Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 БАРИМТ: Гал шиг дүрэлзэхдээ ч ус шиг урсана

2023-9-12
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монголын софт рок хөгжмийн “Чингис хаан” хамтлаг 1989 онд байгуулагдсан.

БАРИМТ 2

Хамтлаг нь соло гитарчин Шинэ-Од (Шинээ), басс гитарчин Ганбаатар (Ганбаа), даралтат хөгжимчин Байдраг (Байби), бөмбөрчин Батсайхан (Сайханаа) гэсэн бүрэлдэхүүнтэй байв.

БАРИМТ 3

Тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан нь 1979 оноос Монголын рок, поп урлагийн анхдагч болох “Баян Монгол” чуулгад дуучнаар, 1980 оноос Улсын Филармонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. 1983 онд Монголын Ардын армид цэргийн алба хааж цэргийн “Оч” хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар ажиллаж байсан.

БАРИМТ 4

Тэрбээр хамтлагийнхаа дууны үг, аяыг зохиодог. Мөн драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ.

БАРИМТ 5

Тэд “Холер” өвчний үеэр иргэдийн хүсэлтийн дагуу Хөтөлд 4 цаг үргэлжилсэн тоглолт хийж байжээ.

БАРИМТ 6

1999 оны 12 дугаар сарын эхээр “Чингис хаан” хамтлаг “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж байв.

БАРИМТ 7

“Чингис хаан” хамтлагийн уран бүтээлд монгол ахуй, ардын ёс заншил, нүүдэлчний соёлын нэгээхэн хэсгүүд тусгалаа олсон нь ажиглагддаг.  Хүлэг морь, сэтгэлд уяатай нутгаа санасан хүүгийн сэтгэл, үнэн хайр, бага насны дурсамж, ганцаардал, мөрөөдөл, ухаарал, аав ээжийн элбэрэл, жаргал зовлон, нарлаг Монгол орон тэр чигээрээ багтсан буй.

БАРИМТ 8

Д.Жаргалсайхан 1983 онд цэргийн албанд байхдаа “Чингис хаан” рок-дууллын шүлгээ зохиосон.

БАРИМТ 9

Жамцын Бадраа “Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл болжээ” хэмээн Жаргалсайханд баяр хүргэж байжээ.

БАРИМТ 10

Хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Монголын хөнгөн хөгжмийн урлагийн үүсэл, хөгжил”-ийн талаар судалж, хэд хэдэн ном, судалгааны товхимол хэвлүүлжээ.

БАРИМТ 11

2002 оны зургаадугаар сарын 31-нд АНУ-ын нэрт кино жүжигчин Стивен Сиглийн нэрэмжит “Холливүүдийн Алтан Од” (Golden star – Hollywood) цомыг өөрийнх нь гараас авч байжээ.

БАРИМТ 12

2000 онд Чингис хаан хамтлагийн Дэлхий тойрсон аялан тоглолт нь “Chinggis khaan-World Tour 2000″ Америк, Англи, Герман, Чех, Польш, Унгар, Швед, Ирланд, БНСУ, БНАСУ, Орос, БНХАУ зэрэг улс орнуудаар амжилттай зохион байгуулагдаж аялан тогложээ.

БАРИМТ 13

Хамтлагийн гаргасан “Хаалгыг минь тогшооч”, “Эрхүүгийн хавар” цомгууд нь Монголдоо хамгийн олон жилийн турш эрэлттэй, өндөр үнэтэйгээр борлуулагдаж байсан юм. Эл цомог 2005 онд “Алтан цомог” өргөмжлөлийг хүртэж байв.

БАРИМТ 14

“Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь намайг бүү орхиоч”, “Харийн нутаг давчдаад байна” дуунууд нь 2007 онд “Алтан дуу” дээд шагналыг хүртсэн.

БАРИМТ 15

Тус хамтлагийн ахлагч “Монголын өнгөрсөн түүхийг монголчуудаас илүү дуулна гэж би итгэдэггүй” хэмээн ярилцлагадаа дурдаж байв.

БАРИМТ 16

“Чингис хаан” хамтлаг дуу хөгжимд хил хязгаар байхгүйн тод бэлгэ тэмдэг билээ. Тэдний “Эрхүүгийн хавар” зэрэг дуу олон хүний сэтгэлийн утсыг хөндөн олон арван жил аялагдсаар байна.

БАРИМТ 17

2002 оны тавдугаар сарын 31 нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын Амьд домог″ дээд шагналыг хүртсэн байна.

БАРИМТ 18

“Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайханд 1998 онд МУГЖ, 2021 онд Ардын жүжигчин цолыг тус тус хүртээсэн.

БАРИМТ 19

Дуу төрсөн түүх: Солонгост тоглолт зохион байгуулах хүн урилга явуулахдаа “Чингисийн баатрууд” хамтлаг хэмээн андууран бичснээс үүдсэн.

БАРИМТ 20

Тус хамтлагийн хөгжимчин, дуучин Р.Ганбаатарыг  рок попынхон "Монгол" Ганбаа гэж нэрлэдэг.

БАРИМТ 21

“Чингис хаан” хамтлаг дуу хөгжмийн ертөнцөд 34 жилийн зузаан түүхийг бүтээжээ.

БАРИМТ 22

“Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан 1997 онд Улаанбаатарт хуралдсан “Дэлхийн Монголч эрдэмтдийн VII их хурал”-д “Монгол ардын дуу хөгжим орчин цагийн Монголын рок поп урлагт нөлөөлсөн нь” хэмээх илтгэлийг хэлэлцүүлж байв.

БАРИМТ 23

Тус хамтлагийн Аяа анд минь хаалгыг минь тогшооч, Төрсөн өдрийн дуу, Хуримын дуу, Чингисийн баатрууд, Бүргэд, Сэтгэлийн толь, Сэтгэлийн үг, Сайхнаа чи минь сайхнаа, Тамирчны ялалт хямдхан олдоогүй, Ерөөлийн дуу, Чамайг юу ч өөрчлөөгүй, Нүдэн охин, Шувууд нутаг буцаагүй зэрэг олон арван хит дуунууд нь хэдийнээ монгол түмний сэтгэлд хоногшсон билээ.

БАРИМТ 24

Өдгөө 24 жилийн дараа буюу 2023 оны есдүгээр сарын 16-ны өдөр “ХХI” зуун нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. "ХХI зуун" тоглолтын тасалбарыг ЭНД дарж аваарай.

image

Монголын дуу хөгжмийн ертөнцөд үе, үеийг байлдан дагуулсан цөөн хамтлаг бий. Үүний дотор "Чингис хаан" хамтлаг зүй ёсоор багтана. Тэдний бүтээл хэн нэгний амьдрал, баяр гуниг, санасан сэтгэлийн дундуур он жилүүдийг үл ажран эгшиглэсээр буй.  Өдгөө тэд "ХХI зуун" тоглолтоо есдүгээр сарын 16-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж буйтай холбогдуулан энэхүү 24 баримтыг уншигчдадаа хүргэж байна. Өдгөө тэд "ХХI зуун" тоглолтоо есдүгээр сарын 16-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж буйтай холбогдуулан энэхүү 24 баримтыг уншигчдадаа хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    1 цаг 16 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    1 цаг 17 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    1 цаг 49 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    2 цаг 2 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    2 цаг 24 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    2 цаг 27 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    2 цаг 48 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    2 цаг 59 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    3 цаг 8 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    3 цаг 13 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    3 цаг 25 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    3 цаг 32 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    16 цаг 3 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    16 цаг 8 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    20 цаг 33 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    22 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    22 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК