Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бат-Ялалт: Надаар Монгол Улс дутахгүй

2024-2-28
0
ЖИРГЭХ

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалттай ярилцлаа. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.


-Таны хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэх байр суурийг илэрхийллээ. Шударга бус сонгууль болно хэмээн урьдчилаад дүгнэчхэв үү? 

-Нам байгуулж ажиллана гэдэг бол эх оронч зүйл. Харин УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэдэг эх оронч үйлдэл. Гэхдээ Үндсэн хуулиа зөрчиж байна гэдэг шударга бус сонгуулийн эхлэл болно. Тухайлбал, өмнөх сонгуулиас эхлээд тойрог дээр зарцуулах мөнгөн дүнгийн доод хэмжээг тогтоосон. Энэ нь хөрөнгө чинээгээр хүнийг ялгаварлан гадуурхахгүй гэдэг Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Бид ямар нам байхаас үл хамааран ягштал мөрдөх ёстой бичиг баримт бол Үндсэн хууль. МАН, АН-ын Үндсэн хууль гэсэн тусдаа баримт бичиг байхгүй. Харамсалтай нь, манай улсад хууль хэрэглээ болж төлөвшөөгүй байна.

-Энд хэлээд буй ягштал мөрдөх ёстой баримт бичгээ мэддэггүй дарга байхыг үгүйсгэхгүй юм?

-Байна л даа. Үндсэн хуулиа мэдэхгүй дарга байна гэдэг бол жолооны дүрэм мэддэггүй жолоочтой адил. Төрийн бага доод шатны албан хаагчид үндсэн хуулиа мэдэхгүй байгаа юм. Ямар үүрэгтэй, ямар хариуцлага хүлээдгээ ч мэдэхгүй дарга нар байна гэдэг хамгийн хариуцлагагүй зүйл. Тиймээс бид оюуны хувьсгал хийх юм сан. Тайван замаар ойлголцож зөв амьдрах юм сан гэж боддог. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх зүйр үг бий шүү дээ. Бүгдээрээ хэлэлцэх гээд байгаа шалтгаан бол юу зөв, юу буруу вэ гэдгийг л тогтоох асуудал. 

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй юм бол танай намаас өөр хүн нэр дэвших үү?

-Манай нам 2017 онд Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Эх орныхоо нийгмийг сайн сайхан болгох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийн нэгдэл л дээ. Бид улс төрийн намуудын дунд судалгаа хийсэн. Тэгэхэд гишүүдээ хөгжүүлж, системтэйгээр институт болон төлөвшиж буй нам байгаагүй. МАН-ын тухайд мөнгөө хуримтлуулсан хэмжээгээр нь удирдах зөвлөлөө байгуулдаг болсон. АН ч мөн энэ жишгээр л явж байгаа.

Харин Монголын хүний төлөө намын хувьд илүү их гишүүдээ хөгжүүлдэг бодлогын байгууллага байх юм сан гэдэг чиглэлээр ажилладаг. Нам гэдэг яг л хүнтэй адилхан. Хүмүүс хамтарч намыг байгуулдаг. Төлөвшил, ойлголцол гээд тодорхой цаг хугацааны шалгуурыг давах ёстой шүү дээ. Бид нэгдээд одоо долоон жилийн хугацаанд ажиллаж байна.

-Улс төрийн намын нэг томоохон зорилго нь УИХ-д суудалтай болох биш гэж үү?

-Манай нам МАН, АН хоёр шиг аймаг, сум, дүүрэгт хороо байгуулаагүй ч үзэл бодол нэгтэй хүмүүсээр цар хүрээгээ тэлэх байдлаар ажиллаж байгаа. Бидэнд нэр дэвшигчид байна. Соён гэгээрлийн ажил гэдэг цаг хугацаа шаардана. Тиймээс энэ удаагийн сонгуульд эрх баригч болно, бодитой томоохон өөрчлөлт хийнэ гэхээсээ илүү эрдэмтэн судлаачдаас олон хүн оруулах сан гэж бодож байна. Тухайлбал, УИХ-д сууж байх ёстой хүмүүсийн нэрсийг гаргаад, тэр хүмүүсийг дэмжиж ажиллах "сан" байгуулъя хэмээн ярьж байгаа.

Нэг мянган ухуулгын байр худалдаад авчихсан хүнтэй нэг ухуулгын байртай хүн яаж өрсөлдөх юм бэ.

-Өөр шалтгаан бий юу?

-Би нэр дэвшихгүй гэх юм бол бидний яриад буй зүйл үнэ цэнтэй болж байгаа юм. Хэрэв нэр дэвшинэ гээд яваад байвал адилхан л хулгайч болох гэж байна хэмээн яригдана.

Надаар Монгол Улс  дутахгүй. Улс төрийн намыг удирдаж буй нөхдүүд өөрөөр нь л Монгол Улс дуусчих  юм шиг, нар мандахгүйгээр төсөөлөөд байдаг.

Ийм улс төр хоцрогдчихсон. Сонгогчид хэн ч байсан ялгаагүй хулгайч гэх ойлголттой болчихсон байна.

-Энэ жилээс парламентад 126 гишүүн сонгогдоно. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь одоогийн УИХ-ын гишүүдийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Юуны өмнө бид УИХ-ын гишүүн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.  УИХ-аас хууль гэдэг баримт бичиг гардаг. Тухайн хуулийг хэрэгжүүлэх үүднээс улсын төсвийг тавьдаг. Эргээд УИХ-ын гишүүд хуульд хяналт тавих үүрэгтэй байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр УИХ нь Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэх чадамжгүй байгууллага болоод хувирчихсан. Одоо манай УИХ бол хөрөнгөлөг хүмүүсийн байдаг газар боллоо. Өөрийн ашиг сонирхолтой хуулийн төсөл дээр очиж оролцдог. Бусдад нь оролцдоггүй, бүр хуралдаа ч суудаггүй гишүүд олон бий. УИХ-ын гишүүн хуралдаа суухгүй байна гэдэг бол төлөөллийн систем алдагдаж буй хэрэг.

УИХ-ын гишүүд дунд хоёрхон минут бусдын үгийг анхааралтай сонсдог хүн байхгүй. Өөрийнхөө үгийг хэлчхээд л гараад явчихдаг. Гэтэл нэг УИХ-ын гишүүн 22 мянган хүний өмнөөс ярьж байгаа юм. Өрөөлийг сонсдоггүй хүнээс ямар л оновчтой үг гарах вэ дээ.

-Таны бодлоор ямар хүмүүс УИХ-д дэвшиж, сонгогдох учиртай гэж?

Хөрөнгө мөнгөгүй ч гэсэн улс эх орныхоо төлөө бодлогын баримт бичиг боловсруулах чадамжтай салбар салбарын эрдэмтэн мэргэд судлаачдыг УИХ-д оруулж байж бодлогын хувьд үсрэнгүй хөгжил гарах юм. Хууль боловсруулах нь судлаач зэрэг бичгийн хүмүүсийн хийх ажил байгаа юм. Гэтэл өөртөө ашиг хайсан хүмүүс УИХ-д оччихоод байгаа нь хамгийн том зөрчил болчхоод байна.

-Тэгвэл сонгууль хүртэлх хугацаанд ямар ажлуудыг хийх вэ?

-Үлдэж буй дөрвөн сарын хугацаанд бид чадах зүйлээ хийх хэрэгтэй. Зургаадугаар сарын 28-нд сонгуулийн үр дүн сайн гарах юм бол бид тайван замаар энэ хэдэн хулгайч нараасаа салчих гээд байна. Энэ өдрийг хүртэл муулах ажил хийх юм бол сайн үр дүн гарахгүй. Яагаад саналаа өгөх ёстой вэ, яагаад сонгох ёстой вэ гэдгийг хүмүүст ойлгуулах ажлыг сайн хийж чадвал цөөхөн хулгайч УИХ-д гарах болов уу.

Бид Ардчилсан нийгэм хэмээн яриад л байдаг. Гэхдээ ардчилсан нийгэм гэх тодорхойлолтоо буруу ойлгосон юм шиг. Ардчилсан нийгэм гэдэг бол хүмүүсийн оролцох эрх. Сонгууль ч мөн ард иргэдийн оролцоотой л хийгддэг зүйл шүү дээ. Сонгуульд ард түмэн ч хариуцлагатай оролцох хэрэгтэй. Сонгууль дууссаны маргааш худал хэлсэн хүмүүст хариуцлага тооцдог хүсэл эрмэлзэлтэй байх юм бол аливаа хүн эрх мэдэлтэй болох гээд улайран зүтгэх ямар хэрэг байна вэ.

-Сонгуулийн тойргийн хуваарилалтыг та ямар өнцгөөс харж байгаа вэ? Ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан.

-Нэг аймагт 17 хоног сурталчилгаа хийж байхад, нөгөө талд дөрвөн аймгийн 80 орчим сумд мөн 17 хоногт сурталчилгаа хийхээр байгаа. Энэ бол харьцангуй ойлголт. Энэ хуваарилалт өөрсдөд нь ямар ашигтайг ч сайн ойлгохгүй байна. Дангаараа улс төр хийхийг боомилсон эерэг тал харагдаад байгаа юм.

Энэ удаагийн сонгууль их сонирхолтой сонгууль болно. Эрх баригчид өөрсдийн дүрмийг бидэнд тулгаж байхад, ард иргэд ч мөн өөрсдийн дүрмийг зохиох боломж байгаа шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (203.23.199.2)
    гуцаа
    2024 оны 02 сарын 29 | Хариулах
  • zochin (98.214.171.138)
    zail myy bue unelegch
    2024 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    2 цаг 3 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    2 цаг 6 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    2 цаг 31 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    2 цаг 45 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    3 цаг 1 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    3 цаг 9 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    3 цаг 21 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    3 цаг 31 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    3 цаг 35 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    3 цаг 39 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    3 цаг 46 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    4 цаг 29 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    4 цаг 38 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    14 цаг 22 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    20 цаг 14 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    21 цаг 29 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    21 цаг 32 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК