бас итгэлтэй байна" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
    26 мин
  • TDB & SG APES -н хамтрал эхэллээ 
    1 цаг 0 мин
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
    1 цаг 5 мин
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
    1 цаг 9 мин
  • УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
    1 цаг 34 мин
  • ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    1 цаг 42 мин
  • BLAST Rivals Fall 2025 CS2 тэмцээний өмнөх тойм: Хонконгд шилдгүүд цугларна
    3 цаг 22 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    3 цаг 33 мин
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    17 цаг 37 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    17 цаг 53 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    22 цаг 4 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    22 цаг 22 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    22 цаг 41 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    22 цаг 45 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    23 цаг 56 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Серик
  • Монголоос олон улсын зах зээлийн жишгээр Энержи Ресурс нүүрсээ нийлүүлж байна
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК