“Netflix” компани 2024 оны эхний улиралд шинээр 9.33 сая хэрэглэгчтэй болсноо пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Энэ нь шинжээчдийн таамаглалыг давсан үзүүлэлт юм.
Хэрэглэгчид ийнхүү олширсон нь компанид борлуулалт болон орлогын төсөөллөө давуулан биелүүлэхэд дэмжлэг болов. I улиралд тус компани 9.37 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамагласан 9.26 тэрбум ам.доллароос давсан байна.
Санхүүгийн үзүүлэлтүүд нь хэдийгээр таамгаас давсан боловч Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаагаар компанийн хувьцааны ханш 4.6 хувиар буурчээ. Гэхдээ он гарснаас хойш хувьцааны ханш нь 25 хувиар өсөөд байгаа аж.