Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентад "дэвших" эрхгүй улстөрч

2024-4-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг. Тэрбээр Цэцэрлэг хотын хоёрдугаар дунд сургуулийг 1993 онд төгссөн. 2002 онд МУИС-ийн Нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгсжээ. Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр.

БАРИМТ 2

Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 онд анх Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан. 2020 онд дахин Архангай аймгаас сонгогдсон. 

БАРИМТ 3

Түүний улс төрд орсон цаг хугацаа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үетэй холбогддог. Учир нь Ё.Баатарбилэг 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн Шадар туслахаар ажиллажээ. Харин 2009-2010 онд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн зөвлөхөөр ажиллажээ.

БАРИМТ 4

Ерөнхийлөгчийн Шадар туслах, Засгийн газрын гишүүний зөвлөхийн албатай явсан тэрбээр 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажилласан туршлагатай. Түүнийг Засаг даргаар ажиллах үед Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулж шалгасан байдаг. Улмаар Ё.Баатарбилэгийг прокукороос шалгах шаардлагагүй гэж үзсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

БАРИМТ 5

Ё.Баатарбилэг УИХ-д сонгогдсон анхны дөрвөн жилийн хугацаандаа чуулган, Байнгын хорооны хуралдааныг нэг удаа таслалгүй оролцсон цөөн гишүүний нэг болж байв. Тэрбээр УИХ-ын хуралдаанд нэг ч таслалт, хоцролтгүй ганцхан гишүүнээр тодорч байсан удаатай. 

БАРИМТ 6

Түүнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхад БСШУ-ны сайдад нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байв. 

БАРИМТ 7

Тэрбээр ажлаа хүлээж авсныхаа дараа Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргасан байдаг. Тушаалын хүрээнд  аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт бага ангийн хүүхдийг эрэмбэлэж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахгүй байхыг чиглэл болгосон юм.

БАРИМТ 8

Түүнийг ажлаа авснаас хойшхи хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийн хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ. Тухайлбал, 76 цэцэрлэг, 46 сургуулийг ашиглалтад оруулснаар цэцэрлэгийн ор 10, ЕБС-ийн суудал нэг ээлжиндээ 17 мянга болж нэмэгдсэн аж. 

БАРИМТ 9

Мөн “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг энэ салбарынхан онцлох болсон.

БАРИМТ 10

Сайд Ё.Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлсэн. Энэ хүрээнд соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авах үеэрээ “Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдийн халдлага явуулгад өртөх зэргээр газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна” гэж байв. Мөн соёл урлагийн салбарын захирлуудын олонх нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болох асуудлыг шийдвэрлээгүйд шүүмжлэлтай хандаж байсан билээ.

БАРИМТ 11

2019 оны аравдугаар сард сайд Ё.Баатарбилэгийн тушаал гарч, сургалтын төвүүдөд шалгалт оруулахад олон тооны зөрчил илэрсэн байдаг. Жишээ нь, их, дээд сургууль, институт нэртэй боловч улсын бүртгэлийн газраас сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын зөвшөөрөл авсан нь илэрсэн юм. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын газар, бүртгэлийн байгууллаас албан бичиг хүргүүлж, сургалтын төвүүдтэй холбоотой асуудлыг цэгцэлж эхэлсэн билээ.

БАРИМТ 12

Багш нарт илүү цагийн нэмэлт хөлсийг олгох тухай тогтоолыг Засгийн газраас баталсан. Багш нарын нэмэлт хөлсийг 2019 оны улсын төсөвт суулгасан боловч 2018 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолд тодорхой зохицуулалт, агуулга орхигдсоноос болж, ялангуяа цэцэрлэгийн багшийн илүү цагийн хөлс олгох боломж хууль, эрх зүйн хүрээнд хаагдаад байсан юм. Үүнийг залруулж зассанаар багш нар долоо хоногт дунджаар 40 орчим цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжтой болж байв. 

БАРИМТ 13

Ё.Баатарбилэг сайдын хувьд Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. 

БАРИМТ 14

Энэ талаар сайд Ё.Баатарбилэг Энэ талаар сайд Ё.Баатарбилэг “Үүнийг ЖДҮ-ийн зээл гэдэг шиг бусад зээлтэй холих аргагүй. Үеийн үед Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа амжилттай төгсөөд Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Сүүлийн жилүүүдэд жилд 10 мянга гаруй оюутан Сургалтын зээлийн сангаас сургалтын төлбөрийнхөө асуудлыг шийдүүлсэн. Энэ жил гэхэд дахин 10 мянган оюутны асуудал яригдаж байна. Энэ л оюутнуудын асуудал шүү дээ. Одоо 2008-2016 оны оюутнуудын асуудал яригдаж байна. Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой юм. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудыг зээлийг нь төлүүлэх асуудлыг тусад нь ярина” гэж байв. 

БАРИМТ 15

Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлахаар болсон. Гэвч засварлах нэрийдлээр барилгыг нурааж, газар дээр нь өндөр барилга барих тухай хардлага нийгэмд үүсээд байсан юм. Мөн түүх соёлын дурсгалт газар руугаа халдсан буруу шийдвэр гэж шүүмжлэх хүн олон байв.

БАРИМТ 16

Харин Ё.Баатарбилэг сайд үүнийг үгүйсгэж “Соёлын өв болсон барилгуудыг нураах гэж байгаа мэтээр улстөржүүлж байна. 2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, яамны шийдвэр хэвээр. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ онд соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах гэж байна гэх мэт мэдээлэл гараад, Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна” хэмээн мэдэгдсэн байдаг. 

БАРИМТ 17

Тэрбээр сайд болсныхоо дараа сургалтын цөм хөтөлбөрийг шинэчлэх ажлыг хийсэн. Холбогдох албаныхны хийсэн судалгаагаар сургалтын хөтөлбөрт шинэлчлэл хийснээр чанар улам сайжирчээ. Тодруулбал, бага ангийн сургалтын 30 гаруй хувийн агуулгын давхцалыг арилгасан байна. Мөн дунд, ахлах ангид 8-9 хувийн давхцалыг арилгалжээ. Давхцалыг арилгах тусам төдий чинээ ачаалал буурсан гэсэн үг.

БАРИМТ 18

Энэ талаар “Ер нь манай ЕБС-ийн хүүхдүүд хэрэгтэй, хэрэггүй маш их хичээл орж байна. Яваандаа хичээлээ сонгон суралцдаг чиглэл рүүгээ орохгүй бол хүүхдийн тархийг хогийн сав шиг л болгох нь. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ хөгжиж байхад аль эртний хөтөлбөрөөрөө яваад байж болохгүй. Тиймээс засаж сайжруулах шаардлагатай. Цаг үедээ зохицуулж сургалтын хөтөлбөрөө шинэчилж явахгүй бол нэг хөтөлбөрөөрөө 5-10 жил заадаг үе ард хоцорсон” гэдгийг тэрбээр тухайн үед онцолсон байдаг.

БАРИМТ 19

Салбарын яамнаас Азийн хөгжлийн банктай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд найман тэрбум төгрөгийн сурах бичгийн санхүүжилтийг шийджээ. Ингэснээр 1-5 дугаар ангийн төрөөс үнэгүй олгогддог сурах бичгийн хэвлэлтэд оруулсан байдаг. Мөн дунд, ахлах ангийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг хэвлэлтэд оруулж, холбогдох газарт нь хүргүүлсэн байна. 2019 оны хувьд жил сурах бичгүүд “Арслантай гүүр” орчмоор зарагдаагүй. Энэ нь сурах бичгийг сургуулиудад түрээсийн журмаар олгосонтой холбоотой аж.

БАРИМТ 20

Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин агсан О.Дөлгөөн АНУ-ын Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт элэгний архаг дутмагшил гэсэн оноштойгоор 2019 онд хэвтэн эмчлүүлж байсан билээ. Үүнтэй холбогдуулж, монголчууд гараа сунгаж байгаа хандивын аян өрнүүлсэн байдаг. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамт олон болон Ё.Баатарбилэг сайд NBA буюу Америкийн сагсан бөмбөгийн холбоонд хандаж хүсэлт илгээж байсан удаатай.

БАРИМТ 21

Түүнийг сайд болсноос хойш сураг бичиг, багш нарын цалин хангамж, сургалтын орчинтой холбоотой хэд хэдэн эерэг шийдвэр гарч эхэлсэн тухай боловсролын салбарынхан ярьдаг. Үнэхээр ч сайд Ё.Баатарбилэг Цөм хөтөлбөрт шинэчлэл хийж, сурах бичиг тойрсон бизнесийг цэгцлэхээр ажиллах болсныг түүний гаргасан шийдвэр, тушаалаас харж болно.

БАРИМТ 22

Түүний өөрийн орлого 45,147,580 төгрөг бол гэр бүлийн орлого нь 96,582,590 төгрөг аж. Орон сууц, тээврийн хэрэгсэл болон орлого, хадгаламж нь нийлээд 620 сая төгрөгийн хөрөнгөтэй нэгэн юм. 

БАРИМТ 23

Тэрбээр Эрдэнэс Таван толгой ХК-ийн 6432 ширхэг хувьцаатай. Мөн Сэндли ХК-ийн 3127 ширхэг хувьцаа эзэмшдэг. 

БАРИМТ 24

Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн холбогдсоныг уншигч та мэдэх биз ээ. Уг хэрэгт Ё.Баатарбилэг холбогдож ял авсан. Тухайлбал, түүнд хахууль авсан гэх үндэслэлээр 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хассан билээ. Мөн уг асуудалтай холбогдуулан түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлсэн юм. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн асан Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Ганцаараа бишшүү өшөө олон эрхгүй хүн сүг хулгайч нар гарч ирнээ
    2024 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDN80955877
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    АВИЛГАЛЧ
    2024 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    5 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    13 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    1 цаг 35 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    3 цаг 0 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    3 цаг 13 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    3 цаг 34 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    3 цаг 45 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    3 цаг 55 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    4 цаг 1 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    4 цаг 13 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    4 цаг 34 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    4 цаг 38 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    4 цаг 39 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    4 цаг 44 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    4 цаг 49 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК