Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр дэх Улсын аварга "тариаланч"

2024-4-12
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Их Хурлын гишүүн Тилеуханы Аубакир.  Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургуулийг 1992 онд төгссөн.  “Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. 

БАРИМТ 2

Герман, Орос хэлтэй. 

БАРИМТ 3

Тэрбээр  газар тариалангийн салбарт 20  гаруй жил ажиллласан туршлагатай тариаланч. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал, “Тариан цацал” ХХК-ийн захирал гэх мэт тариалангийн салбараас ажлын гараагаа эхэлжээ. 

БАРИМТ 4

Түүний аав Тилеухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул ч Сэлэнгэ аймгийг зорин насаараа улаанбуудай тариалжээ. Тиймдээ ч  Т.Аубакир ааваасаа газар тариалангийн ажлыг өвлөж "Тариан цацал" ХХК-ийг хариуцсан. 

БАРИМТ 5

"Тариан цацал” ХХК нь 1996 оноос хойш газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийт талбайн 80 хувьд улаанбуудайг тарьж ирсэн. Өдгөө агротехникийн хөгжлийг дагаж, рапс буюу тосны ургамлыг сэлгээндээ тариалж эхэлжээ.

БАРИМТ 6

 2020 онд түүний компани Улсын аварга тариаланч хамт олноор  шалгарч байв.

БАРИМТ 7

Ингэж явсаар гаальтай холбогдсон. Гаалийн Ерөнхий газарт гурван жил ажилласан туршлагатай. Харин дараа нь Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар 2017-2019 онуудад ажилласан.

БАРИМТ 8

Т. Аубакир  МАН-ын гишүүнээр  нэлээд эрт элсэж, 2008-2015 он хүртэл Баян-Өлгийн аймгийн НАМЗХ-г даргалсан.

БАРИМТ 9

2016 онд түүнийг  Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэрийг нь  дэвшүүлж, намын Удирдах зөвлөл нь дэмжсэн.  Гэвч АТГ-аас ирүүлсэн тайлбараар Т.Аубакир нь хувьдаа компанитай байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэх анхааруулгыг өгсөн нь буцаах шалтгаан болж байлаа. Ингээд түүний оронд Ж.Сауле тус яамны дэд сайд болсон.

БАРИМТ 10

Харин 2020 оны УИХ-ын сонгуульд Т.Аубакир сонгогдож УИХ-ын гишүүн болсон. 

БАРИМТ 11

Тухайлбал, намын Бага хурлаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга  нар хуйвалдаж, Ж.Саулегийн нэрийг хасуулж, Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн хэмээдэг. 

БАРИМТ 12

УИХ-ын гишүүн Т.Аубакир  УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй зууралдаад байдаггүй  ч хөдөө аж ахуйтай холбоотой аливаа асуудалд  дуугүй өнгөрнө гэж үгүй. 20 гаруй жил энэ салбарт ажилласан хүн учир тэгэх нь аргагүй л болов уу. 

БАРИМТ 13

Тэрбээр УИХ-ын гурван байнгын хороо, хоёр дэд хорооны гишүүнээр харъяалагддаг.  

БАРИМТ 14

Т.Аубакир Баян-Өлгий аймгийн залуучуудын элч юм.

БАРИМТ 15

Түүний “Монголоор цэвэр ярих ёстой гэдэг нь хүчирхийлэл” гэх утга бүхий ярилцлага нь олон нийтэд хүрсэн. Үүгээрээ олны анхааралд өртсөн улстөрч гэхэд хэлсдэхгүй биз ээ. 

БАРИМТ 16

Тэрбээр ХОМ-тээ орон сууц, машин,үнэт эдлэл, хувьцаа эзэмшигч компаниа мэдүүлээгүй. Гэхдээ 4.6 тэрбумын авлагатай аж. 

БАРИМТ 17

Тэрбээр гишүүн хамаатнуудтай. УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд гэж явдаг бол Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд.

БАРИМТ 18

Ганц үүгээр зогсохгүй тус аймгийн төрийн бүхий л шатны байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар өөрийн ах дүү, хамаатан саднаа томилуулж "ургийн мод"-оо цэцэглүүлсэн байдаг. Тухайлбал, Т.Аубакир нь тус аймгийн Халамжийн газрын даргад өөрийн хамаатны хүүхэд Х.Амир гэх залууг томилуулахаар зүтгүүлж эхэлжээ. Тодруулбал, "Х.Амирыг Баян-Өлгий аймгийн Халамжийн газрын даргаар томилуулж өгнө үү, дэмжинэ үү" гэсэн утгатай бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүргүүлсэн байдаг. 

БАРИМТ 19

Түүний охин Даяана Аубакир овгоосоо татгалзсан. Уг мэдээ нийгэмд багагүй сенсаац тарьсан. Охин Даяана хэлэхдээ "Миний бие Аубакир гэдэг овогоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа. Би эцгийхээ талд өсөөгүй учир надад бараг л танихгүй хүмүүс шиг санагддаг гэхэд болно. Одооноос би хэний ч хүүхэд биш, надтай зөвхөн Даяана болохоор минь хүн шиг харьцаж байхыг хүсэж байна” гэжээ.

БАРИМТ 20

Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийн талаар "газар усны нэр өөрчлөөгүй, шинээр нэр өгсөн гэдгийг ойлгоорой" гэсэн байдаг. 

БАРИМТ 21

Мөн тухайн үед Т.Аубакир гишүүн Д.Нацагдоржийн шүлгийг уншиж, Монгол хэлийг хүндэлж байгаа шиг та ч бас казак хэлийг хүндлэх ёстой гэсэн нь олны эгдүүцлийг төрүүлээд амжсан. 

БАРИМТ 22

Түүний өөрийн орлого 134 сая бол гэр бүлийн орлого нь 2.2 сая төгрөг аж. 

БАРИМТ 23

Тэрбээр Чөлөөт бүсийн тухай хууль өргөн барьж батлуулсан. Харин Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай өргөн барьсан хууль нь дахин хэлэлцүүлэгт буцаагдсан байдаг. 

БАРИМТ 24

2024 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймаг нэг тойрог болон сонгуульд өрсөлдөнө. Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аубакир нэр дэвшихээр зэхэж буй аж.

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Тилеуханы Аубакирийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • УБ иргэн (127.0.0.1)
    Худлаа гар шүү, Монголын төлөө юу ч хийхгүй, дотроо энэ хасгууд тусгаар тогтноно гэж ярьдаг шүү, бүгд
    2024 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Казах хэл нь хаашаа алга болов.
    2024 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    6 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    16 цаг 8 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 32 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    16 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    16 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    16 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    19 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    19 цаг 15 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    22 цаг 17 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    22 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    22 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    23 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    23 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    23 цаг 23 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    23 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 12 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК