Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нисдэг Голланд"

2024-4-11
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын АМАРТҮВШИН. Брюссель дахь Европын их сургууль, бизнесийн удирдлага, бакалавр зэрэг, АНУ-ын Харвардын Бизнесийн их сургууль, бизнесийн удирдлагын магистрын зэрэг авсан.

БАРИМТ 2

Англи, Орос, Франц, Герман, Голланд хэлтэй.

БАРИМТ 3

Нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч, зохиолч Бямбаа Ринченгийн зээнцэр. Эмээ Р.Индра, Хөдөө аж ахуйн Их сургуулийн ректор, өвөө Н.Жагварал дээрээ өссөн.

БАРИМТ 4

Г.Амартүвшин гишүүн “1974 оны 06 дугаар сарын 26 –ны өдөр Зөвлөлт Холбоот Улсад төрснийг, УБ хот СБ районы төрсний бүртгэлд 1974 оны 10 сарын 31 ны өдөр бүртгэв” гэж УБЕГ-аас тодорхойлсон боловч, “Гурван үеийн намтар”-таа “Миний би 1974 оны 6 дугаар сарын 26 –нд Улаанбаатар хотод төрсөн” гэж, мэдэн будилсан байдаг.

БАРИМТ 5

Г.Амартүвшин гишүүний өвөө  Бямбаа Ринчен мөн эсэх дээр бас нэгэн баримт дэлгэгдсэн нь “Буриадын их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, дипломат Даш Сампилон 1929 он Зөвлөлтийн эсрэг ажилласан гэх хэргээр 10 жилийн ял авч, 1938 онд харамсалтайгаар буудуулсан. Тэрээр шавь Б.Ринченд өөрийн эхнэр Раднаа, охид Д.Нямаа, Д.Индра нарыг харж хандахыг хүсч, таарч тохирвол гэр бүл болохыг хүссэн бөгөөд, Б.Ринчен ч багшийнхаа хүсэлтийг биелүүлэн Раднаатай олон жил сайхан амьдарч, охидыг нь өндөр боловсролтой хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлсэн” гэжээ. Эндээс дүгнэхэд төрсөн биш өсгөсөн өвөө болж таарав.

БАРИМТ 6

Хасын Ганхуяг “Гадаадад сурч буй хүнийг нутагт авчирсан хүн нь, би өөрөө. Гэхдээ ийм хулгайч, худалч, урвагч гэдгийг нь мэдээгүй. Нэг өдөр МАН-ын гишүүн болоод Бага хуралд дэвшээд, нэг өдөр сонгуульд нэр дэвших мандатаа авчихлаа. Өвөг дээдсээр нь хүнийг УИХ-д сонгоно гэдгийг ойлгохгүй байна. Монгол Төрийн босго өндөр байх ёстой” хэмээн мэдэгдсэн.

БАРИМТ 7

Мэдэгдлийн дараахан нь Г.Амартүвшинд Голланд улсын Цог Жавхлант Хатан хаан Голландын иргэний харьяаллыг 2007 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр олгосон тухай яриа гарсан.

БАРИМТ 8

Г.Амартүвшин гишүүн, зөвхөн Нидерланд бус АНУ-ын иргэншил авч байсан тухай, АНУ-гийн ЗГ-ын шийдвэрийн хэвлэдэг албан ёсны эд аж сайтаас, “2011 онд АНУ-ын иргэншлээс хасагдсан хүмүүсийн нэрс дотор Hannibal Amar” гэсэн нэр байгааг сайтууд шуугиад авсан.  

БАРИМТ 9

Г.Амартүвшин гишүүний анхны эхнэр нь АНУ-ын иргэн Елизбат Гессон бөгөөд, 2001 онд гэр бүл болж, 2006 онд хоёр ихэр охинтой болжээ. Эхнэр 1971 онд төрсөн, Сиско Системз компанид санхүүгийн менежереер ажилладаг юм байна.

БАРИМТ 10

Г.Амартүвшин гишүүний удаах эхнэр Б.Дэлгэрмаа Монголчуудын нүдийг орой дээр нь гаргасан алдарт LV-г Монголд оруулж ирсэн. Харамсалтай нь доор нь ажилладаг хүмүүс хуурамч зах зээлээс A copy бараа оруулж ирж  дэлгүүрийг нь хаалгасан гэдэг.

БАРИМТ 11

Харин  Г.Амартүвшинг УИХ-ын гишүүн болсных нь дараахан Нидерланд улсаас Монголд суух Өргөмжит консулаар томилогджээ.

БАРИМТ 12

Г.Амартүвшин 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны захирлаар томилогдож, тухайн оны 12 дугаар сар хүртэл ажиллахдаа гурван компанид 66 тэрбум орчим төгрөгийн зээл олгожээ.

БАРИМТ 13

Тэдний нэг нь өөрийн найзууд болох УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргажээ.

БАРИМТ 14

Г.Амартүвшин найз нарынхаа “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгох шийдвэрийг “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргаж, 33 тэрбумын шилжүүлгийг нь 2020.01.03-ны өдөр буюу ажлаа өгснөөсөө хойш шилжүүлгээ хийлгэсэн байдаг.  “Вертекс майнинг партнер” ХХК-ийн захирлууд болох Б.Мөнхбат, Б.Батбаяр нарын баривчлагдан, саатуулагдаж байсан.

БАРИМТ 15

Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлт гаргасан боловч, УИХ дахь МАН-ын бүлэг “УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт өгөх эрхгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан.  “Хуулиа мэддэггүй гишүүн үү, эсвэл шударга болж харагдах гэсэн жүжиг байсан уу” гэдэг нь асуулт болж үлдсэн.

БАРИМТ 16

Хөгжлийн банкны гэх хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Амартүвшин нарын 80 гаруй хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд, тэрбээр 49 насны төрсөн өдрөөрөө Монголын шүүхээс “ТОМ БЭЛЭГ” авсан хэрэг нь цагаадсан байна.

БАРИМТ 17

АН-ынхан УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшингийн нэрийг татуулах асуудлаар хүсэлтийг гаргаж байсан.

БАРИМТ 18

Дугуй унах хоббитой. Өдөр бүр дугуй унаж,бэлтгэл хийдэг бөгөөд сонирхогчдын оролцдог Франц, Италийн хил дээр Альпийн нурууг давдаг Tour de France уралдаанд оролцож, 181 км зогсолтгүй дугуй унаж, болзол хангаж медалиа авч байжээ.

БАРИМТ 19

“Монгол ТВ” телевизээр үзэгчдэд хүрсэн “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн шаркаар оролцсон Г.Амартүвшин, 65.000 төгрөгийн үнэтэй, өнгө өнгийн урт түрийтэй оймсоороо имиж хийж, олон нийтэд танигдсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

БАРИМТ 20

Г.Амартүвшин гишүүн олон төрлийн дэлхийн алдарт брэндийн цагтай бөгөөд, тэдний нэг нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Biden-гийн зүүдэгтэй ижилхэн Rolex Datejust брэндийн 7000 ам. Доллараар үнэлэгдэх цагаар гангардаг байна.

БАРИМТ 21

Г.Амартүвшин гишүүн ярилцлагандаа дөрвөн хүүхэдтэй гэдэг боловч, эхнэр Б.Дэлгэрмаа нь В.Ананд, А.Анир гэдэг хоёр хүүхэдтэй хэмээн ярьдаг. Тэдний хүүхдүүдийн нэг В.Ананд “Авьяаслаг Монголчууд 2018” шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарч байжээ.

БАРИМТ 22

Тэрбээр өөрийн амьдрал, ажил карьерын тухай өгүүлсэн “Эргэлт, сонголт” номоо бичиж хэвлүүлсэн. Энэхүү номд зохиогч өнөөдрийн “Амараа шарк”-ийг хэрхэн бий болсон талаар намтар түүхээ хүүрнэсэн байдаг. 

БАРИМТ 23

Тэрбээр Кристофер Ноланы найруулсан Батмэний 3 ангид,Оддын дайн кинонуудад дуртай аж. 

БАРИМТ 24

Мөн Харвардын Бизнес Тойм сэтгүүлийг унших их дуртай гэнэ. Түүний хамгийн алдартай 5 агшин

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    35 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    39 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    42 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    51 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    1 цаг 3 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    1 цаг 9 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    1 цаг 25 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    1 цаг 30 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    15 цаг 28 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    16 цаг 26 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    17 цаг 30 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    17 цаг 47 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    17 цаг 53 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    18 цаг 22 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    19 цаг 35 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    20 цаг 35 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    21 цаг 8 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    21 цаг 26 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    22 цаг 4 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    23 цаг 42 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК