Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн жижиглэн: АЭХ фракцын гарт орох уу, паблик байх уу?

2023-9-23
0
ЖИРГЭХ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус хуралд 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох юм. АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд 9 эмэгтэй нэр дэвшсэнээс 7 нь зохион байгуулах хорооноос тавьсан шаардлагын дагуу материалаа бүрдүүлэн өгөөд буй. Эдгээр нэр дэвшигчдээс 4-ийг нь өнөөдрийн “Улс төрийн жижиглэн” буландаа онцолж байна.


“Хөх туг” атгасан А.Адъяасүрэн

А.Адъяасүрэн бол УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүд дунд АН-ыг төлөөлөн суугаа хоёр эмэгтэйн нэг. Бусдыгаа бодвол бизнесийн салбараас орж ирсэн ч мөн л бусдаасаа ганцаараа энэ парламентын эрчүүдийн холбогдоод байгаа “Нүүрсний” гэх хэрэгт нэр дурдагдсан. Анх сонгогдохоосоо л авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан тэрбээр АН дахь “Жэнко” бүлэглэлийн төлөөлөл. Авлигын хэргээс нь тухайн үеийн Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж байсан гэх. Өөрөөр харвал нэг нутгийн улстөрчид гэдгээрээ нийлдэг байх боломжтой.

Хэдийгээр өөрөө “Жэнко” бүлэглэлд хамаардаггүй гэдэг боловч өнгөрсөн сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эхлүүлсэн "Хөх туг" бүлгийн уулзалтуудад УИХ-ын гишүүдээс А.Адъяасүрэн, С.Ганбаатар нар л оролцож байсан. Улс төрөөс түр хөндийрсөн мэт харагдавч Х.Баттулга бол АН-д нөлөө бүхий нэгэн. Энэ нь өнгөрсөн удаагийн дэд дарга нарын сонгуулиас харагдана. Зургаан дэд даргаар өөрийн хүмүүсээ томилуулж чадсан тэрбээр энэ удаа Эмэгтэйчүүдийн холбоондоо А.Адъяасүрэн гишүүнийг сойж байна. АН-д экс Ерөнхийлөгчийн нөлөө хэр байгаа нь нэг ёсондоо энэ удаагийн АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиар харагдана гэсэн үг.

“Цахим Элийрэгч” буюу Ц.Уянга

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс АН-тай холбогдсон түүх хамгийн богинотой нь Ц.Уянга юм. Цахим орчинд “Элийрэгч” нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг тэрбээр өнгөрсөн орон нутгийн сонгуулиар бие даан нэр дэвшиж байлаа. Улаанбаатар хотын түүхт барилгуудыг авч үлдэхээр чамгүй тэмцэж асан тэр сүүлийн үед Орос-Украины дайнтай холбоотойгоор Э.Одбаяр нартай нэгдэн нийлж байв.

Э.Одбаяр бол "Зон олны нам"-ын тэргүүн бас АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү. Хэдийгээр улс төрийн үзэл бодол нь тусдаа хэмээдэг ч “Алим модноосоо хол унадаггүй”-н үлгэрээр Э.Одбаярын АН дахь нөхдийг С.Эрдэнийн фракцад хамруулах нь бий. Тэгэхээр “Цахим Элийрэгч” буюу Ц.Уянга бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд сойж буй С.Эрдэнэ фракцын нэр дэвшигч. АН-д хийсэн гавьяагүй ч цахим орчинд бичсэн посттой Ц.Уянгын найдвар нь АН-ын экс дарга С.Эрдэнэ гэсэн үг.

МАН-д хунтайжууд, АН-д гүнжүүд буюу

үе залгамжилсан улстөрч Б.Жаргалан

Нэгэн үе МАН-д үе залгамжилсан хунтайжууд гарч ирж байв. Тэд улстөрд орохын тулд намынхаа залуучуудын байгууллагын тэргүүн болохоор өрсөлдөж, болж ч байлаа. Тэгвэл АН ч энэ замаар алхаж байгаа. Ан дахь үе залгамжилсан улстөрчийн хамгийн тод жишээ нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа Б.Жаргалан болж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан, АН дахь МҮДН фракцын “Фортуна” хэмээх Н.Батбаярын охин тэрбээр өнгөрсөн хугацаанд АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. АЭХ-ны алдаа ч түүнийх, оноо ч түүнийх. Аавынхаа нэрээр анх танигдаж байсан Б.Жаргалангийн хувьд энэ удаа намын бодлогоор АЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Намын дарга нар бодлогоор дэмжих магадлалтай нэр дэвшигч нь Б.Жаргалан гэж тодотгож болно. Ташрамд дурдахад, Б.Жаргалангийн аав Н.Батбаяр, одоогийн АН-ын дарга Л.Гантөмөр нар АН дахь МҮДН фракцад харьяалагддаг байв.

Жендер болон тэнцвэрийг уриалсан Б.Пунсалмаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс бас нэгэн сонирхолтой дүр нь Б.Пунсалмаа. Хувийн хэвшлээс улс төр рүү орж байгаа тэрбээр өрсөлдөгчид дундаа хамгийн хөрөнгөлөг нь. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшиж байхдаа өөрийн хөрөнгө орлогоо нэг жилд 85 тэрбум хэмээн мэдүүлж байсан түүнийг улс төрд орвол элдэв янзын тендер, мөнгөн дээр нүдний хор нь гарсан байх магадлалтай хэмээн дэмжигчид олон байв.

Энэ удаа мөн л тэрбээр нэгэн давуу тал атган АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Тэр нь эмэгтэйчүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрийг өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж ирсэн туршлага. Мөн бизнес эрхлэхдээ элдэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй нь. Бизнес эрхлээд, төсөл хэрэгжүүлээд үзчихсэн хүн хоосон амладаггүй. Б.Пунсалмаагийн хувьд холбооны ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж байгаа алсын хараа нь ердөө л жендэр болоод тэнцвэр. Хоосон мөрөөдөж сууснаас энэ нь ч дээр байж мэднэ.

 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 0 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 5 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 32 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 53 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 58 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК