Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн төлбөртэй зогсоолыг хууль зөрчөөд хийчихсэн, газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгуулна

2024-2-27
0
ЖИРГЭХ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө.


Тэрбээр "1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70%-ийг нийслэлд, 30%-ийг хувийг өмчид шилжүүлж байсан түүхтэй. 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30%-аа 49 болгож, нийслэл 51%-ийн эзэмшилтэй болсон. Гэхдээ 2003 онд үл ойлгогдох байдлаас буюу  400 гаруй мянган төгрөгөөс болж, нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болох шийдвэрийг НИТХ-аас бус ТУЗ-өөр шийдсэн байсан.

Бид багадаа төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэх гэж ирэхэд баярлаад явах талбайтай байсан. Харин одоо төв цэнгэлдэхийг тойруулаад барилга барьсан болохоор наадмын үеэр иргэд, худалдаа үйлчилгээ нь багтахгүй, шахцалддаг болсон. 

2005 оноос нийслэл цөөнх буюу 49 хувийн оролцоотой болсон. Түүнээс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж буй компанийн эзэмшилд 38 га газар байсан. Энэ газрыг 2005 оноос хойш жижиглэж, зарснаас 29 хэсэг салж, одоо цэнгэлдэхийн газрын хэмжээ 12.6 га болчихсон. Гурав дахин багассан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс жил бүр урсгал засвар хийдэг. 2008 оноос хойш урсгал засвар, тохижилтод 4.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Харин хувийн компанийн эзэмшил их хэрнээ ногдол ашиг өгөхгүй, байгаа газраа зарж ашиг орлого олдог асуудал байна.

Одоо Төв цэнгэлдэхийн хажууд барьж буй барилга нь цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшдэг иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн Мөнхсан компанийнх. Өөрсдөө газраа хувьчилж аваад барилга барьдаг.

Иргэд зундаа нэг зорьж ирдэг Төв цэнгэлдэхийн үүдэнд баригдаж буй өндөр барилгын газрын эзэмшлийн зориулалт орон сууц гэж гарсан мөртлөө үйлчилгээний газар хийе гэж байна. Үндэсний баярын бэлэг тэмдэг болсон газар дээр Авлига хороолол гэдэг шиг шунал хороолол бариулмааргүй байна.

Төв цэнгэлдэх орчмын газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж, барилгын ажлыг зогсооно.

Үүнээс гадна Төв цэнгэлдэх рүү ороход машины төлбөртэй зогсоолыг хууль зөрчөөд хийчихсэн. Ихэнх талбай нь Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн эзэмшлийн талбай. Гэтэл энэ талбайгаас даваад иргэдийн нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол хийчихсэн. Нийтийн эзэмшлийн талбай дээр авто зогсоол байгуулах бол Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас зөвшөөрөл авах ёстой ч аваагүй. Зөвшөөрлийн хураамж Замын хөгжлийн санд төвлөрч, авто замын засварт зарцуулагддаг юм. Үүнийг зогсооно. 

Төв цэнгэлдэхийн урагш харахаар хоёр дүнзэн байшин байна. Гэтэл уг хоёр байшин нь зөвшөөрөлгүй. Газар нь нийтийн эзэмшлийнх. Бас нэг давхар байшин байгаа нь зөвшөөрөлгүй, түгжээтэй. Эдгээр нь хяналтгүй байна. Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн захирал Т.Нямдаваагаас асуухад "Манайх биш" гэдэг хариуг өгсөн. Түүний зөвшөөрөлгүйгээр түгжээтэй нэг давхар байшинг барьсан бол нураана. Газрын албанаас энд ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хуийг нийслэл эзэмшдэг ч улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Т.Нямдаваа гэдэг нэг хүний эзэмшилтэй байна. Албан ёсны бүртгэлд нийслэл гэсэн зүйл байхгүй. Компанийн гүйцэтгэх захирал нь Т.Нямдаваа, ТУЗ нь ч мөн энэ хүн. Энэ хүн хувь, эзэмшлийг зөв бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй. Бүх асуудлаа ТУЗ-өөр шийднэ гэдэг.

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр нийслэлээс хоёр, иргэн Т.Нямдаваа болон дүү, хүүхэд нь байна. Хуулиараа хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой ч ТУЗ-ийн хурлаар шийдвэрүүд гаргаад байгаа юм.

Төв цэнгэлдэхийг тойрсон жижиг бүх талбайг гэрээгээр түрээслүүлж байгаа хэрнээ нийслэлд орлого нь орж ирэхгүй талаар мэдээлэл хүсэхээр мэдээлэл өгдөггүй, ТУЗ-өө хуралдуулдаггүй. Хамтарсан компани мөртлөө хууль зөрчиж байна.

Нийслэлийн хувьд 4.6 тэрбум төгрөгөө хувь, эзэмшилдээ нэмүүлье гэсэн байр суурьтай байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК 200 гаруй сая төгрөгийн дүрмийн сантай. ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж, шийдэхгүй бол шүүхэд хандана" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочид (66.181.186.81)
    Яагаад нийслэлд 71% байхад хувийн хэвшил гэж тэр Т.Нямдаваа гэдэг хүн ихэнхийг авдаг байна. О. Номинчимэгийг ард түмэн дэмжиж байна. Ямар сайхан том талбайтай газар байлаа шуналтангуудаас салгаж авах хэрэгтэй байна.
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.183.53)
    Арай дэндүү хүнийрхүү хандаж өнөөдрийг хүрчээ. 49% эзэмшдэг хирнээ яагаад шаардахгүй явж ирэв? Циркээсч дор юм болсон байна, чимээгүй хуйвалджээ. Одоо энэ бүхнийг гаргаж ирж буй хотын удирдлагад баяр хүргэе. Ард олон дэмжих хэрэгтэй,
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.188.91)
    цэнгэлдэхээ аваач дээ хийдүүлээд байгаа юм биш үү газар нь бүр дууслаа шүү шуналтангуудаас салгаж авья
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 21 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 42 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 47 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 17 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 16 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК