Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2023-12-11
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэнд арванхоёрдугаар сарын 11-17-ны өдрийн зурхайг танилцуулж байна. 


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 1)

-Хонь-

Хонины ордонд төрөгсөд энэ долоо хоногт эд баялаг, алдар нэр, амжилт олох магадлал өндөр байна. Сайхан мэдээ сонсоно. Аливаа шийдвэр гаргахдаа зоригтой, өөрийнхөөрөө байгаарай. Холын аялалд гарахаас зайлсхий. Гэр бүлд маргаан гарч болзошгүй. Долоо хоногийн дунд үеэр жаахан азгүйтэж магадгүй. Үүнтэй холбоотой илүү зардал ч гарч мэдэх юм. Долоо хоногийн сүүлээр байдал харьцангуй дээрдэнэ. Орлого нэмэгдэн, хамтран ажиллах санал ч хүлээж авна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Шинэ зүйл сурах, судалгаа хийх хүсэл төрнө. Хайртай хүндээ гомдоно. Гэхдээ тэр ч бас танд гомдож байж мэдэх тул сэтгэлээ нээн ярилцаарай.


 

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 2)

-Үхэр- 

Энэ долоо хоногт үхрийн ордныхны амьдрал бүрэн цэгцтэй байна. Өрсөлдөгчид идэвхтэй хэвээр байх боловч та өөрийн хүчин чармайлтаар тэднийг удирдаж, амжилтад хүрэх болно. Ажил дээр тайван амгалан байна. Сайн танихгүй хүмүүст итгэх хэрэггүй. Долоо хоногийн дунд үед орлого нэмэгдэнэ. Сайн мэдээ сонсоно. Харин долоо хоногийн сүүл үеэр бага зэрэг санхүүгийн алдагдал хүлээх магадлалтай. Үүнийг дагаад ажил үйлсэд саад тулгарч магадгүй. Санхүүгийн шийдвэр гаргахдаа болгоомжтой байж, системтэй ажиллахыг хичээ. Жолоо барихдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Амралтын өдрийг гэр бүлдээ зориулж, баяр тэмдэглээрэй. Арьстай холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 3)

-Ихэр-

Энэ долоо хоногт ихрийн ордныхон ашиг орлого нэмэгдэх сайхан мэдээ сонсоно. Эерэг эрчимээр бялхаж, хүүхдүүдээсээ аз жаргалыг мэдэрнэ. Аялалд явах ч боломж гарч магадгүй. Ойр дотны хүмүүстэйгээ хэрүүл маргаантай байсан бол энэ долоо хоногт эвлэрэх нь. Долоо хоногийн дунд үед санасан болгон тань бүтэх шинжтэй. Хэт их уур уцаараа хянахгүй бол өрсөлдөгчидтэйгөө маргалдаж, сэтгэлээр унан, гуниглаж магадгүй. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд амжилт бүтээл арвин байна. Мэргэжлээрээ ашиг хонжоо олох боломж гарна. Ходоод, гэдэстэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхаарч, дархлааг нь дэмжээрэй. Хайртай хүндээ гомдож, урам хугарна.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 4)

-Мэлхий- 

Долоо хоногийн эхээр амьдрал нэгэн хэвийн үргэлжилнэ. Орлого төдийлөн их биш атал ажил их байна. Гэхдээ шинэ машин, үнэт эдлэл гэх мэт дорвитой хөрөнгө оруулалт өөртөө хийх боломж гарна. Найз нөхөд, хамаатан садан тань таныг дэмжинэ. Долоо хоногийн дунд үеэр санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтнэ. Харин долоо хоногийн сүүлээр залхууран назгайрч, ажил хийх сонирхол үл төрнө. Ажил хайж байгаа хүмүүст хүссэн ажилдаа орох боломж нээгдэнэ. Бизнес эрхлэгчид амсхийх завгүй өдрүүдийг өнгөрөөнө. Ханиад хүрч, үе мөч өвдөж магадгүй. Сэтгэл санаагаар унаж магадгүй. Тиймээс сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэндээ эн тэнцүү анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Хайр дурлалын харилцаа таатай байна.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 5)

-Арслан- 

Аз жаргалтай долоо хоног таныг хүлээж байна. Ах дүүсээсээ дэмжлэг авна. Аз таны талд байна. Ашиг орлого төдийлөн нэмэгдэхгүй ч буурна гэж байхгүй. Бүх зүйл таатай байгаа хэдий ч таны сэтгэлд сөрөг бодлууд давамгайлж магадгүй. Аялал, зугаа цэнгэлд багагүй цаг хугацаа зарцуулна. Долоо хоногийн дунд үеэр орлогодоо санаа зовно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Долоо хоногийн сүүл үеэс ажил амьдралд ахиц дэвшил гарч, ашиг орлого нэмэгдэнэ. Амралтын өдрүүдээр хүүхдүүдээсээ аз жаргал мэдэрч өнгөрүүлнэ. Ажил мэргэжлийн ашигтай санал хүлээж авна. Шинэ ажилдаа зориулж хамаг хүчээ дайчлах хэрэгтэй. Астма, амьсгалын замтай холбоотой өвчлөл үүсч магадгүй. Шаардлагагүй хэрүүл маргаанаас болж хайр дурлалын харилцаа таагүй байна.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 6)

-Охин-

Энэ долоо хоногт үл хөдлөх хөрөнгөөс ашиг олно. Ашиг орлого нэмэгдсэн ч зарцуулалтдаа хянамгай хандахыг зөвлөж байна. Аялалд гарч магадгүй. Хууль шүүхийн асуудалтай байсан бол ялалт таны талд байна. Долоо хоногийн дунд үеэр эр зоригтой байснаар асуудлыг шийдэж чадна. Өөрийн байр сууриндаа бат зогссоноор бусдын хүндлэлийг хүлээж чадна. Мэргэжил, ажлын байраа солих магадлалтай. Хувиараа бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдал үүсч магадгүй. Ходоодонд халтай хоол хүнснээс зайлсхий. Мөн цусны даралт ихэсч, багасахтай холбоотой асуудал гарч болзошгүй. Гэр бүлийн хүнтэйгээ зөрчилтэй байсан бол харилцаа харьцангуй зөөлөрч байна.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 7)

-Жинлүүр- 

Жинлүүрийн ордныхонд бүх талаар ээлтэй, таатай долоо хоног. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал сайнаар шийдэгдэнэ. Орлого ч цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Долоо хоногийн дунд үеэр ажил мэргэжилтэй холбоотой сэтгэл түгшээсэн мэдээ сонсож магадгүй. Гэхдээ ажил, мэргэжилээ яаран солихоос зайлсхийж, тогтвортой байдлыг эрхэмлэ. Дээд албан тушаалтнуудтайгаа зөрчилдөж магадгүй. Энэ нь эргээд өөрт тань хор хөнөөлтэй. Жижиг хэмжээний гэмтэл авах, ходоод гэдэс хямрах магадлалтай. Амралтын өдрийг ам бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхийг зөвлөж байна. Хайртай хүндээ анхаарал тавих тань багасаад байна уу, анзаараарай. Үүнээс шалтгаалаад элдэв жижиг сажиг хэрүүл маргаан тасрахгүй байгаа тул та хандлагаа өөрчлөөрэй.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 8)

-Хилэнц -

Хилэнцийн ордныхны энэ долоо хоногийг бэрхшээлийн цаана бэлэг гэдэг үгээр тодорхойлъё. Олон саад бэрхшээлийг давсны эцэст амжилтад хүрэх болно. Долоо хоногийн эхний хагаст бүх зүйл таатай, санасан бүхэн төлөвлөгөө ёсоор бүтнэ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрнэ. Шашны арга хэмжээнд оролцож магадгүй. Санхүүгийн байдал сайн байна. Ялангуяа долоо хоногийн сүүлээр эд баялаг нэмэгдэх магадлалтай. Ойр дотны хүмүүсийн дэмжлэгээс гадна таны аз од ч үүнд нөлөөлж байна. Хамтран ажиллагсадын найрсаг бус байдлаас болоод төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. Ходоод гэдэс хямрах, үе мөч өвдөх магадлалтай. Хайртай хүнээсээ хэт ихийг хүлээгээд, түүнээсээ болоод хямарч магадгүй.


 

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 9)

-Нум- 

Ажил хэрэг санаснаар хурдан явцтай байхгүй ч гэлээ эцсийн дүндээ бүх юм болно, бүтнэ. Ашиг орлого сайн хэвээр байна. Сэтгэл түгшээсэн мэдээ сонсож магадгүй. Гэхдээ энэ нь аз жаргалтай төгсгөлтэй байх болно. Долоо хоногийн эхний өдрүүдийг хөнгөн, аз жаргалтай өнгөрүүлнэ. Төлөвлөөгүй илүү зардал гарч, асуудал үүснэ. Долоо хоногийн сүүл үеэр оройхон гараад ширүүхэн дайрахын үлгэрээр ажил хурдацтай өрнөж эхэлнэ. Нэмэлт орлого ч орж эхэлнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдан авч магадгүй. Зээлийн гүйлгээнд болгоомжтой байхыг зөвлөж байна. Бизнес эрхлэгчид зарлага ихтэй байна. Хоолой өвдөж магадгүй. Хайртай хүнтэйгээ маргалдсан ч эвлэрч, аз жаргалтай байна.


2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 10)

-Матар- 

Энэ долоо хоногт матрын ордныхон гайхалтай амжилт, үр дүнд хүрнэ. Таны гаргасан бүхий л шийдвэр үнэн зөв байх бөгөөд ямар ч асуудал гарахгүй. Гэртээ ч, ажилдаа ч амжилтад хүрэх боломж танд байна. Долоо хоногийн дунд үеэр орлого нэмэгдэнэ. Хүүхдүүдээсээ аз жаргал мэдэрнэ. Долоо хоногийн сүүл үеэр бага зэрэг асуудал үүснэ. Үймээн самуун дэгдээгчдээс болоод ажил дээр тайван бус байдал үүснэ. Гэхдээ удирдах албан тушаалтнуудын дэмжлэгээр та шинэ гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Нүд болон хөлтэй холбоотой эрүүл мэндийн асуудал үүсэх магадлалтай байна. Хайртай хүнээсээ гэрлэх санал хүлээж авч магадгүй. Сөрөг эрчимээс зайлсхийж, аз жаргал, амар амгаланг бий болгохын тулд лаа асаах, бясалгах гэх мэт үйл хийгээрэй.


 

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 11)

-Хумх- 

Олны хайр дэмжлэг дунд бөмбөрөх долоо хоног. Ажил хайж байсан хүмүүс өөрийн давуу талаа ашиглан шинэ ажилд орох магадлал өндөр байна. Долоо хоногийн дунд үеэр ажил үйлс бүтэмжтэй байна. Санхүүгийн алдагдалд орсон байсан бол энэ долоо хоногт сэргэх шинж тэмдэг ажиглагдаж байна. Долоо хоногийн сүүлээр таатай мэдээ хүлээж авна. Хүлээгдэж байсан асуудлууд шийдэгдэнэ. Сурч боловсроход багагүй мөнгө зарцуулах шаардлагатай болно. Өдрийн цагаар залхуурч, назгайрна. Эрүүл амьдралын хэв маягийг баримтлахгүй бол жин нэмэх магадлалтай. Хайртай хүнээсээ гэрлэх санал хүлээж авна. Та хоёр хамтдаа аялалд гарч магадгүй.


 

2022 оны хайрын зурхай: 12 ордыг ямар адал явдлууд хүлээж байна вэ? (фото 12)

-Загас- 

Загасны ордныхон долоо хоногийн эхээр хэт их зардал гаргах болно. Ажилд саад тотгор гарснаар мөнгөө хэрэгтэй хэрэггүй зүйлд үрэхээс өөр аргагүй болно. Тиймээс өөрөө өөртөө шаардлагагүй асуудал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дунд үеэс нөхцөл байдал харьцангуй дээрдэнэ. Хууль, биологи, технологийн чиглэлээр суралцдаг оюутнууд амжилттай байх болно. Төрийн албанд ажиллагсад амжилттай байна. Ажлын байран дээр бусад хүмүүсээс онцгойрон ялгарч, магтаал сайшаал хүртэнэ. Гэхдээ долоо хоногийн сүүлээр илүү цагаар ажиллаж магадгүй. Хөл, ходоод гэдэстэй холбоотой эрүүл мэндий асуудал үүсч магадгүй. Борлуулалтын бизнес эрхэлдэг хүмүүс ашиг арвин байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    56 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    2 цаг 9 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    3 цаг 39 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    3 цаг 56 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    4 цаг 3 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    4 цаг 37 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    4 цаг 54 мин
  • Мэдэгдэл
    4 цаг 54 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    5 цаг 31 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    5 цаг 54 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    6 цаг 18 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    7 цаг 3 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    7 цаг 10 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    7 цаг 22 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    7 цаг 31 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    7 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 52 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    8 цаг 7 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    8 цаг 23 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    8 цаг 26 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК