Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн дэвжээнд дахин түрүү булаалдах Д.Отгонжаргал

2023-9-20
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Д.Отгонжаргал 2001 оны аравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ.

БАРИМТ 2

Түүний аавыг А.Ганбаатар, ээжийг нь Д.Долгоржав гэдэг.

БАРИМТ 3

Тэр эцэг эхээс долуулаа, гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй.

БАРИМТ 4

Д.Отгонжаргал 2020 онд “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсч, “Идэр” дээд сургуулийг аялал жуулчлалын мэргэжлээр суралцжээ.

БАРИМТ 5

Түүний анхны багш нь Б.Оюунсүрэн юм.

БАРИМТ 6

Харин 12 настайгаасаа одоог хүртэл гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор “Женко” клубт чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилтаа хийж байна.

БАРИМТ 7

Д.Отгонжаргалын анхны медаль бол 2016 оны өсвөрийн УАШТ-ий хүрэл медаль юм.

БАРИМТ 8

Тухайн жил Саори Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, “Асашёорюү кап” тэмцээнээс алтан медаль хүртжээ.

БАРИМТ 9

Харин 2017 оны өсвөрийн УАШТ-д медалийн өнгөө хувиргаж, мөнгөн медальтан болсон.

БАРИМТ 10

Тэр жил Монгол туургатан хүүхдийн наадамд түрүүлж, Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.

БАРИМТ 11

2018 онд өсвөрийн УАШТ-д дахин түрүүлж, хошой аварга болов.

БАРИМТ 12

Тухайн жил залуучуудын УАШТ-ээс мөнгө, Ч.Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, Өсвөрийн Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ.

БАРИМТ 13

2018 онд өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн бөгөөд шигшээ барилдаанд Японы бөхөд дийлдсэн байна.

БАРИМТ 14

2019 онд насанд хүрэгчдийн ангилалд шилжиж, УАШТ-ээс хүрэл медаль хүрсэн бөгөөд УАШТ-ээс өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд медаль хүртсэн түүний амжилт ирээдүйтэй бөх болохыг илтгэж байв.

БАРИМТ 15

Дараа жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс дахин хүрэл медаль хүртэж, Залуучуудын УАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа зүүлээ.

БАРИМТ 16

2021 онд Норвегийн Осло хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 50 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.

БАРИМТ 17

Дэлхийн медальтан болж ирээд Монгол Улсын залуучуудын УАШТ-д түрүүлсэн юм.

БАРИМТ 18

2022 онд домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнээс хүрэл, Яар Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

БАРИМТ 19

Тухайн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж, Алматыгийн “Ranking Series” тэмцээний хүрэл медальтан болов.

БАРИМТ 20

2022 онд Сербийн нийслэл Белград хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бөгөөд шигшээ барилдаанд Японы алдарт бөх Юи Сүсакид ялагдсан юм.

БАРИМТ 21

Д.Отгонжаргал өдгөө Серби улсын Белград хотноо болж буй насанд хүрэгчдийн ДАШТ-ий 50 кг-ын жинд мөнгөн медалийн болзол хангаж, өнөөдөр алтан медалийн төлөө дахин хүч үзэхээр шалгарлаа.

БАРИМТ 22

Түүний шигшээ барилдаанд хүч үзэх бөх Японы Юи Сүсаки. Тэд дэлхийн дэвжээнд түрүү булаалдахаар хоёронтоо таарч байна.

БАРИМТ 23

Д.Отгонжаргал насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртсэн Монголын анхны бөх болов.

БАРИМТ 24

Тэр хэрэв өнөөдөр ялбал ДАШТ-ий иж бүрдэл медальтай болох ба “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх авсан Монголын хоёр дахь, чөлөөт бөхийн анхны тамирчин болж байна.

image

Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө болж, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Түүний талаар 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
"Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.9.40.92)
    Японы бөхийг дийлэхгүй байх өө
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
  • A (103.254.123.79)
    Olpin erhee awsan anhnii tamirchin shdee medeelle zuw oruulaach
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.88.214)
    Ноднин энэ японтойгоо хэр үзсэн нь л сонин байна, уг нь тэрийг нь хэлчихсэн бол, танай энэ 24 баримтад хэрэгтэй юм ер нь алга даа, хоосон магтаалаар хоол хийх биш
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
    • 1 минут хүрэхгүй хцгацаанд цэвэр ялагдаж байсан юм билээ
      2023 оны 09 сарын 20
  • Буд (64.119.29.46)
    Мундаг охин юмаа амжилт хүсье
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.217.215)
    Гоц баян, гоц ухаантан би төгс гэж бусдыг доромжлогч минь наад охин чинь 22 настай боловч дэлхийн аваргын хүрэл. мөнгөн медаль аваад одоо 2 дахь мөнгөн медалийн болзолыг хангасан боловч алтыг авахаар нойр амрахаа үл тоон сэтгэж суухад чи муу бусдыг үгээр бүү дарамтал. 22-хон насандаа дэлхийн аваргын 3 медаль хүртсэн хүн нь монголд хэд билээ. Нохойн баас шиг амьтан амьд мэнд байгаадаа баярлаад явалдааа, бусдыг ёс бусаар бүү гутаа.
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.218.52)
    БИТГИЙ ИЙМ ХОГИЙН ЮМ БИЧЭЭД СҮРЖИГНЭЭД БАЙ, УНАЧИХДАМ ЮМ, ДОТРОО ЗАЛБИРААД ЧИМЭЭГҮЙ БАЙ
    2023 оны 09 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    13 цаг 13 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    13 цаг 16 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    13 цаг 41 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    13 цаг 54 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    14 цаг 11 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    14 цаг 19 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    14 цаг 31 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    14 цаг 41 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    14 цаг 45 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    14 цаг 49 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    14 цаг 56 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    15 цаг 38 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    15 цаг 48 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    Уржигдар 23 цаг 19 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Уржигдар 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Уржигдар 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Уржигдар 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Уржигдар 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК