Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эргэн тойронд: Эхнэрээ олон цаг зодож хөнөөсөн Казахстаны экс Эдийн засгийн сайдын хэрэг

2024-4-11
0
ЖИРГЭХ

2016 онд Казахстаны Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Квандык Бишимбаев эхнэрийнхээ аминд онц хэрцгийгээр хүрсэн хэргийн эргэн тойронд юу болж байгаа та бүхэнд тоймлон хүргэж байна.


Хэрэг явдал өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон. Түүнийг харин энэ сарын 01-ны өдрөөс эхлэн шүүж байна. Охиныг нь хөнөөсөн хүргэнээ шүүх хурал дээр биеэ өмөөрч буйг харж тэсээгүй Салтанат Нукенова бүсгүй сэтгэлээ барьж чадахгүй, мэгшин уйлж байгааг дүрс бичлэгүүд харуулав. 

Арваннэгдүгээр сард экс сайд өөрийн эзэмшлийн ресторандаа эхнэрээ найман цагийн турш зодсон гэдэг.  Хэрэг Казахстаны нийслэл Астана хотод болсон.  Түүний хэргийг 10 шүүгч дэнсэлж байгаа бөгөөд сэтгүүлчдэд зураг, бичлэг хийхгүй байхыг сануулсан ч шүүх хурал олон нийтийн хэрэгслээр улс даяар шууд дамжуулсан. 

Бишимбаев 4-р сарын 3-нд Астана хотын шүүхэд иржээ.

Өдгөө 43 настай Эдийн засгийн сайд асан Квандык Бишимбаевын талийгаач эхнэр Нукенова энэ жил 31 нас хүрэх байв.  Сая сая Казахстанчууд уг шүүх үйл явдлыг сэтгэл зовнин үзжээ. НҮБ-ын Жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агентлагийн мэдээлснээр Казахстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барж байна. Бодит тоо үүнээс ч их байж магадгүй. 

Одоогоор шүүх хурлын эргэн тойрон дахь олон нийтийн яриа гэмт хэрэгт биш, харин шүүгчдэгчийн зан төлвийг жигших хандлагатай байна. 2016 онд Эдийн засгийн сайдаар томилогдохдоо Бишимбаев Казахстаны төрийн тэтгэлэгт хөтөлбөр болох “Болашак”-ын санхүүжилтээр АНУ-ын их сургуульд элсэн суралцаж, улмаар эх оронч үзэлтэй, Казахстаны улс төрийн дараагийн үе гэгдэж байв.

Анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын сайн хүн байв. Гэвч томилсноосоо хойш ердөө зургаан сарын дараа огцруулж, авлигын хэргээр баривчилсан нь тухайн үедээ дуулиан болж байлаа. Гэвч тэрбээр Назарбаевын санаачилсан өршөөлийн хуулиар өршөөгдөж, шоронд байх хугацаандаа өмнөх эхнэрээсээ салж, Нукеноватай гэрлэжээ. 

Тухайн үеийн Эдийн засгийн сайд Куандык Бишимбаев (зүүн талд) тухайн үеийн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзав.

Дөрөвдүгээр сарын 01-нд Бишимбаев шүүхэд хэлсэн анхны тайлбартаа Нукеновагийн гэр бүлээс уучлалт гуйсан нь ээжийнх нь уурыг хүргэсэн байна. Түүний байр суурь өөрийгөө өмгөөлөх хандлагатай байгаа.  Дээрх тайлбарын дараа тэрбээр хуулийн багийнхантай хамт Нукеноваг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хүчирхийлэл, атаархал, архи хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байсан гэж олон удаа хэлсэн. 

Арваннэгдүгээр сарын 09-нд болсон уг хэргийн хамгаалалтын камерын бичлэг дөрөвдүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд ил болсон. Уг бичлэгт Бишимбаев Нукеноваг үснээс нь угзарч, удаа дараа нь цохиж, өшиглөж байгаа нь харагдаж байв. Камергүй угаалгын өрөөнд бүр ч илүү хүчирхийлэл байсныг тэр өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн Бишимбаев эхнэрээ угаалгын өрөөнд хүчтэй унагасан нь хамгийн том үхлийн шалтгаан болсон үзэж байгаа. Тэрбээр мөн тэр шөнө Нукеновагийн толгойд дор хаяж арав гаруй хүнд цохилт өгчээ. Гэвч тэр түүнийг үхэлд хүргэсэн гэж өөрт нь тохоогдсон эмнэлгийн дүгнэлттэй маргасаар байна. Ямартай ч шүүхэд үзүүлсэн бичлэгийн алинд ч Нукенова Бишимбаев руу дайрч байгаа үйлдэл харагдаагүй байна. 

Куандык Бишимбаев, Салтанат Нуркенова нар хуриман дээрээ

Бүсгүйн үхлийг өмөөрч, чанга дуу хоолой болж буй өөр нэг эрхэм бол түүний ах Айтбек Амангелди юм. 

2023 оны гуравдугаар сард дүү нь хавдсан уруул, хөхөрсөн нүдтэй зургаа түүнд илгээжээ. Тэр уурсан гэрт очиж Бишимбаевтай муудалцан дүүгээ авч явахыг хүссэн ч дүү нь хамт явах бус нөхөртэйгөө үлдэхийг хүссэн байна. Харин энэ талаар Бишимбаев хэлэхдээ, тэр шөнө Амангелди согтуу хутга барьж дайрсан, би эхнэрийнхээ нүүрийг тэр үед хавтгаагүй гэсэн байна. 

Хүмүүсийн гэрчилж буйгаар Бишимбаевын зан авир тогтворгүй, догшин. Гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай нэгэн гэнэ.  Бишимбаев нь Токаевын өмнө ерөнхийлөгч байсан, өдгөө 83 настай Назарбаевын үеийн албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл нөөлөгт нь байсан нэгэн. Гэвч Назарбаев одоо түүнээс зайгаа барихыг хүсч байна.

Шүүгч болон тангарагтны 10 гишүүн санал нэгтэйгээр "онц харгис хэрцгийгээр хүн амины хэрэг үйлдсэн" гэх үндэслэлийг дэмжсэн тохиолдолд хүнд ял буюу бүх насаар нь хорих ял оногдуулах боломжтой. Гэвч одоогоор шийдвэр гараагүй л байна. Энэ хэргээс болж тус улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийллийг бүрэн гэмт хэрэг гэж тооцсон шинэ хуулиар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх амлалтаа нотлох олон нийтийн шахалтын ээлжит давалгаатай аль хэдийн нүүр тулаад байна.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    лалын шашинд чинь эхнэрээ алах зэрэг бол нэг их ноцтой асуудал биш юм биш үү, хэдий хувь хүн овилгогүй, долоогч ч гэлээ, шашных нь нөлөө ямар ч гэсэн байгаа ш дээ
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Иргэн 1 (127.0.0.1)
    Томчуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл бна гэдэг чинь ичмээр, ёс зүйгүй үйлдэл. Тийм хүмүүсийн үйлдлийг ил тод болгох хэрэгтэй. Тийм дарангуйлагчдыг өөгшүүлж болохгүй. Түмний хайр хүндэтгэлийг даахгүй бол мянган гавъяа байгуулсан ч түмэн олон хүндэтгэхгүй шүү дээ. Ер нь гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн шалтгаалдаг.
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    УИХ Гишүүд Том дарга нар Уяачид Бөхчүүд Цөм эхнэрээ зоддог Бузарууд Үхэж өгдөггүй хүүрүүд шүү
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
  • ГҮНДАЛАЙ (127.0.0.1)
    МАН-ЫНХАН СУМЬЯАБАЗАРААС ЭХЛЭЭД ДАГАН ДУУРИАЖ ЭХНЭРҮҮДЭЭ ЗОДОЖ АЛНА !!!
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    3 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    8 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    4 цаг 32 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    6 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    6 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    8 цаг 16 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    9 цаг 42 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    9 цаг 55 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    10 цаг 16 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    10 цаг 27 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    10 цаг 37 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    10 цаг 43 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    10 цаг 55 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    11 цаг 16 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    11 цаг 20 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    11 цаг 21 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    11 цаг 26 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    11 цаг 31 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК