Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТББХ: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2024-4-15
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Улсын Их Хурал батлахаар заасан гурван журмын төсөл багтжээ. Улсын Их Хурал батлахаар заасан дээрх журмуудаас “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2024 оны 4 дүгээр сарын 02, 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хуралдан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ын төсөлтэй холбогдуулан 22 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн хэмээн тус ажлын ахлагч Г.Ганболд танилцууллаа.

Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол дараах хүрээг хамарчээ. Үүнд:   

1.Тогтоолын төслийн 2 дахь заалт буюу дагаж мөрдөх хугацааг хасаж, тогтоол ердийн журмаар хүчин төгөлдөр болох;

2.Тогтоолын хавсралтын нэр томьёоны тодорхойлолт хэсэгт “нэгжийг шилжүүлэх” гэсэн нэр томьёог нэмж тусган, нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичигт тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжийн одоогийн болон өөрчлөлтийн дараах нөхцөл байдлыг тусгасан байхаар тодруулах;  

3.Тогтоолын хавсралтын “Нийтлэг үндэслэл” хэсэгт энэ журмаар зохицуулах харилцаатай холбогдох заалтуудыг нэгтгэн томьёолж, төслийн хавсралтын бусад заалт, дэд заалтыг нийцүүлэн өөрчлөх;

4.Нэгжийн өөрчлөлтийн талаарх төсөл боловсруулахад иргэдэд зориулсан төрийн болон орон нутгийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмж өмнөх түвшнээс дээшилсэн байх;   

5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын хавсралтаар батлах төслийн баримт бичигт тусгагдах үндсэн мэдээлэл, иргэдээс санал авах саналын хуудасны загварт өөрчлөлт оруулж, журмын холбогдох заалтад нэмж тусгах;

6.Нэгжийн өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт тухайн нэгжийн төлөөлөл  оролцох агуулгыг тодруулж, өөрчлөлтөд хамрагдах нэгжийн Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулах;  

7.Сум, дүүргийн хувьд 3 сар, аймгийн хувьд 6 сарын хугацаанд багтаан иргэдэд мэдээлэх, танилцуулах, оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн шинжилгээ хийх, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн мэдээлэх ажлыг зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд тус 3 сар, 6 сарын хугацааг  ажлын хэсэг нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өгсөнөөс хойш тооцохоор тодруулах;

8.Аймгийн өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг Засгийн газар, сум, дүүргийг  өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг аймаг, нийсэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал товлон зарлах, саналыг нууцаар авах;

9.Өөрчлөлтөд нэг, эсхүл хоёр ба түүнээс олон нэгж хамрагдах тохиолдолд тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцох хүрээнд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албан зөвлөлийн 2023 оны тайланг хэлэлцэв.

Тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Х.Цэдэвсүрэн танилцуулсан.

Өдгөө 4239 төрийн байгууллагад 226.496 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны тоотой харьцуулбал төрийн албан хаагчдын тоо 0.6 хувиар өсчээ. Төрийн улс төрийн, төрийн үйлчилгээний, төрийн тусгай албан тушаалд ажиллах албан хаагчдын тоо тодорхой хувь хэмжээгээрч өсч, төрийн захиргааны албан хаагчдын тоо 1.8 хувиар буурсан байна. Нийт төрийн албан хаагчдын 7.3 хувь нь удирдах, 78.9 хувь нь гүйцэтгэх, 13.6 хувь нь туслах ажилтнууд байгаа бөгөөд  2022 онтой харьцуулахад туслах ажилтны тоо эрс одоо буусан үзүүлэлттэй байгаа аж.  2022 онд төрийн албан хаагчийн дундаж нас 40.1 сар байсан бол 2023 оны тоо бүртгэлээр 38.6 болжээ. Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь магистр, бакалаврын түвшний албан хаагчид эзэлж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой таван журмыг нэгтгэн нэг болгосон байна. 2022 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсноор ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа авдаг болсон хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга мэдээлэв. Ингэснээр иргэдийн төрийн албанд орох идэвх сонирхлыг нь нэмэгдүүлэх, шалгалт хоорондын хугацааны уян хатан зохицуулалтыг хангах, төрийн байгууллагуудад үүсээд байгаа сул орон тоог нөхөхөд нэлээн ийм ахиц гаргасан гэж дүгнэж байгаа аж. 2023 онд нийт 4 удаагийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад 12.683 хүн орж 41 хувь нь тэнцсэн ч 38.3 хувь нь төрийн байгууллагад ажилд орсон байна. Тиймээс цаашид нөөцөд байгаа иргэдийг төрийн албанд орох боломжийг нь нээж өгөх арга хэмжээг авах нь зүйтэй байна хэмээлээ. 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах нөхцөл боломжийг нь нээх зорилгоор хөнгөрүүлснээр нийт 14 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэнцжээ.

2023 онд төрийн байгууллагуудаас Төрийн албаны зөвлөлд хандаж 10.372 сул ажлын байрны захиалгыг ирүүлсэн байна. Түүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж,  4326 албан тушаалд тэнцсэн хамгийн өндөр оноотой иргэдийг нэр дэвшүүлжээ. Мөн онд төрийн үйлчилгээний байгууллагуудын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын зохион байгуулж,  431 албан тушаалын орон тооны нөхөлтийг хийжээ.

2023 онд Төрийн албаны зөвлөл төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлын дагуу 267 байгууллагын 4935 төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулсан шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд шалгалт хийн 476 хууль зөрчсөн томилгоотой холбоотой тодорхой шийдвэрийг гаргуулжээ. Хяналт шалгалт хийж байх явцад томилох эрх бүхий этгээд 185 зөрчлийг шуурхай арилгажээ.

Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар халсан 201 шүүхийн шийдвэрийг албан ёсны бүртгэлд хамруулж, 135 одоо албан тушаалтанд хамаарах 1.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хохирлыг бүртгэлдээ оруулж, хохирлыг буруутай албан тушаалтнаар нь төлүүлэх ажлыг хийжээ. Шалгалтын явцад 10 албан тушаалтан 103 сая төгрөгийг улсын төсөвт тушааж, зөрчлөө арилгасан байна. 2023 онд нийт 253.6 сая төгрөгийг буруутай этгээдээр нь улсын төсөвт буцааж төлүүлэх арга хэмжээг авсан бөгөөд үлдсэнийг нь үе шаттай бас төлүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулж байна гэсэн мэдээлэл өгсөн.

Тэрбээр төрийн албаны чадахуйн зөрчмын хэрэгжилт, мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх ажлуудыг хэрхэн хэрэгжүүлж буй талаар,  өргөдөл гомдлын шийдвэрлэлт, төрийн албаны цахим мэдээллийн сангийн баяжуулалт болон бусад хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан юм.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу үнэлгээ хийн тогтвортой мөрдөх, төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас баталсан журам, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна хэмээсэн. Мөн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, хувь хүний мэдлэг, ур чадвар, зан үйлд суурилсан “Ур чадварын хүрээ”-г тодорхойлох, төрийн албаны шалгалтын сорил, даалгавар, ярилцлагын санг боловсруулж байнгын баяжилт хийж байх бие даасан “Ур чадварын үнэлгээний төв”-тэй болох шаардлага тулгарч байгааг харгалзан Ур чадварын үнэлгээний төв байгуулах нь зүйтэй байна гэлээ.  

Төрийн албаны зөвлөлийн тайланд УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд гаргасан зөвлөмжийг тус газрын дарга Г.Ганболд танилцуулсан юм.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулсан ч 6056 сул орон тоо нөхөгдөөгүй нь ямар шалтгаантай вэ хэмээн лавласан. Иргэд төрийн албыг сонирхохгүй байна уу, цалин хангамжтай холбоотой юу, эсвэл шалгуур өндөр байна уу хэмээн тодруулсан.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулаад хүмүүс тэнцлээ ч тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангахгүй тохиолдлууд их байна. Үүнийг хангуулахын тулд төрийн үйлчилгээг төрийн захиргаатай адилтгах, улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа, ажиллаж байсан хүмүүсийг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг 2023 онд гаргасан. Эдгээр нь нэлээн ахиц дэвшил үзүүлсэн. Мөн сонгон шалгаруулалтын үйл явц тодорхой хэмжээнд хүчингүй болох тохиолдол гарч ирдэг. Сул орон тоо нөхөгдөхгүй байгаагийн гурав дахь гол шалтгаан нь шалгалтанд тэнцээд шалгуур хангасан хүнийг томилохгүй уддагтай холбоотой гэсэн хариултыг өглөө.

Төрийн албаны зөвлөмжийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооноос санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлэхээр тогтон Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    19 цаг 34 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    20 цаг 27 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    20 цаг 29 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    20 цаг 44 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    20 цаг 48 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    21 цаг 5 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    22 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Өчигдөр 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК