Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Ганц ар тал" номоос ОНЦЛОХ амьдралыг ширтэн уншмаар таван шүлэг

2025-1-22
0
ЖИРГЭХ


Түүний шүлгүүд сайхан сэтгэл, саналгалзал, хатуужил, тэнцвэр, ганцаардал, залуу насны цаг хугацаагаар дүүрэн. Хэрэн тэнүүчилж, хэсэг хэсгээр замхран алхдаг бидний хотын гудамж шиг танил юм.

Өгүүлэн буй номын хамгийн арын хуудаст "Намайг түшсэн сэтгэл бүхэнд зориулав" хэмээн бичсэн нь бий. Амьдрал хэн нэгнээр дүүрч бас дутах нь ёс мэт. Гэлээ ч хайрлан энэрэхийн шалтгааныг бид хаанаас ч олж болох юм шиг санагдана. Уйтгар гунигаасаа хүртэл...

Анхны ном гэдэг алдар нэрийн тунхаг биш нь тодорхой. Гагцхүү бүтээн туурвигчийн итгэл найдвар байж мэднэ. Хүний аж төрөхүйн түмэн үйл болоод үймээн дунд "шүлэг бичихгүй байж болох л шүү дээ" гэх бодол... Гэвч бичихгүй байж чадахгүй байгаа нь л авьяасыг нотолж буй хамгийн дээд хэмжүүр шиг бодогдоно. 

Өнөөдөр та бүхэнд "24tsag.mn" сайтын сэтгүүлч, залуу яруу найрагч Лутбатын Сайнбаярыг ийн танилцуулж байна. Тэрбээр "Ганц ар тал" хэмээх шүлгийн анхны түүврээ 2024 онд гаргасан билээ. 

Бид амьдралдаа ямар хүн байхыг хамгийн ихээр хүсдэг юм бол?


 

***

Анд явахад тань дагаж гүйсэн ч

Адуунд явахад тань санаж уйлсан ч

Үхэлд явахад тань үггүй хоцорсон

Үртэй байх ямар вэ? Аав аа…


 

***

Их ээ цаснаар гэрээс гарсан сэтгэл

Их л удалгүй энгэрээс уруудах шуурга

Бүгдэд нь би хүн шиг хандавч

Бүлээн үгээр зүрх хучсан нь үгүй...

Арванхоёрдугаар сар, жаахан итгэл

Амьдралд би ч уруудан явнам

“Гомдол тээсэн хүн дуугардаггүй” гэх

Ганцхан мөчид залгиулсан уруул хатнам.


 

***

Ээж ээ

Жижигхэн гараас минь атгаад цэцэрлэгт хүргэж өгөөч

Жирийх моддын гэр орон, хуучин гудамжаар алхъя

Арвайхээрийн мухлагууд, амттан зардаг эгч нар

Аль нь ч таныг минь гүйцэхгүй, амьдарч байгаад баярлалаа

Ээж ээ

Эгэл даруу явахыг та надад сургасан, энд би даарч байна

Энгийн нэгэн салхи эргэж буцан нисэх бидний сууринг

Амьтай болгодог олон хүн, түмэн үймээн дунд

Аргадаж тэвэрсэн тэр өдөр, амьдрах итгэл минь

Ээж ээ

Өөхөн дэнгийн гэрэлд даалуу тоглож, даарахгүй амгалан

Өвдгийг тань дэрлэж судсыг тань чимээлж, тархиндаа сэлбэсэн

Өөрийг үзэж, охидыг тууллаа ч

Өөрт тань хайртайгаа хэлдэггүй өөдгүй үр ээ, би

Ээж ээ

Санаа амар амьдарсан билүү? та

Сансрын гэрэл болчихвол гомдоно шүү, сайхан амьдарч чадахгүй

Нар жаргахад гэрээ зүглэн хамт алхах тэр сууринд

Намайг өөрөөс тань өндөр болсныг анзаараагүй юу?

Ээжээ

Эндхийн амьдрал эцэс төгсгөлгүй, эндэхийг минь тоошгүй

Ээ дээ, та минь л жаргаасай, гэвч жаргал болсон хүү чинь

Жаргаж чадахгүй, зовж дийлэхгүй

Жаалхан бие минь өсөх тусам зовлон тань эрийн цээнд хүрсэн

Ээжээ

Би танд хайртай, бие минь, сэтгэл минь таныг өвчиж нөмөрсөн

Бидний хооронд асар том хайр бий, тэгээд л танаасаа хол амьдардаг юм

Уул уулын сүүдэр унаж босох улирал, хавар цаг, халаас хоосон

Унасан сүүдрийг нь өргөж босгоод удахгүй очно гэж худал хэлдэг

Ээжээ

Ачлалгүй хүү, амьдралгүй хүн болсонд уучлаарай

Алдар нэр, амьдралын худалд шүтсэн би

Арвайхээрийн сууринд хавар ирэх бүхэнд хэн нь ч

Аанай л таныг минь гүйцэхгүй гэдгийг ойлгож, адар ширтэн хэвтэнэ

Ээж ээ, ээж ээ, ээж ээ...


***

Тээврийн унааны цонхоор

Оршуулгын боржингууд хөвөрнө

Амьдрал хэмээх цуврал алуурчны

Амьсгал яг дэргэд сонсогдоно…

Лондон хот, 2020 он


 

Буриад зондоо зориулав

Барьсан талхандаа бардаж үзээгүй буриад аа

Барласан шүлгээр минь гал өрдөөрэй

Буган сарын тань жаварт цантсан

Булган малгайныхаа сор шиг ядарлаа.

Бохирсон өвдгөндөө өргөстэй боссон буриад аа

Болгосон талхны тань давс ихэджээ

Эсгэсэн энгэртээ нулимстай яваа буриад аа

Эртийн нэрмэл тань галтай юм аа

Урд уулын хөрөөн чимээ л

Урьдын таны зовлон шиг сонсогдоод

Уумаар, уумаар аа...

Хөлчүүхэн хэлсэн үгээр минь

Галаа та сийлээрэй

Энгэрийн тань нулимснаас түрүүлж хатсан

Энэ малгайны минь чийг ч яамай


"Ганц ар тал" номыг "Internom", "Анар" номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.   

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • BAT (105.119.12.41)
    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
  • BAT (105.119.12.41)
    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
  • Б.Анхбаяр (202.179.2.34)
    Виктор Цой шиг ах болоод эргээд ирж шүү.
    2024 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    15 цаг 32 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    17 цаг 30 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    18 цаг 9 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    19 цаг 28 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    21 цаг 17 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК