Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын бизнесийн салбар Ц.Баатарсайханы "Халаасанд байна"

2024-4-12
0
ЖИРГЭХ

Монголын бизнесийн салбарыг халаасандаа оруулсан "гудиггүй богд"-ын замнал машин масло, түргэн хоол, банк санхүү, гурил будаа гэх мэттэй холбогдон цааш хөвөрнө. Гурав сая гаруйхан хүн амтай манай улс ёроолгүй халаастай нэг ноёнтой юм. Тэр нь Ц.Баатарсайханаас хаана холдох билээ. Өрсөлдөөнгүй нийгмийн өрсөлдөгчгүй ганц "тулаанч" талбар болгонд жижиг бизнесүүдийг буланд шахаж, шаваагаа ханатал хүнд цохилтод оруулж байна. Хамгийн энгийн жишээгээр зах зээл ч бус иргэдийн хэтэвчийг үрчийтэл нь баздаг "Улаанбаатар гурил" ХХК тэргүүтнүүдийг нэрлэж болох юм. 

Энэ улсын төр гурил үйлдвэрлэгчдийг дэмжээгүй биш дэмжсэн. Дэмжих дэмжихдээ татвар төлөгчдийн 209 тэрбум төгрөгөөр дэмжсэн. Ард түмний "хөлс" нэвт ханхалсан мөнгөөр "хөлжигсөд" эргээд нуруун дээр нь байтугай тэргүүн дээр нь завилах болов. Монопол богдын халаасны бизнес гэхэд л эндээс 43 тэрбумын зээл авч, авсан хойноо үнийн хөөрөгдөлд үнэтэй хувь нэмэр оруулжээ.  Гэхдээ Ц.Баатарсайханы дүү Ц.Отгонбаатар хүртэл гараа дүрсэн байгаа юм. Тухайлбал, “Од групп” ХХК 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Богдын дүү ч мөн адил ахынхаа халааг залгамжилсан нэгэн гэдэг нь энэ бүхнээс тод харагдана. 

Улаанбаатар гурилынхны туйлын зорилго нь "Хамгийн тааламжит үнэ өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх" гэсэн байна. Атал бүтэн талхны үнийг олох гэж хуруу хумсаа таллах шахдаг бүрхэгдүүхэн манай нийгэмд гурил зэргээс тансаг хэрэглээгүй айлд ёстой л тааламжтай байна байх. Тийм байгаагүйн хариулт болгож, ШӨХТГ-аас Ц.Баатарсайханы халаасанд 5.9 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Монголын гурилын зах зээлд 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байсан ч хөрөнгөтэй, зээл авах хүчин чадалтай монопол, хуйвалдаанч, ханцуй ханцуйндаа орсон үйлдвэрлэгчид л тунаж үлдсний нэг нь мөн л тэднийх. Гурилын үнийг нэмэгдүүлснээ улаанбуудайн нөөц, чанартай холбон тайлбарласан ч холбогдох байгууллагаас "хангалттай улаанбуудай хураан авсан" гэж хариу тайлбарлаж байлаа. Тодруулбал, Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 430 мянга гаруй тонн улаан буудай хураан авсан байдаг. 

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун хэлэхдээ "Гурилын зах зээлийн 74%-ийг эзэлж байгаа дөрвөн компани 2022 оноос хойш 2 жилийн дотор 12 удаагийн давтамжаар үнэ нэмэгдүүлснийг тогтоосон. Үндэсний үйлдвэрийг дэмжих гэж импортын квот тавьж өрсөлдөөнийг хязгаарласан. Үр тарианы экспортыг хязгаарласан" гэсэн юм. 

Чухамдаа, Засгийн газраас "Гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх хуулийн төсөл"-ийг өргөн мэдүүлээд буй. Тэгмэгц л "эздийн лобби"-той нүүр тулж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсээр байна.

Түүнчлэн гурилын үнэ 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм. Гэтэл гурилын үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдчихэж. Түүнчлэн 2021-2023 онд ЗГ-аас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй, хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн ч энэ үүргээ биелүүлээгүй гэж ШӨХТГ-аас дүгнэжээ. 

2022 оны 1-11 дүгээр сард нэгдүгээр гурил 53.1 хувь, дээд гурил 62.8, хоёрдугаар гурил 40.9 хувиар үнэ нь өссөн байсан. Гурил үйлдвэрлэгч гол ААН-үүдэд үнийн судалгаа хийхэд:

  • "Улаанбаатар гурил" компани дээд гурилын үнийг 47 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 41 хувиар өсгөсөн,
  • "Од групп" дээд гурилын үнийг 95.5 хувиар, нэгдүгээр гурилын үнийг 70 хувиар өсгөсөн байдаг. 

2023 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл үнийн судалгаа хийхэд гурилын үнэ тогтмол өссөөр байна. Жишээлбэл:

  • Дээдийн дээд гурилын үнийг таван удаа нэмсэн бөгөөд 1 кг-д 635 төгрөг, 
  • Дээд гурил дээр есөн удаа үнэ нэмж, 1 кг-д 405 төгрөг, 
  • Нэгдүгээр гурил дээр есөн удаагийн үнэ нэмэлтээр 1 кг-д 267 төгрөг,
  • Хоёрдугаар гурил дээр найман удаагийн үнэ нэмэлтээр 1 кг-д 154 төгрөг тус тус нэмжээ. 

Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж төрийн бус байгууллагаараа дамжин үнэ тохирдог гэсэн дүгнэлтэд хүрснийг ШӨХТГ-ын одоогийн дарга Б.Билгүүн мэдээлж байлаа. 

“Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Баатарсайханы дүү төрсөн дүү Ц.Оюунсүрэн ажилладаг. Ингэлээ гээд "монопол богд" шууд л мартана гэж үгүй. Хүнсний хувьсгал нэрийн дор Ерөнхийлөгч тус компанид очиход гүйгээд оччихсон л харагдана билээ. 

Гурилын үнийг гагц импортыг тэглэх замаар бууруулахаас өөр аргагүй гэж тайлбарлаж буй. Гэхдээ Ц.Баатарсайханы халаасанд бол төр яаж ч хичээгээд "нөхөөс" тавьж чадахгүй нь тодорхой, хамгийн үнэн гэвэл энэ. Хөрөнгө санхүүгийн чадвартай, банкнаас зээл авах боломжтой компаниуд нь л томорч, монополь байдлаар үнэ тогтоосоор байна вий. Үүнд "Таванбогд"-ынхон л толгой цохиж явах нь дамжиггүй. Түүнд зөөхгүй юм гэж үгүй. Машин ч зөөнө, пицца ч зөөнө, тахиа ч зөөнө, арай л монголоо зөөчихгүй тогтож байна. 

Өнгөтэй өөдтэй болгоны хормойд суусан Ц.Баатарсайханы халаасанд Монгол Улсын бизнесийн салбар бүхлээрээ багтаж байна. Түүний халаас руу иргэдийн мөнгө жигүүртэй юм шиг л нисэн орж байна. Түүний халаас руу иргэдийн мөнгө өртэй юм шиг л урсаж байна. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • PKXNY (127.0.0.1)
    ХОГЫН ХУВАЛЗ НАРТ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ШҮЗЗЛЭХ ЁСТОЙ ШҮҮ ДЭНДҮҮ ДАВАРЧ БАС ГАЛЗУУРЧ БАЙНА ХАРИУЦЛАГА ТООЦ
    2024 оны 04 сарын 15 | Хариулах
  • Баатарсайханыг Монголоос зайлуулах цаг болсон. ард иргэдээ боддоггүй яасан (127.0.0.1)
    Баатарсайханыг Монголоос зайлуулах цаг болсонард иргэдийн зовлон зүдгүүрээр тоглосон ийм монгол хүн манай улсад хэрэггүй. Яаасан цадаж ханадаггүй амьтан бэ. нүгэл нүдээрээ гарна.
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Дамсак ч зөөнө,өвчин ч зөөнө ,хайран говь...
    2024 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    mi enhboldiin Toronto bgaam bol uu gej unshigdej bnaa.
    2024 оны 04 сарын 13 | Хариулах
  • А (127.0.0.1)
    Аймшиг, шуналын ТулаМ. Ми Энхболдоос баахан улсын өмч үнэгүй авсан. Хуучин МЕТ гэх мэт. УБ гурил аймаар
    2024 оны 04 сарын 12 | Хариулах
  • Irgen Uyanga (127.0.0.1)
    Guril gadnaas oruulj irie.Arai heterlee.Haant uls boloh geed bga iumuu haashaa ium .Gants amidrah horvood bugd saihan amidarie ldaa.Hoolniihoo tuluu amidrah geed bna shuu dee.Muruudliinhuu tuluu amidarmaar bna.
    2024 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 42 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 48 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    15 цаг 14 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 35 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 40 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК