Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын багшаас ардчилсан Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд

2024-4-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Н.Алтанхуяг Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Эцэг эхээс наймуулаа тэрээр одонгийн хүү. Эх барьж авсан хүйс ээж нь Алтантуяа гэдэг нэр өгчээ. Хожим багш болоод нэрээ Алтанхуяг болгон өөрчилжээ.

БАРИМТ 2

Аймагтаа сурлагаараа нэгдүгээрт жагссан учир гадаадын их сургуулиудаас сонгох боломжтой байсан ч МУИС-ийг сонгож биофизикч, физикч мэргэжлээр суралцаж төгссөн. Төгсөөд МУИС-даа 10 жил багшилсан.

БАРИМТ 3

Түүний улс төрийн гараа 1990 оны Ардчиллын салхитай хамт эхэлсэн гэж хэлж болно. Их сургуулийн багш нарын хамт Социал демократ намыг үүсгэн байгуулж Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 1998 онд  Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдож байв. Улмаар  2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Тэргүүн Шадар сайд, 2012-2014 онд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажилласан туршлагатай.

БАРИМТ 4

Ардчиллын 25 жилд АН-ыг хамгийн сайн зангидаж, хамгийн том амжилтад хүргэсэн хүн бол Н.Алтанхуяг. Тиймээс ч намынхан нь “Алтанхуягтай Ардчилсан нам ялдаг” гэж тодорхойлсон. АН харьцангуй залуу түүхтэй нам. Тиймээс энэ намд зүтгэсэн хүн бүрийн алдаа оноог дэнслэх амархан. Ердөө 30 гаруй жилийн өмнөх түүхийн хуудсаас эхлэн эргүүлэхэд хангалттай. Тэр дунд Н.Алтанхуяг шиг тууштай бөгөөд үргэлж галын шугам дээр ажилласан хүн цөөн. 

БАРИМТ 5

2008 онд Ардчилсан намын тав дахь даргаар сонгогдсон тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулж олуулаа болсон. Ингээд Засгийн газраа байгуулж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан 2014 оны 11 сар хүртэл Ерөнхий сайдаар  ажилласан юм.

БАРИМТ 6

Н.Алтанхуягийг АН-ын даргаар ажиллаж байхад АН 5 сонгуульд ялалт байгуулсан. Сүүлийн 2 сонгууль дараалан үсгүй ялагдсан АН-ханд өдгөө ялж байсан үе нь дурсамж төдий болж. Засгийн ажлыг авмагцаа тэрбээр Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгож, ард түмнээ сонсох 11-11 төвийг нээж байв.

БАРИМТ 7

Түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход Монгол улс нийтдээ 2300 км хатуу хучилттай авто замтай байсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2 жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их авто замыг тавьсан гэдэг.

БАРИМТ 8

Мөн 17 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувь болгосноор өрхийн сард төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаанд өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэдэг болсон юм. Уг бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэлсэн байдаг.

БАРИМТ 9

Түүнчлэн Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хялбар авах ТҮЦ машиныг нэвтрүүлсэн автор нь Н.Алтанхуяг. Нийслэл хот болон 21 аймаг ТҮЦ машинтай болж, иргэд хорооны засаг дарга, бүртгэлийн байгууллагад дугаарлаж зогсох шаардлагагүй болсон юм. Мөн 11 аймгийг оношилгооны төвтэй болгож, орон нутгийн иргэд нутагтаа оношилгоонд хамрагдах боломжыг бүрдүүлсэн. 2 жилийн хугацаанд шаргуу ажилласан түүнийг бүтээн байгуулагч Ерөнхий сайдаар нэрлэсэн байдаг.

БАРИМТ 10

Түүнийг Ерөнхий сайд болохын өмнө иргэдэд 1 сая, 1.5 сая төгрөг тараасан тул Засгийн газар өрөнд орсон мөнТаван толгойн нүүрсээ урьдчилан зараад Чалко компаниас зээл авсан байв. Энэ өрийг Н.Алтанхуягийн Засгийн газар төлжээ. Бас олон улсаас 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгосон.

БАРИМТ 11

Өдгөө МАН-хан түүнийг Монгол улсыг өрөнд оруулсан гэж цоллодог. Харин та бид муу нэртэй Чингис бондоос санхүүжүүлсэн авто замаар давхиж, цахилгаан дулааны станцуудыг өргөтгөж шинэчилсэний хүчинд тог, дулаанаар тасарч гал алдахгүй яваа гэхэд болно. Улсын төсөв, гадаад өрийн талаар дуугүй байдаггүй Н.Алтанхуяг ч МАН-хан Чингис бондоос  3 дахин их зээл гадаадаас авч өрийг өрөөр дарж буйг хэлдэг.

БАРИМТ 12

2012-2016 онд сөрөг хүчин байсан МАН Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 2 огцруулах гэж оролдов. Ингээд 2014 онд МАНАН бүлэглэл Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Түүнийг огцруулах шалтаг нь хүргэн Дэнзэн, зөвлөх Гансүх нарын асуудал байсан ч огцорсоных нь дараа жинхэнэ шалтгаанууд нь ил болсон байдаг. Түүний тодорхойлсноор Ц.Элбэгдорж толгойлогчтой МАНАН бүлэглэл Н.Алтанхуягийг огцоруулаад Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэтрэлт, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь гээд Монголчуудын баялгийг хулгайлах ажлаа гүйцэлдүүлсэн. Товчхондоо Н.Алтанхуяг бүлэглэлийн үгэнд ороогүй учир огцорсон.

БАРИМТ 13

Ингээд Н.Алтанхуяг 2016.04.04 өдөр Монголд “Шударга бусын хонгил” бий болсон түүнийг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар толгойлж байна гэж зарлав. Шударга бусын хонгил гэх нэршлийг улс төрд сийлсэн түүнийг хаан шалдан байгааг хэлсэн тэнэг зоригтон гэцгээж байлаа. Тэр МАНАН бүлэглэлийн байгуулсан хонгилыг толгойлогч нартай нь зарласныхаа шанг хатуухан хүртсэн. 10 гаруй жил хонгилоор чирэгдэж туслах зөвлөх, эхнэр хүүхэд, ах дүү гээд эргэн тойрных нь олон хүнийг шоронд хорьж хэлмэгдүүлсэн.

БАРИМТ 14

Энэ талаар тэрбээр “Монгол Улс эзэнтэй, хайрлаж хамгаалах иргэдтэй. Намын эрх ашгийн дор орж болохгүй, эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон. Тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод Оюу Толгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй” хэмээн мэдэгдэж байв.

БАРИМТ 15

Хожим түүний анхлан зарласан “Шударга бусын хонгил” байна гэдгийг өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бүгд хэлсэн байдаг. Н.Алтанхуяг түүхэнд үнэнийг үлдээхийн тулд “Шударга бусын хонгил” хэмээх баримтат ном гаргаж энэ тухайгаа  “Миний үнэн Монголын үнэн болов” гэж бичжээ. 

БАРИМТ 16

Н.Алтанхуяг "Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг маш их дурлаж хийсэн. Надад ажил хийх маш их хүсэл эрмэлзлэл, зориг байсан. Ер нь улс орноо хөгжүүлнэ гэдэг бол хүмүүсийг урам зоригтой болгох явдал. Би олон нийтийн эрх ашгийн төлөө ярьдаг. Иргэд маань хүн шиг амьдарч, улс маань улс шиг хөгжих ёстой. Би ийм л итгэл үнэмшилтэй хүн" гэсэн байдаг.

БАРИМТ 17

2017 онд Х.Баттулгыг дэмжиж  Ерөнхийлөгч болгосон. Улмаар түүний зөвлөхөөр ажилласан. Түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг заналтайгаар огцруулсан Х.Баттулгад зөвлөх болсоныг олон нийт гайхан хүлээж авсан.

БАРИМТ 18

2020 оны сонгуульд ялалт байгуулсан ганц бие даагч. Түүнийг УИХ-ын гишүүн болгохгүйн тулд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар АН-аас хөөсөн тул өөр намд орох биш бие даан нэр дэвших замыг сонгосон гэдэг. Өөрөө ч энэ тухайгаа  “Би 60 хүрсэн, хэр баргийн юмыг өнгөрөөх насандаа ирсэн хүн. Шууд үр дүнгээс илүү суурь гажуудал бэхэжчих вий гэж улайран тэмцээд байгаа юм. Өнөөдөр та залхаад, би дуугүй болоод, бид бүгд энэ бүхнийг мартчихвал маргааш Монголд юу болох вэ гэдгийг тааж цөхөх юмгүй биз дээ. Хуулиас дээгүүр анги давхарга, хүссэнээ хийж хэлмэгдүүлдэг тогтолцоо, цөөнх нь хэт баян олонхи нь үгээгүй ядуу, баялгийг нь эзэнгүй мэт гадныхан авлигаар сорчилж мөлжин, залуус нь гадаад гарч дүрвээд, энэ эх орон товчхондоо сүйрч, устаж түүхээс арчигдана" хэмээж байв. 

БАРИМТ 19

Түүний 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь товчхондоо шударга ёсыг тогтоох, байгалийн баялгийг тэгш хүртээх, дундаж давхарга босгох. Энэ тухайгаа “Шинэчлэлийн Засгийн газар ард түмэнтэйгээ хамтарч ажилласан. Ард түмэн дэмжсэн. Алдаа оноогоо засаад хоёр жил сайхан ажилласан. Гэтэл төрд гарсан хулгайч дээрэмчдэд энэ бүхэн таалагдаагүй. Ингээд Засгийг унагаасан. Түүнээс биш хийх зүйлээ хийсэн. Хэний ч өмнө бардам хэлнэ. Дутуу хийсэн зүйл олон бий. Тиймээс шүүмжлээд зогсох бус дотор нь орж ажил хэрэг болгоход нь гар бие оролцоё гэж нэр дэвшихээр шийдсэн” хэмээн тодотгож байв.

БАРИМТ 20

Н.Алтанхуяг чацаргана жимсийг брэнд  болгосон хүн. Увс, Сэлэнгэд чацаргана тариалж түүгээрээ эрүүл органик бүтээгдэхүүн хийдэг. Монголын нууц товчоонд бичигдсэн Чингис хааны өвөлжиж байсан Хуба хаяа өвөлжөөний ойролцоох газарт “Хаан жимс” хэмээх бааз байгуусан. Улмаар чацарганы үйлдвэрээ “Хуба Хаяа” гэж нэрлээд өдгөө бүтээгдэхүүнээ гадаад дотоодын зах зээлд нийлүүлж эхэлжээ.

БАРИМТ 21

Өмнө нь АН-ын даргын сунгаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарласнаасаа болж МАНАН бүлэглэлийнхэнд хонгилдуулж яллагдагч болж байсан тэрээр УИХ-ын гишүүн байхдаа ч Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдав. Монголд анх удаа 80 гаруй хүнийг хоморголон буруутгаж шүүсэн шүүх хуралд 3 сар суухдаа хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж олон нийтэд тус шүүх хурлыг үзэх боломж олдсон. Мөн Засгийн газрын гаргасан бодлогын шийдвэрээр Ерөнхий сайдыг буруутгасан анхны тохиолдол юм. Харин анхан болон давах шатны шүүх түүнийг буруугүйг нотолж цагаатгасан.

БАРИМТ 22

Эсэргүү Н.Алтанхуяг. Тэрээр одоо ч болохгүй бүтэхгүй байгааг УИХ-ын танхимд шуудхан хэлж орхидог цөөхөн гишүүдийн нэг. Тэртээ 2004 онд АН-ын дарга М.Энхсайханыг шүүмжилсэн “хэргээр” нэр дэвших эрхгүй үлдэж байсан бол хонгилыг илчилснээсээ болж 2020 онд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар нэгэн цагт удирдаж байсан намаас нь хөөж тохуурхсан. Харин 2023 онд МАН-ыг шүүмжилснээсээ болж Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын танхимд суух ёстой цагаасаа 3 сарыг шүүх танхимд өнгөрөөсөн.

БАРИМТ 23

Гэрэл зураг авах хоббитой тэрээр өөрийн авсан зургуудаараа “Монголдоо сайхан аялцгаая” нэртэй альбом гаргасан. Мөн “Ардчилсан засаглал 1206”, "Оргил өөд" намтар ном бичсэн. Номыг нь улс төрд "шогшиж" яваа залуус уншвал өнгөрсөн 12 жилд АН дотор өрнөсөн хийгээд Монголын улс төрд өрнөсөн үйл явцыг ерөнхийд нь зураглачих болов уу. 

БАРИМТ 24

Түүнийг улс төрийн хүрээнийхэн нэг хэсэг нь хорчин гэдэг бол нөгөө хэсэг нь эвлүүлэгч гэдэг. Өнгөрсөн 30 жил Н.Алтанхуяг улс төрд өндийхдөө өндийж, унахдаа унаж ирсэн. Түүний улстөр дэх намтар түүх арвин их бөгөөд яг л зүрхний бичлэг шиг уналт, өсөлттэй явж иржээ.  Түүний хамгийн алдартай 5 агшин

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэх гэж байна. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (127.0.0.1)
    avgai xuuxdee orxidog oodgyi er
    2024 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.71.101.55)
    ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН ХҮРГЭН АХ ОДОО БОЛЬЧИХОО.
    2024 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 16 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    5 цаг 55 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    5 цаг 59 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    6 цаг 24 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    6 цаг 26 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    6 цаг 33 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    6 цаг 40 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    6 цаг 46 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    7 цаг 20 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    8 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    8 цаг 47 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    9 цаг 33 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    10 цаг 3 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    10 цаг 19 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    10 цаг 39 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    10 цаг 43 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    11 цаг 8 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    11 цаг 28 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    11 цаг 46 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК